“Эртэй сайндаа ч ийм яваа юм биш ээ хө. Муу эцгийн минь чиглvvлсэн зам. Тэр хөгшин алсыг харж, vр хvvхдээ номын мөр хөөлгөөгvйсэн бол бид хэдийн амьдрал ёстой л бурхан мэдэх хэрэг байх байсан биз ээ.
Би гэхэд зах зээлийн энэ нийгэмд овсгоотойхон байж, панз наймаа vсэргэн хот хєдєєг холбохын оронд хорооны мухар дахь хєгшин ухна лугаа адил гэртээ шигдэн мод толгой балбасан эс бєгєєс хамартаа шар тамхи чихсэн овилгогvй гэдэг нь жигтэйхэн нэг муу тожгор бор євгєн байж ч мэднэ. Бас дээр нь царай зvс муутайг хэлэх vv. Тиймээс єєртєє таарсан хормойгоо чирсэн нэгэнтэй учирна аа даа. Тэр нь гэж муугаа мэдэхгvй, ааш гэж адсага байх вий. Тийм vv.” хэмээн ємнє минь тухалсан эрхэм бvдvvн дуу гаргаж ирээд л учиргvй хєхєрнє билээ. Уншигч танд єєрийгєє ингэтлээ доош нь “хийдэг” хvн байдаг аа гэх бодол тєрж байна уу. Vнэхээрийн Монгол Улсын Ерєнхийлєгчийн цэргийн бодлогын зєвлєх, дэслэгч генерал Ц.Дашзэвэг гуай ийн хээ шаагvй аашилсан хэрэг. Надад тvvний эл байдал бидний дундах ханан хэрмийг авч хаях сайхан нєхцєл болсныг зориуд энд дурдмаар байна. Тvvнийг “Генералууд” булангийнхаа ээлжит зочноор урилаа. Ерєнхийлєгчийн дэргэд шадарлах энэ эрхмийн амнаас унасан бvхэн зарим талаар монголчуудын эрт, эдvгээгийн тvvх байх учраас тvvний євєг дээдсээс эхлэх нь зvйтэй байх гэж саналаа. Дашрамд дурдахад, тэрбээр єєрийгєє “ Бvх цэргийн жанжин Г.Дэмид, Ж.Лхагвасvрэн нарын ємнє бичигдэх учиргvй “хэмээн дургvйцэж байсан юм. Гэвч түүнийг Монголын төр гэрт нь амар жим суулгахыг хүссэнгүй. Батлан хамгаалахын шинэ сайд Б.Бат- Эрдэнэ түүнийг зөвлөхөөрөө ажиллахыг хүссэн байна. Энэ эрхэм зөвлөхгүй юм бол хэн энэ салбарт зөвлөх билээ. Салбарынхан нь түүнийг алга ташин хүлээн авч буй за. Танд амжилт хүсээд одоогоос 11 жилийн өмнө уулзаж, ярилцлага авч бичсэн хөрөг нийтлэлээ уншигчдад өргөн баръя.
Шанхынхан андахгvй Сономцэрэн зайсангийн vрс ад
ХIХ зууны сvvлийн хагас,ХХ зууны эхэн vеэр Халх дєрєв,шавь таван аймагт Баруун хvрээ буюу Шанхын гэж алдаршсан хийд байсан талаар уншигч та эрх биш дуулаа биз.Тодруулбал, Тvшээт хан аймгийн Тvшээ гvний хошуу, єдгєє Євєрхангай аймгийн Хархорин сумын нутаг л даа. Тэрхvv сайхан нутагт олноо Сономцэрэн зайсан хэмээн хvндлэгдсэн нэгэн байж.