С.Эрдэнэ: Цагаан сонголтыг уриалж байгаа хүмүүсийн хүсэл биелэхгүй нь

С.Эрдэнэ: Цагаан сонголтыг уриалж байгаа хүмүүсийн хүсэл биелэхгүй нь

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалт явуулж буй хоёр дахь шатны сонгуулийн Нийслэлийн Баянгол дүүргийн 1595 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өглөө.

Тэрбээр, санал өгснийхөө дараа иргэдэд хандан мэдээлэл хийсэн юм. С.Эрдэнэ дарга “Саналын ирц өглөө бага байсан. Өдөр тийшээ хэвийн болж байна. Саналын ирц хүрэх нь ойлгомжтой. Санал хураалтын үеэр өмнө нь гарч байгаагүй зөрчил гарч байна. Санал давхар өгөх асуудал гарч байна. Тусгай таних тэмдэг бүхий тусгай гарын бугуйвч зүүсэн иргэд орж ирж, гурван саналын хуудас авах асуудал гарсан байна.

Мөн Төв аймгийн бүх сумдад саналын хуудасны машин ажиллахгүй байгаа юм байгаа мэдээлэл ирсэн. Өөр аймгийн бар код уншуулснаас болсон гэж байна. Үүнийг засах байх. Иргэд маань саналаа идэвхтэй өгч байна. Ирц хүрэх байх гэж бодож байгаа. Цагаан сонголтыг уриалж байгаа хүмүүсийн хүсэл биелэхгүй байх.

Монгол хүний сэтгэлд ийм зүйл байхгүй. Хэлсэн бол сонголтоо хийдэг л хүмүүс. Өглөөнөөс хойш харж байхад цагаан санал өгч байгаа хүн алга гэж ажиглагчид мэдээлэл ирүүлсэн”  хэмээлээ.

Б.Тогтох 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.