Засаг дарга болон ИТХ-ын дарга нарын хамгийн хамгийн...

Засаг дарга болон ИТХ-ын дарга нарын хамгийн хамгийн...

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд дэлгэсэн билээ. Энэхүү ХОМ-ийг mminfo.mn сайт цувралаар хүргэж байна. Энэ удаад бид аймгийн Засаг дарга на болон ИТХ-ын дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг онцоллоо. АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлгийг нийт 10 төрлөөр шалгадаг. Тодруулбал, орлого, гэр бүлийн орлого, барилга, байгууламж, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар, хадгаламж, зээл гэсэн төрлөөр төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэж буй.

Тэгвэл 2016 онд хамгийн их орлогыг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан олжээ. Тэрбээр нийт 253.8 сая төгрөгийн орлого олсон байна.

Харин НИТХ-ын дарга Ц.Сандуйн гэр бүл 421.7 сая төгрөгийн орлого олж, бусдыгаа хошуучиллаа. Мөн тэрбээр 1.5 тэрбум төгрөгийн барилга байгууламжтай аж. Гэхдээ уг төрөлд Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүлж байна. Түүний хувьд 2016 онд 1.6 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай хэмээн мэдүүлж, энэхүү төрөлд тэргүүлж явна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 340 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй хэмээн гарсан бол Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр 514.4 сая төгрөгийн мал аж ахуйтай гэж гарчээ. Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр 940 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт  зүйлтэй хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн тэрбээр 314 сая төгрөгийн авлагатай хэмээн гарснаар хэд хэдэн төрөлд бусдыгаа тэргүүлж байна.  Тэгвэл Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа 180 сая төгрөгийн үнэлгээтэй газартай гэнэ.

Харин Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 440.5 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй бол Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь 178 сая төгрөгийн зээлтэй юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.