Энэ хvн бол єдгєє Дашзэвэг генералын євєг эцэг Сэрээнэнгийн тєрсєн ах болой. Тэд эхээс гурвуул бєгєєд Сэрээнэнгээс бусад нь шашны мєр хєєсєн улс байж. Хувьсгалын дараахан буюу 1930 онд Богд хан уулын аймгийн хангай хайрхан уулын хошууны Шанх сумын наймдугаар хорооны хар,шар феодал, мєлжигч баячуудын хєрєнгийг хурааж, эрхийг нь хасч эхэлсэн их хэлмэгдvvлэлтэд зайсантны тєрєл садангууд єртєн бvгд л хєрєнгєє хураалган томчууд нь дээлээ толгой дээрээ нємєрцгєєсєн байна. Энэ vед хvрээн дээр шавилан сууж байсан Сэрээнэнгийн том хvv, хvрээний бага унзад Цэрэнбалжид хар болж хєдєє гарчээ. Тэрбээр гуч гартлаа бэл бэнчинтэй хvний араншингаар тарган морь, торгон дээлээр гоён найр наадам хєєн хэсэгтээ дургиж. Энэ хугацаанд тэдний хєрєнгийн хоёр дахин хураасан байна. Хамгийн сvvлчийн хураалтаар бvрэн хэрэглэл бvхий ганц хээр морь, ємсч байсан шар илгэн дээл, хоёр гартаа зvvж байсан алтан бєлзєгтэй хоцорч.Бас болоогvй ээ, гар дахь бєгжєє нуусан хэргээр сумын До яамны тєлєєлєгчид хэдэнтээ дуудагдсан гэж байгаа. Байдгаа хураалгасан залуу эр эхийгээ тэжээхийн тулд гурван жил дараалан Жанчхvv, Алтанбулаг руу жин тээсний хvчинд хоёр сайн унагатай гvvтэй болж байжээ. Дашрамд дурдахад, тэрхvv гvvний vр сад єдгєє ч vр тєлєє єгсєєр байгаа гэнэм. Нєгєєтэйгvvр, Цэрэнбалжид агсан тєрєлхийн гэмээр найр наадам,шагайн харваанд дуртай нэгэн тул яаж ядарч явсан айраг цагаа дэлгэрсэн сайхан цагаар гэртээ тогтохоо больж бvр аймаг хошуу алгасан найр хєєгєєд явчихдаг байж. Тийн найр хэсч явахдаа Тєв аймгийн Эрдэнэсант орчимд зусч байсан дундаж амьдралтай айлын дунд охин Цэрэнтогтохыг гэргийгээ болгон улмаар найман хvvхдийн эцэг эх болцгоожээ. Эхнэрийнх нь инжинд нь 100 гаруй ямаа ирсэн нь тэдний амьдрал єєдлєхийн эхлэл тавигдсан байна. Том хvv єдгєє Тєрийн албаны зєвлєлийн дарга Ц.Самбалхvндэвийгээ сургуульд суух жил тэднийх Шанхаас нvvн Хархоринд шилжин тэндээ суурьшжээ. Тухайн vед ах дvv тєрєл садан нь байгаа хэдэн малаа талын нэг тараалаа, энээ тэрээ болж байсан ч Цэрэнбалжидын хувьд хэдэн малаас илvv хэдэн хvvхдээ сургууль соёлын мєр хєєлгєх явдлыг чухалчилсан хэрэг байв. Аавынх нь ах дvv нарын муу хэлэх болсон шалтгаан нь нэгдэлд гишvvнээр элсэх бvрт малаа нийгэмчлэх учиртай тул тэднийх хоёр дахин малаа нийгэмчилсэн гэсэн vг. Энэ бvхнийг дурдасны учир хэмээвээс Цэрэнбалжид агсны алсыг харсан холч бодлын царыг харуулах гэсэндээ тэр болой.
Шинэ цэргийн каринтен ч хэцvv шvv
Байлдагчийн халаасанд генералын мєрдэс бий гэдэгчлэн дэслэгч генерал маань дєнгєж сонсогч болчихоод шинэ цэргийн карантенд “номхон” команд дор зогсож байхдаа” Ахын зєвлєгєєг дагалгvй аавынхаа хэлснээр эмчийн сургуульдаа явсан бол єдийд юу боллоо гэж ингэж зовж байхав дээ” хэмээн боддог байсан гэнэ.