Ж.Сүхбаатар: ҮАБЗ-ийн гурван дарга, УОК гэсэн хэдхэн хүн асуудал шийддэг тогтолцоо бий боллоо

Ж.Сүхбаатар: ҮАБЗ-ийн гурван дарга, УОК гэсэн хэдхэн хүн асуудал шийддэг тогтолцоо бий боллоо

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Ж.Сүхбаатар гишүүн дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Засгийн газрын сүүлийн гурван сарын менежмент болохгүй байна. Ковидын хууль ямар үр дүнтэй байгааг УИХ нь ч дүгнэсэнгүй. Засгийн газар нь ч тайлагнасангүй. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян генералын хэлж байгаагаар бол "Тодорхойгүй байна, гэхдээ үйлчлэлийг нь сунгачихъя" гэж байгаа юм байна. Ковидын хуулиас болоод Монгол Улсын олон хууль үйлчлэхээ больчихоод байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын дур зоргын үйл ажиллагаа чинь бүтэн жил хагас ноёрхох гээд байна.

ҮАБЗ-ийн гурван дарга, эсвэл УОК гэсэн хэдхэн хүн асуудал шийддэг тогтолцоо бий болоод байна. Энэ нь амжилтад хүрч байвал болж байна. Гэвч амжилтад хүрэхгүй байна шүү дээ. Энэ байдал чинь хэрээс хэтэрч байна. Үүнийг хэлж байгаа нь хэн нэгэн хүнд дайсагнаад байгаадаа биш" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.