Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирцийн мэдээллийг 12:00, 16:00, 22:00 цагуудаас олон нийтэд мэдээлэхээр төлөвлөжээ. Үүнийхээ дагуу хамгийн эхнийхээ мэдээллийг өглөө. СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "Улаанбаатар хотын хэмжээд сонгуулийн ирц 14.8, улсын хэмжээнд 13.4 хувь байна. Санал хураалт одоогоор хэвийн үргэлжилж байна. Өчигдөр 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авсан. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр хүсэлт гаргасан хүмүүсийн 92.1 хувь нь саналаа өгсөн. Коронавируст халдварын улмаас эмнэлэгт байгаа иргэдээс 920 нь саналаа өгсөн байна. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа 4869 иргэн саналаа өглөө. Нийт дүнгээр нь авч үзвэл ковидын улмаас 5789 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн байна" гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.