Олон улсын жүдогийн холбооны албан ёсны сайтад “Монголын жүдогийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй тухай мэдээлэл нийтлэгджээ.
Үүнд “Бизнесмэн, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна.
Зүүн Азийн тусгаар тогтносон гуравхан сая хүн амтай Монгол Улсыг Чингис хааны төрсөн нутаг гэдгээр нь хүмүүс сайн мэдэх билээ. Далайд гарцгүй, БНХАУ, ОХУ-ын дунд орших Монгол 1990 оны тайван хувьсгалаас хойш Ардчиллын гэрэлт цамхаг мэт оршсоор байгаа юм.
Зочид буудал, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээний салбарын манлайлагч эрхмүүдийн нэг Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд тус улсаас анхны Олимпийн аварга, алтан медальтан төрсөн билээ.
Тодруулбал, 2008 оны Бээжингийн олимпоос Найдангийн Түвшинбаяр эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд оролцож, алтан медаль хүртэж байв. Үүнээс дөрвөн жилийн дараа мөн Лондонгийн олимпод Н.Түвшинбаяр зүүн өвдөгтөө бэртэлтэй байсан ч, мөнгөн медаль хүртэж, эх орон руугаа тэргэнцэртэй буцаж байлаа. Энэ бол гайхалтай тэсвэр тэвчээрийнх нь нотолгоо гэлтэй.
АН-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын гишүүн байсан бөгөөд Зам тээвэр, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар мөн ажиллаж байсан юм. Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-нд болно” хэмээн онцолсон байна. Дэлхийн томоохон хэвлэл, вэб сайтуудад энэ мэт АН-ын нэр дэвшигчийн тухай мэдээлэл олонтаа гарч байгаа бөгөөд бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй нэрт тамирчин хэмээн онцолсоор байгаа юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.