ЭМЯ: Өнөөдөр БНХАУ-аас нийт 600 мянган тун Вероселл вакцин татан авна

ЭМЯ: Өнөөдөр БНХАУ-аас нийт 600 мянган тун Вероселл вакцин татан авна

УОК-оос мэдээлэл хийж байна. Өнөөдөр БНХАУ-аас нийт 600 мянган тун Вероселл вакцин татан авна. Хүн амын дархлаажуулалт маргаашаас эхэлж үргэлжлэх бөгөөд УОК-оос дархлаажуулалтыг ямар дарааллаар зохион байгуулах талаар мэдээлэл өгч байна.

Маргаашаас эхлэн дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх бөгөөд маргааш Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Дархлаажуулалтын хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэдэд нэн тэргүүнд вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс танд утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэнэ. Дүүрэг бүрд иргэдийг тээвэрлэх автобус гаргасан. Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана гэдгийг мэдээллээ.

Цаашид дархлаажуулалтыг эрсдэлт буюу зорилтот бүлгийг иргэд рүү илүү чиглүүлнэ. Ингэснээр эсрдэлт бүлгийн иргэдээ халдвараас сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.