Д.Сумъяабазар: Гандан орчмыг автомашингүй аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж байна

Д.Сумъяабазар: Гандан орчмыг автомашингүй аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж байна
Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр, Засгийн газраас түүхэн шийдвэрүүдийг гаргалаа. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль, Нийслэлийн төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах ажлын явц, Гандантэгчэнлин хийдийн орчмын соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд шийдвэрүүдийг гаргалаа.
 
Улаанбаатар хотыг цаашид хөгжүүлэхэд нэг төвт хотоос олон төвт хот болгох гол зохицуулалтуудыг хийсэн. Үүнийг дагаад дагуул хотын бүтээн байгуулалтууд эхэлнэ. Шинэ нисэх онгоцны буудлын орчим “Аэро сити” буюу Хөшигийн хөндийн цогцолбор төвийг зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгасан. Энэ хууль нь чөлөөт буюу эдийн засгийн чөлөөт бүс болох зорилгыг агуулж байгаа.
 
150 мянган орчим өрх амьдрах төлөвлөлтийг хийж, судалгаа явуулж байна. Улаанбаатарт хэрэгжүүлэх байсан ч төсөв санхүүгийн асуудлаас болоод хойшлогдсон асуудал бий.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.