Ардчилсан намын тамгатай холбоотой анхан шатны шүүхийн захирамжийг түдгэлзүүллээ

Ардчилсан намын тамгатай холбоотой анхан шатны шүүхийн захирамжийг түдгэлзүүллээ

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүхээс: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2-д зааснаар өөрчлөлт оруулсан.

Үүнд: Захирамжийн 1 дэх заалтаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ ЗХШХШТХ 62.1.1-т заасан бусдын болон хуулийн этгээдийн нийтийн ашиг сонирхолд илтэд хохирол учруулахаар нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоогоогүй нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэх үндэслэлээр, Захирамжийн 2 дахь заалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл тогтоогдоогүй,

Өөрөөр хэлбэл ЗХШХШТХ-ийн 65.1-д заасан үндэслэл бий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Харин хоёр нам өөр өөрсдийнхөө фэйсбүүк хуудсанд мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын фэйсбүүк хуудсанд

"Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас өнөөдөр Ардчилсан намын тамгатай холбоотой анхан шатны шүүхийн захирамжийг түдгэлзүүллээ. Өмнө нь анхан шатны шүүхээс С.Эрдэнэд шинээр намын тамга, тэмдгийн дугаар олгосон УБЕГ-ын хууль бус шийдвэрийг түдгэлзүүлсэн байсан юм. Ингэснээр Ардчилсан намын тамга, тэмдэгтэй холбоотой маргаантай асуудал шийдэгдэхгүй бөгөөд анхан шатны шүүхээс хуулийн процесс дахин үргэлжлэх болж байна.

Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх анхан шатнаас эхлэх болж буй нь С.Эрдэнэ нар өнөөг хүртэл хууль бус тамгаар үйл ажиллагаа явуулж ирснийг баталж буй явдал гэж үзэж болно" ингэж бичсэн бол харин С.Эрдэнэ, М.Тулгат нарын фэйсбүүк хуудсанд "Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын талаас 23 өмгөөлөгч хөлслөн, удаа дараа шалтаг шалтгаан тоочин хойшлуулж байсан Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, Тувааны гомдлоор үүсгэсэн АН-ын тамганы маргааныг М.Тулгатын талд эцэслэн шийдвэрлэлээ.

Ингэснээр албан ёсны гэрчилгээтэй АН-ын тамганы албан ёсны үйлчлэл сэргэлээ. Ц.Туваан нь анхан шатны шүүхэд тамганы асуудлаар анх хандаж байх үед түүнийг УДШ-ийн вэбсайтад АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэж тухайн үед Иргэний танхимын шүүгч байсан Сонинбаяр хууль бусаар бичсэн байсан учраас гомдлыг нь анхан шатны шүүх хүлээж авсан байдаг. Улмаар шүүгч Сонинбаяр ШЕЗ-өөс ёс зүйн хариуцлага хүлээснээр Ц.Тувааныг УДШ-ийн вэбсайтнаас мэдээллийг нь хасч, АН-ыг төлөөлөх хууль ёсны эрхгүй гэдгийг албан ёсоор тогтоон шийдвэрлэсэн юм. Одоо бол Ц.Туваан, О.Цогтгэрэл нар нь АН-ыг төлөөлөхгүй бөгөөд, энэ нь УДШ болон УБЕГ-аас СЕХ-нд ирүүлсэн лавлагаануудаар баталгаажсан учраас анхан шатны шүүхэд хандсан Ц.Тувааны тэр хэрэг бүрдэлгүй гэдгээр цуцлагдах юм" хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.