• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ОУВС: Монголын татварын хувь хэмжээ бага байна

Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хэтийн төлвийг  дэлхийн томоохон хэвлэлүүд хэрхэн мэдээлж буйг “Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа орчуулан хүргэж байна.  

financialtribune.com: Монгол дахь татварын хэмжээ бага байна

“Монгол Улс дахь татварын хэмжээ бусад хөгжиж буй орныхтой харьцуулахад бага байна. Зарим нь бүр оффшор бүс дэд татварын хувь хэмжээтэй тэнцэхээр тийм бага байна. Хүн хүний орлогын албан татварын хэмжээ гэхэд Ойрхи Дорнодын орнуудтай ижил 10 хувь байгаа юм” хэмээн Олон улсын валютын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Нейл Сэйкер хэлжээ.

Түүний хэлсэн энэ үг Монгол Улсын Засгийн газар ОУВС-ын 440 сая ам.долларын зээлийн шаардлагыг биелүүлэн зургаан төрлийн татвар, нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь эсрэгээр хувийн хэвшилд дарамт үүсгэж, эдийн засгийн бүр ч хүндрүүлэх юм биш үү гэх ганц асуултын хариулт боллоо хэмээн орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.

Монголын Бизнесийн зөвлөл 2017 оны гуравдугаар сарын 13-нд анхны уулзалтын хийсэн бөгөөд тус уулзалтаар хэлэлцсэн асуудлын нэг нь ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар байсан юм.

Энэ үеэр Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өмнөх эрх баригчид найман  тэрбум ам.доллар орчим асар их мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулснаас үүдэн өнөөгийн хүндрэл үүссэн хэмээн тэмдэглэж байв. Түүнчлэн, “Бид эдийн засгийн хүнд хэцүү энэ үед Засгийн газар иргэдийнхээ дуу хоолойг сонсохыг зогсолтгүй шаардаж, байр сууриа илэрхийлэх ёстой” гэж эдийн засагч Д.Жаргалсайхан  хэллээ.

Монгол Улсын Засгийн газар 2019 он хүртэл цалин нэмэхгүй байх шийдвэр гаргасан.  Мэдээж, энэ төрийн албан хаагчдын хувьд сайн мэдээ биш байж таарна. Гэхдээ имфляци харьцангуй бага төвшинд байгаа бөгөөд цаашид ч хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа юм. Тиймээс  иргэдийн бодит орлого багасах, валютын ханш унах эрсдэл байгааг уулзалтад оролцогсод онцолжээ.

akipress.com: Ирэх жилүүдэд 40 хүртэлх тонн алт экспортолно

Монгол Улс ирэх арван жилд 16-40 тонн алт экспортлохоор төлөвлөжээ. Энэ талаар гуравдугаар сарын 17-нд Чингис зочид буудалд нээгдсэн “Монгол алт 2017” бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Тус үйл ажиллагааг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол банк, Монголын уул уурхайн бирж хамтран зохион байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газраас “Алт-2” хөтөлбөрийг эдийн засгийн сэргээх гол арга хэмжээний нэг болгон баталсан бөгөөд алтны экспортоо жил бүр 2-3 тонноор ахиулсаар 2020 он гэхэд 25 тоннд хүргэх зорилт тавьж буй аж.

Энэ дагуу ирэх арван жилд Монголын алтны экспорт 15.8-40 тоннд хүрч, 2020 он гэхэд алтны экспортоос олох орлого 1.178 тэрбум ам.доллар болох юм.

Бага хурлаар алтны секторуудтай холбоотой асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, алт олборлолт явуулах эрх зүйн орчныг сайжруулах, тогтворжуулах арга замыг эрэлхийлэхээр төлөвлөжээ. Тус үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд тулгараад буй эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх гарцыг хайхад чиглэгдэж байв. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар олон улсын туршлага судлаж, дэвшилтэт технологи санал болгож буй хөрөнгө оруулагчдад “Алт-2” төслийг танилцуулах, эдийн засаг, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж байна.

timesofindia.indiatimes.com: Монголын эдийн засаг 7-8 хувийн тогтмол өсөлтөд хүрнэ

Монгол Улс эдийн засгийн бэрхшээлүүдээ даван туулснаар 7-8 хувийн тогтмол өсөлттэй болно хэмээн ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сэйкер хэлснээр “Ройтерс” мэдээлжээ. Тэрбээр “Би хөтөлбөр хэрэгжсэний дараах Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг 7-8 хувь болно гэж харж байна” хэмээн даваа гарагт болсон хэлэлцүүлгийн үеэр хэлсэн байна.

