АН-аас нэр дэвшигч Х.Баттулга охин Б.Намууны хамт Баянзүрх дүүргийн I хорооны 1655 дугаар хэсэгт саналаа өглөө. Тэрбээр “Зургадугаар сарын 6-аас сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэн. Одоо хоёр дахь шатны сонгууль болж байна.
Өнөөдөр СЕХ-оос сонгуулийн ирц хангалтгүй байгаа талаар мэдээлэл хийлээ. Тиймээс сонгогчиддоо саналаа идэвхтэй өгөхийг уриалъя. Саналыг 50 хувиас дээш хувьд хүргээрэй. Дахин санал хураалтад нийт 7.2 тэрбум төгрөг зарцууллаа. Бид цөөхөн хоногт олон ялдагийг харууллаа. Олны хүч оломгүй далай гэдгийг харуулж чадлаа.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 65 гишүүн, Засгийн газартайгаа олон шийдвэр гаргалаа. Хүүхдийн мөнгө, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гэх мэтчилэн олон таатай шийдвэр гаргасан. Энэ нь хэрвээ бид Засгийн газрыг шавдуулж чадвал энэ мэт шийдвэр гаргуулж чадах юм байна гэдгийг харууллаа. Хүүхдийн мөнгийг өгөх шийдвэрийг АН болон АН-аас нэр дэвшигч миний бие олонтойгоо нийлж олгуулсан” гэв.
Мөн тэрбээр Ерөнхийлөгч болвол хамгийн түрүүнд ямар ажлыг хийх вэ гэх сэтгүүлчийн асуултад “Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол алдарт 60 тэрбум төгрөгийн эздийг олно. Мөн оффшорт байгаа мөнгийг эх орондоо оруулж ирж ард иргэдийн өрийг цайруулах ажилд ханцуй шамлан орно гэсэн бодолтой байна. Өнөөдөр хүүхдийн мөнгийг оройн 17:00 цаг хүртэл олгох юм билээ. Хүүхдийн мөнгөө аваад сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж ард түмэндээ уриалъя” гэлээ.
Н.Батзаяа
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.