Хоёр дахь шатны санал хураалтыг ажлын өдөр явуулахыг СЕХ-ноос шаардлаа

Хоёр дахь шатны санал хураалтыг ажлын өдөр явуулахыг СЕХ-ноос шаардлаа

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг хуулийн дагуу ажлын өдөр товлохыг СЕХ-ноос шаардлаа.

Монгол Улсын долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-ны өдөр болж, хуулийн дагуу парламентад суудалтай буюу МАН, АН, МАХН гэсэн гурван намын нэр дэвшигч дараагийн төрийн тэргүүн болохоор өрсөлдсөн билээ. Гэвч нэр дэвшигчдийн хэн нь ч нийт сонгогчдын талаас илүү хувийн санал авч чадаагүй учир, түүхэндээ анх удаагаа шийдвэрлэх шатны санал хураалтыг явуулахаар болсон.

Харин СЕХ-ноос өнөөдөр  мэдэгдэл хийж, хоёр дахь шатны санал хураалтыг долдугаар сарын 9-ний өдөр буюу ням гарагт товлож буйгаа мэдэгдсэн юм.

Гэвч энэ тов нь  хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэсэн шалтгаанаар АН-аас СЕХ-нд шаардлага хүргүүлэн амралтын өдөр биш, ажлын өдөр товлох шаардлагыг хүргүүллээ. Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4-д  аль нэг ажлын өдөр санал хураалтыг товлоно гэж заасан байдаг байна. Энэ дагуу хоёр дахь санал хураалтыг ажлын өдөр буюу долдугаар сарын 6-ны пүрэв гарагт товлохыг АН-аас шаардаж буй аж. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.