Хужиртын арван жилийн сургуулийг алтан медальтай тєгссєн дэслэгч генерал маань ахынхаа зєвлєснєєр анагаах ухааны дээд сургуулийн хуваариа цэргийнхээр сольжээ. Заавал цэргийнх ч бус археологич, сантехник ч болж болох сонголтууд байсан гэдэг. Нєгєєтэйгvvр, дvvдээ єєрийгєє бараадан “ЗХУ –д сурах бол ямарч хуваарь байсан хамаагvй ав”хэмээн vvрэгдэн хувь заяаг нь єєрийнхєєрєє шийдсэн нєхєр бол Тєрийн албаны зєвлєлийн Ц.Самбалхvндэв гуай аж. Тэрбээр дэслэгч генералыг дунд сургуульд байхын л командалдаг байж. Дашзэвэг хvv ахаасаа нэлээд эмээх тул юу л хий гэнэ, тvvгээр л болно. Ах номоо уншиж л байх юм бол хичнээн нойр нь хvрч байсан ч номоо тэврээд л сууж байх учиртай. Vнэн хэрэгтээ сайн ахын хvчинд л єдгєє улаан халзан генерал болсон ч байж мэдэх юм. Єєрєє ч тvvнийгээ vгvйсгээгvй. Дашрамд єгvvлэхэд, Дашзэвэг гуай цаанаасаа л цэргийн заяатай байсан болоод тэр vv, хувь заяаных нь шатлал ч бас сонин юм билээ. Тэрбээр ЗХУ-ын ЦНДС-д суралцах хуваарьтай атлаа дээд сургуулийг алгасч бага дэслэгч цолтойгоор шууд л цэргийн академид явсан гэж байгаа. Дэслэгч цолоо цахилгаан мэдээгээр хvртэн ахлах дэслэгч цолтойгоор сургуулиа дvvргэсэн тєдийгvй Кремлийн ордны тусгай хvлээн авалтад уригдан СССР-ийн тухайн vеийн удирдлагуудтай хундага тулгаж амжжээ. Харин тэрхvv од гийсэн єдрийг хvлээж Москвад сар шахам болсон аж. Гэрээ санаад буцах гэхлээр багш нар нь “Ийм сайхан зvйлийг алдвал алдас болно” гэх учир сургуулийнхаа дотуур байранд ганцаараа vлдсэн юм байх.
Их говийн гарнизонд л жинхэнэ дарга болж
Дээд сургуулийг алгасч академийг дvvргэсэн бас болоогvй, алтан медальтай том амьтан эх орондоо иртэл эл амжилтыг юман чинээ бодолгvй шуудхан л их говийн гарнизон буюу Зvvнбаян руу хєєсєн гэдэг. Цэргийнхэнд даргын vг хууль учраас дотроо хотод vлдэх санаа євєрлєж байсан ч “мэдлээ, гvйцэтгэе” гээд л чемодантай хувцсаа бариад л АА-ийн 126 анги хаа байна гэсээр гарч єгчээ. Гэр бvл энэ тэр татлаа тvтлээгvй тvvний амьдрал халаасны єрєєгєєр эхэлж. Тэр тухайгаа дэслэгч генерал маань дурсахдаа” Ганц бие хvн чинь хоногтоо л гэрийн бараа харна. Заримдаа хэдэн хоногоор ч хамаагvй ажлынхаа єрєєнд амьдарч байлаа. Нєгєєтэйгvvр, Баянд би жинхэнэ цэрэг амьдралаар амьдарч, амьдралын хатуу зєєлєн мєн чанарыг мэдэрсэн хэмээн боддог. Бас залуу хvн учраас юм юм л сонирхож байлаа. Тухайлбал, залуучуудтай нь нийлэхээр бор дарс хvртчих гээд болдоггvй, тэгэхээр нь аавынхаа адилаар шагай харвадаг болов. Бvр аавынхаа хэрэгслийг зориуд хэрэг болгон авчруулаад л. Гэтэл єглєє ажилдаа очиж чадахаа больж, байнга шахам бангадуулдаг болсон.Vнэндээ vvр цайтал тоглосон хvн чинь яаж єглєє эрт сэрж чадахав. Тэгээд л больсон доо. Нєгєєтэйгvvр, зэрэг дэв дэвшихийн хэрээр vvрэг хариуцлага нэмэгддэг юм билээ” гэсэн.
