Сонгуулийн Ерөнхий хорооноос санал хураалтын явцын талаар ээлжит мэдээллээ өглөө. 19 цагийн байдлаар 959 588 сонгогч санал өгч, улсын хэмжээнд сонгуулийн ирц 47.10 хувьтай байна. Сонгогчдын ирц ийм бага байгаа нь 2017 оны сонгуулийн 18 цагийн мэдээтэй ойролцоо тоо ажээ. Одоогоор 14 хэсгийн хорооны ирц нэгтгэгдээгүй байна. Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Хэнтий аймаг, нийслэлийн Багахангай, Баянгол, Сүхбаатар дүүрэгт сонгогчдын ирц 50 хувийн босго давжээ. Санал хураалт дуусахад хоёрхон цаг үлдээд байгаа үед иргэд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.