АИ-92 бензиний үнэ 2020 оны зургадугаар сард 292 ам.доллар дээр байсан бол яг нэг жилийн дараа 661 ам.доллар болсон

АИ-92 бензиний үнэ 2020 оны зургадугаар сард 292 ам.доллар дээр байсан бол яг нэг жилийн дараа 661 ам.доллар болсон
АМГТГ-аас шатахууны үнэ нэмэгдсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
АМГТГ "2020 онд Монгол Улсад нэг сая 450 мянга орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн. Харин 2021 оны эхний хагас жилийн хугацаанд 689 мянган тонн газрын бүтээгдэхүүн хилээр орж ирсэн байна. 
 
Газрын тосны үнэ өсөхөд хэд хэдэн шалтгаан байдаг.
 
Нэгдүгээрт 2021 оны нэгдүгээр сараас хойш газрын тосны бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээл дээрх үнэ тогтмол өссөн. 
 
Мөн Саудын Араб улс газрын тосны олборлолтын хэмжээгээ бууруулахаа мэдээлсэн нь үнийн өсөлтөд нөлөөлсөн.  Түүнчлэн гаднын улс орны эдийн засгийн өсөлт ч нөлөө үзүүлсэн.
 
Улмаар ОХУ-аас авч буй АИ-92 бензиний нэг литр тутам дотооддоо 1950 төгрөгөөр зарагдаж байна. Харин БНХАУ 3000 орчим төгрөгөөр литр бензинийг борлуулж байна.
 
Шатахууныг компанийн болон улсын нөөц гэж хоёр төрлийн нөөц бүрдүүлдэг. Монгол Улсын хэмжээнд 12,7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцтэй байдаг. Сая 2021 оны гуравдугаар сарын 24-ны өдрийн 73 дугаар тогтоолоор 30 мянган тонн A92 бензиний нөөцийг бүрдүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Одоо сонгон шалгаруулалтын ажил хийгдэж байна.
 
Одоогоор шатахууны Онцгой албан татварын хувь хэмжээ “тэг” байгаа. Улмаар өөрийн өртөг нь 1986 орчим төгрөгөөр гарч ирж байна юм. Өөрөөр хэлбэл ОХУ-аас шууд худалдан авч байгаа үнэ болон ам.долларын ханшнаас шалтгаалан тавигдаж байгаа үнэ юм. 
 
ОХУ-ын Роснефьт компаниас авдаг нэг тонн АИ-92 бензиний үнэ 2020 оны зургадугаар сард 292 ам.доллар дээр байсан бол яг нэг жилийн дараа 661 ам.доллар болсон. Зөрүү нь 369 ам.доллар юм. Монгол Улсын хэмжээнд 12,7 мянган тонн нөөц бий" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.