Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ. Сэжигтэн Н, Ө, Б нарыг автобусанд зорчиж явсан эмэгтэйн түрүүвч, олон нийтийн газраар зорчиж байсан иргэний гар утас хулгайлсныг цагдаагийн алба хаагчид үйлдэл нь баримтжуулан, дайчлан ажилласан байна.
Энэ талаар иргэн Д.Пагамжав “Дүнжингарав-III, IV хороолол” чиглэлийн автобуснаас Тэнгис кино театрын автобусны буудал дээр буухад цүнх онгорхой, түрүүвч алга болсон байсан. Автобусны буудал дээр буугаад “Хулгайд түрүүвчээ алдчихлаа. Туслаарай” гэж хашгирахад хоёр хүн ирээд “Бид цагдаагийн байгууллагын алба хаагч байна” гээд миний түрүүвчийг авсан этгээдүүдийг автобусны буудлаас холдож амжаагүй байхад нь маш шуурхай илрүүлээд, хэлтэс дээрээ авч рсэн. Тэдгээр алба хаагч өдрийн цайндаа гарчихаад орж явсан хүмүүс байсан.
Хулгайн хэргийг шуурхай илрүүлж, намайг хохиролгүй болгож өгсөн цагдаагийн алба хаагчдад маш их баярлаж байна. Иргэддээ автобус, олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй явахыг захья. Би л гэхэд тортой юм бариад автобусанд шахцалдаж яваад хулгайд эд зүйлээ алдлаа” гэв.
Түүний түрүүвчинд 80 мянган төгрөг, иргэний үнэмлэх бичиг баримтууд, банкны картууд байсан бөгөөд эд зүйлийг бүрэн бүтнээр нь олж өгч, иргэнийг хохиролгүй болгожээ. Сэжигтнүүд нь автобусны буудал, олон нийтийн газар тэнэмэл байдлаар бүлэглэн явж, иргэдийн анхаарлыг сарниулан эд зүйл, гар утас хулгайлдаг байса аж. Мөн олон удаагийн ял шийтгэлтэй, орлогын эх үүсвэр, тогтсон хаяггүй, бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлдаг болох нь тогтоогдсон байна.
Тиймээс цагдаагийн газраас автобусны буудал, олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эд зүйлээ хулгайд алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэхийг иргэдэд зөвлөлөө.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.