Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намын нэр дэвшигч ялагдал хүлээсний дараа зарим гишүүд нь шинэчлэлтийн талаар үг цухуйлгах болсон.
Тэгвэл МАН-ын дарга М.Энхболд долдугаар сарын 8-ны өдрийн намын удирдах зөвлөлийн аравдугаар хурлаар хэлэлцсэн асуудлын талаар өөрийн фэйсбүүк хуудастаа тодруулга мэдээлэл тавьжээ.
Үүнд:
“1. Ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, шинэ Ерөнхийлөгчийг наадмын өмнө тангараг өргүүлэх,
Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар анализ хийж, дүгнэлт гаргах,
2017 оны 09 дүгээр сард намын бага хурлыг зарлан хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах,
МАН-ын ээлжит Их хурлаар өнгөрсөн 27 дугаар их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг авч хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, намын шинэ удирдлагыг сонгох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй хэмээн санал оруулсныг Удирдах Зөвлөлийн гишүүд дэмжсэн болно” гэсэн байна.
Ийнхүү Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд энэ долоо хоногт хэд хэдэн асуудал шийдээд байгаа Монгол Ардын Намынхан энэ намар ээлжит хурлуудаа хийхээр болсон байна.
Ингэхээр ирэх есдүгээр сард МАН Бага хурлаа хуралдуулж, түүнчлэн ээлжит 28 дугаар Их хурлынхаа товыг тогтоох ажээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.