С.Ганбаатар: Ерөнхийлөгчийн сонгуулийн луйвард оролцсон СЕХ-г татан буулгахыг шаардаж байна

С.Ганбаатар: Ерөнхийлөгчийн сонгуулийн луйвард оролцсон СЕХ-г татан буулгахыг шаардаж байна

МАХН-аас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж нар оролцлоо.  Энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар “Бид СЕХ-ны мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. МАХН-ын олон мянган гишүүд шударга ёсны төлөө тэмцлээ. Эрс шинэчлэлийн төлөө тэмцсэн иргэний нийгмийн байгууллагууд олон жил гадуурхагдсан.

 Луйврын үр дүнтэй санал нийлж болохгүй. СЕХ 36 мянган амьгүй албатыг бий болголоо.  Монголын ард иргэд ээ, тусгаар тогтнол, язгуур эрх ашгийнхаа төлөө шударга бус зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэв.

Мөн тус намаас СЕХ-г татан буулгахыг шаардлаа. Учир нь сонуулийн ерөнхий хороо автомат системийг гацааж, сонгуулийн дүнг луйвардахад оролцсон хэмээн МАХН-ын гишүүд үзжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.