Ж.Амарсанаагийн орыг хэн эзлэх вэ

Ж.Амарсанаагийн орыг хэн эзлэх вэ

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр хэвлэл мэдээлэлд хаалттай хуралдаж байна. Уг зөвлөгөөнөөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтсон билээ.

 Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй бөгөөд одоогоор найман гишүүн ажиллаж байгаа. Учир нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанааг 2016 онд хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр эргүүлэн татсан. Ж.Амарсанаагийн хувьд анх Дээд шүүхээс санал болгосны дагуу УИХ-аар томилогдсон.

Тийм учраас түүний оронд хэнийг томилох вэ гэдэгт Дээд шүүх саналаа ирүүлэх ёстой. Уг саналыг УИХ-аар хэлэлцэж, батлах юм.  Энэ дагуу Улсын дээд шүүх шүүгчдийн зөвлөгөөнөө хуралдуулж, Ж.Амарсанаагийн орны хүнийг нэр дэвшүүлэхээр ийн хуралдаж эхэллээ.

Тэгвэл энэхүү суудлын төлөө УИХ-ын гишүүн асан, УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж, Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтын зөвлөхөөр ажиллаж буй, Гавьяат хуульч Н.Чинбат, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга асан Н.Зүмбэрэллхам нарын гурван хүн нэрээ дэвшүүлээд байгаа аж. Тэдний аль нэг нь энэхүү суудалд туслах учиртай. Р.Гончигдоржийн тухайд өмнө нь мөн л Үндсэн хуулийн цэцийн гишүүний суудалд нэрээ дэвшүүлж байсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.