С.Эрдэнэ: Сонгуулиар асар их хэмжээний мөнгө тарааж байна

С.Эрдэнэ: Сонгуулиар асар их хэмжээний мөнгө тарааж байна

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн сонгуулийн байранд саналаа өглөө. Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулиар зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуулийн явц ирц нэлээд өндөр явж байна гэж харагдаж байна. Сонгогчиддоо хандаж хэлэхэд, ёс зүйт төрийг бий болгох, тэр дундаа хяналттай байлгах боломжийг хангасан сонголт хийгээсэй. Өрсөлдөгчиддөө амжилт хүсье. Өвдсөн нь хурдан эдгэрч ажилдаа орохыг хүсье.

Миний хувьд өнөөдрийн гажуудсан төрийн тогтолцоог хэрхэн зөв болгох вэ гэдгийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Сонгуулиар асар их хэмжээний мөнгө тарааж байна. Шударга бус сонгууль болох магадлал өндөр байна. Хууль хяналтын байгууллага үүнийг хяналтандаа авч чадахгүй байна. Өнөө өглөө гэхэд манай гэр бүлийн хүний эгч нь гэхэд 100 мянган төгрөг аваад саналаа өгсөн байх жишээтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр саналыг худалдаж авч байна. Мөнгө тарааж байгааг нь авчих. Гэхдээ мэргэн сонголт хийгээрэй. Дарангуйлал бодит байдал болсон.

Дарангуйллаас салья гэвэл зөв сонголт хийгээрэй гэж уриалмаар байна. СЕХ асуудлыг шийдэхгүй байна. Залуучууд маань төрийн үйл ажиллагаанд хариуцлагатай оролцмоор байна. Залуучуудын хувь заяа өөрсдийн чинь гарт байна. Мэтгэлцээний хувьд бүтэн өдөржин хүлээсэн. Харамсалтай нь нэг өрсөлдөгч халдвар авсан, нөгөө нь ирээгүй. Манай санхүүгийн албаны нягтлан бодогчийг үндэслэлгүйгээр баривчилсан. Биедээ 23 сая төгрөг авч явсан юм билээ. Би өөрийн биеэр очсон. Ганцаараа машинаа бариад явсан эмэгтэй хүнийг хүчээр барьсан. Би үүнийг гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж харж байна" гэсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.