Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан боловч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалтай танилцана уу.
“МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭНИЙГ МЭДЭГДЭХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧГИЙН ХАВСРАЛТУУДТАЙ ТАНИЛЦАНА УУ.
МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.1 дэх хэсэгт дурдсан үйл баримтын нотолгоо:
Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний дарга, зарим гишүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудыг илэрхий зөрчиж, Бага суудлын хуралдааны шийдвэрээ албажуулахаас татгалзсан, Бага суудлын хуралдаанаа хууль бусаар дуусгавар болгосон, хуулийн ноцтой зөрчилтэйгөөр Дунд суудлын хуралдаанаа зарлаж, зохион байгуулсан зэрэг зүй бус үйл ажиллагааг цагдаагийн өндөр хамгаалалт дор, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Цэцэд маргааныг ил тод хянан шийдвэрлэх” тухай зарчмыг бүрэн зөрчсөн байдалтайгаар явуулсан бөгөөд энэ нь Үндсэн хуулийн цэцийг эрх баригч Монгол ардын намын дарамт, нөлөөнд орсон буюу үйлчилсэн гэж үзэх бүрэн үндэслэл болно.
№ |
Огноо |
Агуулга |
1.1 |
2019.07.18 |
|
1.2 |
2019.11.14 |
|
1.3 |
2020.12.24 |
|
1.4 |
2021.01.18 |
|
1.5 |
2021.01.20 |
Иргэн Г.Батаагаас 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл |
1.6 |
2021.02.04 |
Иргэн О.Мөнхсайханаас 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл |
1.7 |
2021.02.05 |
|
1.8 |
2021.02.08 |
|
1.9 |
2021.02.08 |
|
1.10 |
2021.02.10 |
Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай тогтоол” /Т.Доржханд, Т.Үүрцайх болон Г.Батаа нарын мэдээллээр үүсгэсэн маргаанд нэмж иргэн О.Мөнхсайхан мэдээллийг мөн нэгтгэсэн/ |
1.11 |
2021.02.10 |
|
1.12 |
2021.02.24 |
|
1.13 |
2021.02.24 |
|
1.14 |
2021.02-04 сар |
|
1.15 |
2021.03.09 |
|
1.16 |
2021.03.15 |
|
1.17 |
2021.03.15 |
|
1.18 |
2021.03.19 |
Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан эхэлсэн тухай мэдээлэл |
1.19 |
2021.03.22 |
Үндсэн цэцийн бага суудлын хуралдаан шийдвэрээ гаргасан тухай мэдээлэл |
1.20 |
2021.03.22 |
|
1.21 |
2021.03.23 |
|
1.22 |
2021.3.24 |
|
1.23 |
2021.03.26 |
|
1.24 |
2021.04. 02 |
|
1.25 |
2021.04.08 |
|
1.26 |
2021.04.08 |
|
1.27 |
2021.04.12 |
|
1.28 |
2021.04.15 |
|
1.29 |
2021.04.16 |
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болох, түүнчлэн хойшилсон тухай |
1.30 |
2021.04.16 |
|
1.31 |
2021.04.16 |
|
1.32 |
2021.04.17 |
|
1.33 |
2021.04.17 |
|
1.34 |
2021.04.22 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан үйл баримтын нотолгоо:
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор огцордог, үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих үндсэн үүрэг бүхий Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Монгол ардын намын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хуралдаж чадахаа болиод байна.
№ |
Огноо |
Агуулга |
2.1 |
2021.01.18 |
|
2.2 |
2021.01.20 |
|
2.3 |
2021.01.20 |
Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох мэдэгдэл хийв. |
2.4 |
2021.01.21 |
|
2.5 |
2021 онд |
|
2.6 |
2021.01.29 |
|
2.7 |
2021.02.01 |
|
2.8 |
2021.02.10 |
|
2.9 |
2021.03.18 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дугаар захирамжийн 2.4 дэх хэсэгт заасан үйл баримтын нотолгоо:
Монгол ардын намын удирдлага Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төрийн эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа. /Улс төрийн намын бүртгэлийг хуулиар Улсын дээд шүүхэд харьяалуулсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын дээд шүүхийн лавлагаа, тодорхойлолтгүйгээр аливаа намын төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох, тамгыг нь хүчингүй болгох, шинээр олгох зэрэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж болно/
№ |
Огноо |
Агуулга |
4.1 |
2020.06.26 |
С.Эрдэнийн хүсэлт /Ардчилсан намын даргаас чөлөөлөгдөх тухай/ |
4.2 |
2020.07.08 |
Ардчилсан намын болон хэрэг эрхлэх газрын тамга хүлээлцсэн акт |
4.3 |
2020.07.08 |
|
4.4 |
2020.12.21 |
|
4.5 |
2020.12.21 |
|
4.6 |
2020.12.24 |
Ардчилсан намаас УБЕГ-т хүргүүлсэн шаардлага /С.Эрдэнийн хүсэлтийн талаар/ |
4.7 |
2020.12.24 |
|
4.8 |
2020.12.25 |
|
4.9 |
2020.01.14 |
|
4.10 |
2020.12.28 |
Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт /УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийн талаар/ |
4.11 |
2020.02.02 |
|
4.12 |
2020.02.17 |
|
4.13 |
2021.01.14 |
|
4.14 |
2021.02.26 |
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.