Мэдээж байгалийн баялгийн оргил үе буюу  2011 оны 17.3 хувийн өсөлтийг бодвол  хамаагүй удаан байх болно гэдгийг тэрбээр нэмж хэлжээ. ОУВС болон бусад түншүүд Монгол Улсад 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн тусламж олгож, түүхий эдийн экспортын орлого нь буурсан байгаа энэ үед эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох багцыг өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын Засгийн газартай тохиролцсон юм. Хөтөлбөрт зааснаар далайд гарцгүй улсын хувьд Монгол Улсын Засгийн газар зардлаа хэтрүүлэхгүй байхыг санал болгосон юм. Энэхүү тусламжийн багц хөтөлбөр нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, Монгол Улсын төрийн өмчит Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг 600 сая ам.долларын шинэ өрийн свопоор амжилттай солиход тусалсан юм.

Хөгжлийн банкны бонд эзэмшигчид 476 сая ам.доллартай тэнцэх бондоо шинэ бондоор сольж авсан бөгөөд шинэ хөрөнгө оруулагчид 124 сая ам.доллартай тэнцэх бондын 2024 он хүртэл хугацаатайгаар худалдаж авсан. Харин үлдсэн 104 сая ам.долларын бондыг энэ гуравдугаар сарын 21-ний өдөр арилжаалах аж. Тэрбээр “Монгол Улс хөрөнгө оруу­лаг­чид­тай амжилттай тохи­ролц­сон. Шинээр гар­гасан бонд анх төлөвлөснөөс тав дахин их захиалга авсан” гэжээ.

Tass.com: Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ оны эхний хагаст ОХУ-д айлчилна гэж Москва дахь Монголын Элчин сайд Б.Дэлгэрмаа мэдээллээ.

Элчин сайд Б.Дэлгэрмаа “2016 онд Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын уулзалтан дээр бид зөвхөн худалдаа, эдийн засгийн салбар гэлтгүй бүх салбарт хамтран ажиллах талаар тохиролцсон. Энэ хүрээнд бид ойрын жилүүдэд хийх ажлаа төлөвлөсөн. Тиймээс манай Элчин сайдын яам ОХУ-ын яам, агентлагуудтай хамтарч ажиллаж байна” гэлээ.

Мөн “Бид олон жил яригдсан төмөр замын тээвэр, төмөр замын тээвэрлэлтийн үед онцгой албан татвар ногдуулах, ус хадгалах байгууламж барих, хилийн бүс нутгуудийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг шийдвэрлэх төлөвлөгөөг баталсан. Манай Элчин сайдын яам ОХУ-ын яамд болон агентлагийн бүх төвшинд хамтран ажиллаж байна. Бид Монгол Улсын Ерөнхий сайдыг энэ оны эхний хагаст ОХУ-д айлчлахаас өмнө хоёр орны харилцаанд тулгараад буй асуудлын 40-50 хувийг нь зорицуулж, практик талаас нь шийдвэрлэх болно” хэмээн нэмж хэлсэн байна.

Түүний хэлснээр, Засгийн газрын хоорондын комиссын дараагийн ээлжит хурлыг 2017 оны сүүлээр Москвад зохион байгуулахаар төлөвлөжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев 2016 оны долдугаар сард Монголд айлчилж байсан билээ. Тэрбээр АСЕМ-ын уулзалтад оролцох үеэрээ Монголын төр засгийн тэргүүнүүдтэй хэд хэдэн удаа  хоёр талт уулзалт хийсэн юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Иргэд ээ, газар хөдлөлтөд бэлэн...
Францын сонгуульд нэр дэвшигчид...

ОУВС: Монголын татварын хувь хэмжээ бага байна

Даваахүү 2017-03-22

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

6 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

7 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах