Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар хэнийг томилох талаар хэлэлцсэн билээ. Ерөнхий сайдад Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт гэсэн гурван хүний нэр яригдаж байсан. Тэгвэл Ж.Мөнхбат, С.Бямбацогт нэрээ татсанаар Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болох боломжтой болсон.
Тэгвэл С.Бямбацогт гишүүн өөрийн фэсбүүк хуудсаараа дамжуулж Ж.Эрдэнэбатыг дэмжихээ илэрхийллээ. Тэрбээр “Намын маань Бага хурал хуралдаж Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад намын журмын нөхөр, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг дэвшүүлэхийг бүрэн дэмжлээ. Энэхүү хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг хашихаар болж буй журмын нөхөртөө өндөр амжилт хүсээд бүхий л талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ. Миний хувьд намын дотоод эв нэгдлээ хангах, талцал хуваагдлыг үүсгэхгүй байх үүднээс Удирдах зөвлөл дээр нэрээ татсан билээ.
Намайг дэвшүүлсэн намын журмын нөхөд, итгэж дэмжиж буй ард иргэддээ баярлалаа. 1970-аад оны үе тэнгийн залуус бид эвтэй байж, ачааны хүндийг үүрэн, ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай...” хэмээн постолжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.