Г.Занданшатар: Санал өгөхгүй байхыг илт уриалсан, бусдын эрхэнд халдсан үг, үйлдлүүд сошиалаар явж байна

Г.Занданшатар: Санал өгөхгүй байхыг илт уриалсан, бусдын эрхэнд халдсан үг, үйлдлүүд сошиалаар явж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэллээ. Сонгуулийн санал хураах энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар ард түмэндээ хандаж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. 
 
Тэрбээр, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд, шударгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
 
Монголчууд бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн тэргүүнээ зургаан жилийн давтамжаар нэг удаа сонгохоор хуульчилсан. Төрийн тогтвортой хийгээд залгамж чанарыг эрхэмлэн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг ийн уртасгасан гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. 
 
Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, саналаа идэвхтэй өгөхийг сонгогч олондоо уриалж байна. Санал өгөхгүй байхыг илт уриалсан, бусдын эрхэнд халдсан үг, үйлдлүүд сошиалаар явж байна. Дахин сонгуулийг зохион байгуулахад үргүй зардал гарахаас гадна сонгогчдын идэвх буурах нөхцөл байдал үүсэж болзошгүй юм. 
 
Эрхээ эдэлж, иргэн хүний үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг эрхэм та бүхнээсээ дахин хүсье гэжээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.