Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр олгоно

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 24-нд буюу өнөөдөр өдөр олон нийтэд мэдээлж үнэмлэх олгоно. Тодруулбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу энэ сарын 24-ний нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох юм байна. Нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, СЕХ нэр дэвшигчээр бүртгэж аваад байгаа билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.