Ирэх даваа гарагаас 12-оос дээш насны хүүхдүүдийг Файзер вакцинаар дархлаажуулж эхэлнэ

Ирэх даваа гарагаас 12-оос дээш насны хүүхдүүдийг Файзер вакцинаар дархлаажуулж эхэлнэ

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав. Тэрээр "ЭМЯ-наас 12-15 насны хүүхдүүдийг файзер вакцинд хамруулах төлөвлөгөөг танилцуулсан. Засгийн газрын зүгээс энэ асуудалд нухацтай хандаж, шийдвэр гаргалаа. Үйлдвэрлэгч компаниас 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулах зөвлөмж ирүүлсэн. Мөн ДЭМБ болон холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, зөвшөөрөл авсан. Албан ёсны зөвлөмж энэ долоо хоногт албажиж ирнэ. Ингэснээр ирэх даваа гарагаас 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлнэ. Улсын хэмжээнд 12-17 насны 290 мянга орчим хүүхэд байдаг. Өөрөөр хэлбэл, хүн амын10 орчим хувийг нэмж дархлаажуулах боломж үүсэж байна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.