Ерєнхийлєгчид шадарлахуй
Яагаад ч юм тvvний тухай бичихээс ємнє Монгол Улсын Ерєнхийлєгчийн дэргэд шадарлахаас ємнє, хойно гэх нь зvйтэй юм шиг санагдсан. Учир нь тэрбээр хэн нэгний татлаа тvлхээсээр бус хийж бvтээн буй болгосон бvхэн нь тєрд vнэлэгдсэн болоод тэр. Нєгєєтэйгvvр, тvvнийг мэдэх хvмvvс цэргийн шинэчлэлийн “эцэг” гэцгээх юм билээ. Vнэндээ тэрбээр АА-ийн 126 дугаар ангид шатахууны албаны дарга, Ар талыг удирдах газрын инженер, штабын орлогч дарга, газрын орлогч, штабын дарга, БХЯ-ны орлогч сайд бєгєєд Ар талын газрын дарга, Батлан хамгаалахын тэргvvн дэд сайд, дэд сайд, БХЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга,ЗХЖШ-ын даргын албан тушаалыг тус тус хашиж байгаад 2002 оноос Монгол Улсын Ерєнхийлєгчийн цэргийн бодлогын зєвлєхєєр ажиллаж байгаа билээ. Тэрбээр “Батлан хамгаалахын тухай”, Иргэний цэргийн vvргийн болон цэргийн албан хаагчийн эрх зvйн байдлын тухай”, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай”, ”Дайн болон дайн бvхий байдын тухай” зэрэг олон хуулийн тєслийг боловсруулж УИХ,Засгийн газарт єргєн мэдvvлж байсан билээ. Нєгєєтэйгvvр тvvний нэр хvндийг єргєсєн зvйл бол ЗХЕШ-ыг БХЯ-аас єрх тусгаарлаж, цэргийн мэргэжлийн удирдлагын тєв байгууллага болон бие даан ажиллах тухайд онцгой vvрэг гvйцэтгэсэн нэгэн билээ. Энэ бол цэргийн шинэчлэлийн эхлэл байв. Нєгєєтэйгvvр, Дашзэвэг генерал аль ч Засгийн газарт энх тайвны тєлєєлєгч лугаа адил ажиллаж салбарынхаа бvхий л тулгамдсан асуудлыг тэнд ажиллаж буй сайд нараар шийдvvлж чадаж байсан тvvний бас нэгэн гавьяа гэлтэй. Vнэндээ тvvний vгийг сонсохгvй,санал бодлыг нь хvлээж авахгvй сайд байгаагvй гэх юм билээ. Харин тэрбээр, Дорлигжав сайдыг илvvтэй хvндэтгэж байсан. ЦНДС-ийг академи болгон єєрчлєх тухайд Дашзэвэг генерал тухайн vеийн БХЯ-ны удирдлагууд болох Ш.Жадамбаа,Р.Гаваа нарт мєргєх шахам байж шийдвэрлvvлж байсан тухай зарим хvний амаас сонссоноо энд зориуд тэмдэглэе. Бас ахлагчийн сургууль байгуулах санаа тvvний ширээн дээр тєрсєн гэдэг. Энэ vед тэрбээр яамныхаа Тєрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Зєвлєх нэрийн дор зvгээр сууж болох л байх
“Ерєнхийлєгч зєвлєхvvдийнхээ vгийг сонсох эсэх нь тухайн хvний хэрэг. Харин зєвлєгєє єгєх нь бидний vvрэг. Гэхдээ миний зєвлєгєєг авсангvй хэмээн гоншигнох эрхгvй”хэмээн Монгол Улсын Ерєнхийлєгчийн цэргийн бодлогын зєвлєх, дэслэгч генерал Ц.Дашзэвэг гуай vгийнхээ тєгсгєлд хэлнэ лээ. “Ерєнхийлєгч асан Н.Багабандитай хэр гар нийлж байв “ гэх миний асуултад генерал маань” Багабанди ерєнхийлєгч бол их холч ухаантай хvн. Тэрбээр сэтгэлд таалагдсан зvйлдээ санаа тавьж, эрээн мяраан болтол нь засахын хажуугаар сонирхлыг нь татаж байвал асуулт тавиад байх вий. Хэрвээ эс таалагдвал олон vг хэлэлгvйгээр босоод явчихдаг.Бид 2001 оны аравдугаар сараас хойш бvрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болох хvртэл хамтран ажилласан. Энэ хугацаанд БХ-ын салбартай холбоотой зарим асуудлаар Ерєнхийлєгчтэй санал бодлоо солилцож тvvний дэмжлэгийн авч байлаа. Тухайлбал, олон улсын терроризмын тухай тухай анх удаа дуугарч улмаар хуультай болсон. Шинэ Ерєнхийлєгчийн хувьд ямарч хvний vгийг тэвчээртэй сонсч,харилцанярилцдаг юм байна лээ. Тэрбээр ЗХЖШ-ын ажил байдалтай танилцах явцдаа хоёр том vvрэг єгсєн. Тодруулбал, БХЯ-ны бодлого, vйл ажиллагаа зєвхєн цэргийн шинэчлэлтийн хvрээнд эргэлдэх бус улс орны эдийн засгийг хамрах ёстойг анхааруулсан. Мєн БХ-ын 2015 он хvртэлх хєтєлбєрийг ойрын хугацаанд бэлэн болгох цаашилбал, хил хамгаалалтын асуудлыг сайжруулах ажлыг дэд бvтцийг хэмжээнд авч vзэх ёстой хэмээсэн. Vvний дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Нєгєєтэйгvvр, тухайн салбарынхаа ажлыг гарын арван хуруу шигээ мэддэг хvн л энэ ажлыг хийж чадна. Тэгэхгvй бол зєвлєх нэрийн дор зvгээр суух л болно шvv дээ. Шуудхан хэлэхэд, туршлагагvй хvн нэмэргvй. Гэхдээ уг албан тушаалд дєрвєн жил л хангалттай. Тєрийн албан хаагч гэх утгаараа улс тєрєєс ангид байх учиртай. Тиймээс дараагийн хvнээ бэлтгэх тухайд ч утгагvй асуудал. Харин ЖШ-ын даргыг бол єєр хэрэг” хэмээни хариулсан.
