Цагаан сонголтыг хүчинтэйд тооцно

Цагаан сонголтыг хүчинтэйд тооцно
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ. Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжлэх бөгөөд санал хураалт ирэх зургаадугаар сарын 9-нд болно. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийнхтой адил гурван нэр дэвшигч өрсөлдөж байсан бөгөөд анх удаа хоёр шатны санал хуруулттай болж байлаа. Үүнд гурван нэр дэвшигч ойролцоо өрсөлдсөн нь шалтгаалснаас гадна сонгогчид цагаан сонголт хийсэн буюу нэр дэвшигчдийн хэнийг нь ч сонгохгүйгээр саналаа өгсөн нь нөлөөлсөн юм. Тодруулбал, 18 мянга гаруй сонгогч буюу нийт сонгогчдын 1.3 хувь нь саналын хуудсанд ямар ч тэмдэглэгээ хийлгүйгээр саналын хуудсаа уншуулсан байв.
 
Энэ удаагийн сонгуулиар ч сонгогчид цагаан сонгол хийх боломжтой. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дараах байдлаар зохицуулжээ.
 
  • 68.10.Санал хураалтын дүнгийн хуудас дараах мэдээллийг агуулна:
  •  
  • 68.10.1.санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудасны тоо;
  •  
  • 68.10.2.нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо;
  •  
  • 68.10.3.санал огт тэмдэглээгүй саналын хуудасны тоо.
  •  
  • 68.11.Санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.
  •  
  • 68.12.Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудсанд тооцно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.