Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан боловч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалтай танилцана уу.
“МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭНИЙГ МЭДЭГДЭХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧГИЙН ХАВСРАЛТУУДТАЙ ТАНИЛЦАНА УУ.
ӨМНӨХ МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТУУДЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.5 дахь хэсэгт дурдсан үйл баримтын нотолгоо:
Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн
захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын
бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна.
№ |
Огноо |
Агуулга |
5.1 |
2019.03.14 |
|
5.2 |
2019.04.04 |
|
5.3 |
2019.04.04-өөс |
|
5.4 |
2019.12.04 |
|
5.5 |
2020 он |
|
5.6 |
2020.07.30 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.6 дахь хэсэгт заасан үйл баримтын нотолгоо
Монгол ардын намын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна.
№ |
Огноо |
Агуулга |
6.1 |
2019.12.03 |
|
6.2 |
2020.02-04 сар |
|
6.3 |
2020.03.04 |
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийхгүй гэдгийг 4 дэх удаагаа мэдэгдэв |
6.4 |
2020.03.25 |
|
6.5 |
2020.04.16 |
|
6.6 |
2020.08.28 |
|
6.7 |
2020.11.17 |
|
6.8 |
2020.11.24 |
|
6.9 |
2021.01.08 |
|
6.10 |
2021.02.01 |
|
6.11 |
2021.02.10 |
Жич: Монгол ардын намын 100 жилийн ойн үеэр цар тахлын хорио цээрийн дэглэм зогссон, үзвэр үйлчилгээ нээгдсэн зэргээс өнөөдөр нөхцөл байдал улам хүндэрч байгаа, эрэлт ихтэй байгаа болон хүнд өвчтэй иргэдэд хийх ёстой вакциныг Монгол ардын намын удирдлагууд, тэдний гэр бүл хийлгэсэн, орон нутагт хуваарилсан вакциныг Монгол ардын намын байранд намын гишүүддээ хийсэн зэрэг асуудлууд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийт эрс шүүмжлэлтэй хандаж байгаа үйл баримтуудыг нэг бүрчлэн авч үзэх шаардлагатай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжид дурдсан үйл баримтын нотолгоо:
Монгол ардын намын “Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах /авсан/ 60 тэрбум”-ын хэргийг хууль, шүүхийн байгууллага нотлож, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэсэн.
№ |
Огноо |
Агуулга |
7.1 |
2017.06 сар |
|
Жаран тэрбумын гэх гэмт хэрэгт холбогдолтой уг төлөвлөгөөний танилцуулга /презентаци/ |
||
7.2 |
2019.01.29 |
|
7.3 |
2019.10.31 |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 902 дугаартай шийтгэх тогтоол /шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн жил хорих ял тус тус ногдуулав/ |
7.4 |
2018.08.03 |
МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн илгээлтэд дурдсан үйл баримтын нотолгоо:
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрыг огцруулах, намын даргыг солих саналыг дэмжих “төлбөр” болгож хуваарилсан. Тус намын гишүүн, нэр бүхий олон хүн хууль бусаар зээл авсан, зориулалт бусаар ашигласан нь нотлогдож шүүхээр шийтгүүлж, ял эдэлж байна. Ерөөсөө, Монгол ардын намын харьяалалгүйгээр төсвийн хөрөнгө оруулалтаас бүрддэг аливаа тендер, нэр бүхий олон сангаас зээл, дэмжлэг авах боломж жирийн ардад хэзээ ч олддоггүй нь нууц биш болсон байна.
№ |
Огноо |
Агуулга |
8.1 |
2018.11.02 |
|
8.2 |
2018.11.30 |
|
8.3.1 |
2019.04.03 |
|
8.3.2 |
2019.04.03 |
|
8.4 |
2020.05 сар |
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг ЭХ-н 22.1-3-т заасан гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. |
8.5 |
2020.07.29 |
|
8.6 |
2020.08.04 |
|
8.7 |
2021.03.31 |
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.