900 гаруй тээврийн хэрэгсэл сонгогчдод үйлчилж байна

900 гаруй тээврийн хэрэгсэл сонгогчдод үйлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болж буйтай холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэмэлтээр 249 тээврийн хэрэгсэл үйлчилж байгаа аж. Иргэдийн сонгох эрхийг хүндэлж,  саналаа өгөхөөр боломжоор бүрэн хангажээ.

Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 88 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 892 тээврийн хэрэгсэл, ажлын өдрийн хуваариар сонгогчдод үйлчлэх гэнэ. Их багтаамжийн 794 автобус, угсраа 14, троллейбус 30, дунд багтаамжийн 33 автобус тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарчээ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний туслах таван чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 21 тээврийн хэрэгсэл үйлчилж байна.  

Зуслангийн гурван чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд их багтаамжийн таван автобус үйлчилж байгаа бол шөнийн нийтийн тээврийн үйлчилгээнд гурван чиглэлд оройн 22:30-аас шөнийн 01:30 цагийн хооронд их багтаамжийн зургаан автобус, дөрвөн троллейбус сонгогчдод үйлчилж байна.

Харин нийслэлд такси үйлчилгээнд нийт 11 аж ахуйн нэгж, байгууллагын 555 тээврийн хэрэгсэл ажиллаж байгаа ажээ. Тиймээс иргэд сонгогчдыг саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