Иргэдээс талархлын захидал ирүүллээ

Иргэдээс талархлын захидал ирүүллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэд "Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км урт замыг шинээр тавина гэсэн шалтгаанаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 9, 10 дугаар хэсэгт олон жил амьдарч байгаа 182 өрхөд газраа чөлөөлөх мэдэгдлийг Нийслэлийн газрын албанаас ирүүллээ.

Бид оршин суугаа газар дээрээ ногоо тарьж, хувийн аж ахуй эрхэлж ирсэн бөгөөд бидний аж ахуй газрыг дайруулахгүйгээр шинэ замаа тавих боломжтой байсаар атал бидний өмч хөрөнгө, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхэнд халдаж байна” гэсэн гомдлыг Хүний эрхийн Үндэсний Комисст өнгөрөгч тавдугаар сард ирүүлсэн аж.

Уг гомдолтой холбогдуулан Комиссоос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод шинээр тавихаар төлөвлөж буй замыг иргэдийн эрх ашигт хохирол учруулахгүй байдлаар тавих боломжтой эсэх талаар тодруулсны дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас "Баянзүрх дүүргийн товчоо орчмын 0.34-5.5 км авто зам, гүүрийн трассыг өөрчилж, иргэдийн өмч хөрөнгөд халдахгүйгээр шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн хариуг тавдугаар сарын 15-ны өдрийн 3/745 дугаарт албан бичгээр ирүүлсэн аж.

Тэгвэл хүсэлтээ шийдвэрлүүлж чадсан БЗД-ийн 11 дүгээр хорооны иргэн Н Хүний эрхийн үндэсний комисст талархлын захидал ирүүлжээ. Тус захидалд "Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нийслэлийн Засаг Даргад хүргүүлсэн албан бичгийг үндэслэн шинээр тавих замын зураг төслөө өөрчлөхөөр боллоо. Бидний санал гомдол, эрх ашгийг хамгаалж гүн туслалцаа үзүүлсэнд маш их талархаж байна” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.