Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны зарлигаараа ЕТГ-ын даргаар Я.Содбаатарыг томиллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны зарлигаараа ЕТГ-ын даргаар Я.Содбаатарыг томиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /06.25/ тангараг өргөснийхөө  дараа  анхны зарлигаараа ЕТГ-ын даргаар Я.Содбаатарыг томилжээ. Улмаар ЕТГ-ын даргаар томилогдсон Я.Содбаатар дөнгөж сая тамгаа гардаж аваад байна.
 
ЕТГ-ын дарга Я.Содбаатарын CV
 
Я.Содбаатар нь 1974 онд Архангай аймгийн цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр сургууль, 1997 онд Технологийн дээд сургууль, 2004 онд Удирдлагын академи, 2015 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг тус тус төгссөн. Физикч-инженермэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй. 1997-1999 онд ШУА-ын харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, 2-р ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.
 
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
 
  • 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар
  • 2004 онд Удирдлагын академи Удирдлагын ухааны магистр
  • 2017 онд Боловсролын их сургууль Түүхийн Ухааны доктор
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
 
  • 1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
  • 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, Улсын ерөнхий байцаагч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар тус тус ажиллажээ. 
 
Эх сурвалж:www.polit.mn 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.