Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлжээ. Ээлжит бус хуралдаанаар төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.
 
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 11:40 цагаас мэдээлэл хийнэ.
 
Өнгөрөгч Баасан гарагт ҮАБЗ хуралдаж, төсөвт тодотгол хийх замаар Эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ он дуустал үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
 
Үүнтэй холбогдуулан Засгийн газар авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.