Хvvхэд адил дуудуулж байж босох генерал
Та бvхэн vvнийг уншаад инээд чинь хvрч байж ч мэднэ. Миний ч гэсэн инээд хvрсэн. Тэрбээр єглєє дуудуулж байж босдог шигээ оройд гэргийнхээ “унт” гэх командыг хvлээдэг гэсэн. Эхнэртээ эрхэлсэндээ биш л дээ. Тэрбээр их ажилтай vедээ хэдэн єдрєєр ч хамаагvй нойргvй ажилладаг учраас аргаа барсан эхнэр нь ийн командлах болжээ. Дашрамд дурдахад, дэслэгч генералын маань гэргий Д.Цэвэлмаа эгч ч цэргийн хvн юм байна лээ. Тэгэхээр нєхрєє командлахдаа гаргуун л байж таараа. Нєгєєтэйгvvр, тэрбээр гэргий гэдэг утгаараа илvv цол “зvvдэг” болоод тэр. Генералд залуудаа чєлєє зав олдвол л шагайн тойром хєєгєєд алга болдог байсан бол єдгєє хурдан морины уралдаан хаа болно тэнд л “цохиж” явдаг болжээ. Барагтай ажлыг ч хойш тавьж мэднэ гэсэн шvv. Энэ дашрамд дуулгахад, Дашзэвэг зєвлєх улаан хєлт урдуураа vл гаргах онигоочин аж. Тvvнийг нь мэдэх хvмvvс хамт байхдаа алдаа гаргахгvйг хичээх тусам онигоонд орчихдог гэнэ лээ. Эр хvн, цаашилбал цэргийнх гэх утгаараа ан авд сvрхий байх гэж бодсон минь эндvvрэл болсон. Бvр амьтны хамраас цус гаргаж vзээгvй юм байх. Ямар сайндаа БХЯ-ны сайд агсан Ш.Жадамбаа гуайн жолоочийг гуйн хонь тєхєєрvvлчихээд сайдаар нь гэдсийг нь арилгуулж байхав. Энэ нь тохиолдол байсан гэсэн шvv. Олон хvvхэдтэй айлын хvvхэд болоод тэр vv эрхлэх, эрхлvvлэх тухайд маруухан хэмээсэн. Аав нь ч тийм хvн байж. Зєвлєх оюутан байхын хэнэггvй нэгэн байсан юм байх. Тэрбээр гэрийнхэндээ хэзээ ч бэлэг авчирч байгаагvй ажээ. Тэгсэн атлаа нутгийнхандаа зориулж ганц хоёр шил юмтай ирдэг байж. Аавдаа vнэлэгдсэн тухайд Зvvнбаянд ажиллаж байхдаа Баянгийн худалдаа бэлтгэлийн трестийн даргатай танилцсаны хvчинд арын хаалгаар гурав давхарлахуйц гэрийн эсгий бvрээс, туурга явуулсан байна. Тэрбээр бага дэслэгчээс дэслэгч генерал цол хvртэтлээ тэр бvр цолны найр хийж байгаагvй гэнэ. Хошууч генерал цолыг хvртчихээд маргааш нь л томилолт євєртлєн Эрдэнэтийг зорьж байж. Хуралдааны дундуур хvмvvс єєрийг нь заагаад яриад байхаар нь юу болсон юм бол гэх ухааны зvйлийг бодож суужээ. Дэслэгч генерал цолыг ч хvртсэнийхээ дараа удаж удаж нэг юм хэл vгтэйгээр угаасан гэдэг.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.