Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн болж өндөрлөлөө. Өчигдөр хүнд жингийнхний барилдаан болж өндөрлөсөн. Манайхаас эрэгтэйчүүдийн +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Ц.Наранжаргал нар гарч барилдсан ч медальд хүрч чадсангүй.
Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо Сербийн бөх Зарко Кулумыг ялсан бол хоёрдугаар тойрогт Азербайжаны Кокаури Ушангид цэвэр ялагдсан. Харин дагах барилдаанд Бразилын Сиьлва Рафаэльтэй тулж ялсан ч хүрлийн төлөө Украины бөх Бондаринко Станиславыг барсангүй.
Ц.Наранжаргалын хувьд эхний тойрогтоо Казахстаны Ралфова Заринаг ялсан ч хоёрдугаар тойрогт Недерландын Веркирк Мариндиг барсангүй. Улмаар торгуулийн тойрогт Бразилын бөх Соарес Самантад цэвэр ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
Энэ удаагийн Бакугийн “Их дуулга” тэмцээнийг багийн дүнгээр Недерланд тэргүүллээ. Недерландын жүдочид 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн бол Азербайжан 1 алт, 2 мөнгө, 4 хүрэлтэйгээр хоёрт орж, Японы гуравдугаар байрт жагслаа. Манай улсын хувьд алт, хүрэл медальтайгаар 6 дугаар байрт бичигдсэн юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.