• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголчууд архинаас татгалзаж, баярлаж, амарч сурч байна

Монгол түмний уламжлалт баяр цагаан сар шувтрах тийшээ хандаж байна. Бид “муу нүүрт” хэмээх бичин жилээ үдэж, “Алтан унжлагат” хэмээх тахиа жилээ угтлаа.
 
Түүхэндээ бичин жил зуд зурхантай, хатуухан байдаг. Тэгвэл өнгөрсөн жил “Муу нүүрт” тэгтлээ хатуурхсангүй. Гэхдээ улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд муудсан зүйл байсан уу гэвэл тийм. Тэгвэл “Алтан унжлагат” тахиа жил “алтаар урсч”, ард бидний амьдрал ахуй дээшлээсэй гэж ерөөе. Сайхан жил гарлаа. Үгийн ид шид гэж байдаг бол өнөө жил монголчуудын амьдрал өөдөө дээшээ болох биз ээ. Тэгээд ч сүүлийн жилүүдэд монголчуудын ухамсар, сэтгэлгээ илт өөр болж, талархууштай. Өмнө нь баяр ёслол болохоор л ахиж олдохгүй юм шиг архи ууж, шинийн 1-ний өдөр гудамжаар л дүүрэн согтуучууд дүүрч, энд тэнд унаж тусдаг байсан цаг ард хоцорч.
 
Өнөө жил Улаанбаатарт лав согтуу хүн олж харсангүй. Харагдсангүй. Хүн бүр л иргэдийн ухамсар дээшилж, архи дарснаас татгалздаг болсныг хэлж байна. Мэдээж улс орон хөгжиж буйн хэрээр иргэдийн ухамсар дээшилнэ. Нөгөө талдаа иргэдийн амьжиргаа дээшилж, толгойтой бүхэн унаа тэрэгтэй болчихож. Тийм болохоор машин уначихаад архи уугаад явдаг хүн ховор биз. Энэ шалтгаанаас үүдээд баярын үеэр архидалт эрс багасч байгаа болов уу.
 
Дээрээс нь замын цагдаагийнхан ч маш сайн ажиллалаа.  Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан. Замын хөдөлгөөн зохицуулахаар нийт 900 гаруй замын цагдаа, ХСИС-ийн сонсогч, хэв журмын алба хаагч өөрсдөө ч баярлахаа умартан ажиллажээ. Үүнд иргэд ч талархаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архинаас татгалзаж, сүү өргөж байх уриалга гаргасан нь ч ард түмний амьдрал, сэтгэхүйд багагүй нөлөөлсөн гэдгийг хэн хүнгүй хэлж байна. Ерөнхийлөгчийг ийм уриалга гаргаснаас хойш олны танил эрхмүүд ч гэсэн зурагтаар залуусыг архинаас татгалзахыг зөвлөдөг, хэлдэг, ярьдаг болсон.
 
Сая гэхэд л Д.Дагвадорж аварга “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцох үедээ архи уухаа больсон, залуучууд ч гэсэн согтууруулах ундаасаа хол яваарай хэмээн захиж, уриалж байгаа харагдсан. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш гэдэг үг бий. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад залуусын үлгэр дууриалал болсон хүмүүс бор дарснаас татгалзахыг уриалаад эхлэхээр их бага хэмжээгээр нөлөөлж байгаа биз ээ. Ямар ч байсан Ерөнхийлөгч уриалга гаргаж, санаачилга өрнүүлснээс хойш төрийн байгууллагынхан ажил дээрээ ч хамаагүй архидахаа больсон нь илт мэдрэгдэх болсон.
 
Сум, аймгийн хил дээр биенээ гаргаж өгөх нэртэй архиддаг байсан нь лав цөөрсөн байна лээ. Далдуур, цаагуураа бол бага сага уудаг л байх. Ямар ч байсан ил цагаан архидалт алга болчихлоо шүү дээ. Энэ мэтээр үр дүн гарч л байна. Мэдээж сайны  хажуугаар саар мэдээ ч бас байна.
 
...Монголчууд бид хянуулж, цагдуулж байж л дүрэм журмаа биелүүлдэг хүмүүс аж. Уг нь дүрмээ биелүүлнэ гэдэг өөрсдийнхөө эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг хамгаалж байгаа л хэрэг. Гэтэл манай иргэд цагдааг ажилтай байлгаж байгаа мэтээр ойлгоод байдаг. Тэгээд замын цагдаа байхгүй, камергүй бол галзуурсан мэт давхина даа. Ийм богинохон бодолтой, ахархан санаатай учраас хөдөө замд гарахаараа л уяанаасаа алдуурсан мэт давхидаг... 
 
Шинийн 4-ний өдөр цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр бол  битүүн, шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд  Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1144 дуудлага мэдээлэл хүлээн авсан байсан. Харамсалтай нь сар шинийн өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 14 хүн алтан амиа алдаж, 48 хүн хүнд, хөнгөн бэртэж.  Хамгийн гол нь амь насаа алдсан 14 хүний 13 нь хөдөө орон нутгийн замд гарсан ослын улмаас бурханы оронд оджээ.  Энэхүү тоон мэдээллийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад,  зам тээврийн осол 31.3, гэмтсэн хүн 18 нэгжээр буюу 27.2 хувиар буурсан байгаа юм. Энэ бол монголчууд архигүй шинэлсний үр дүн.
 
Хамгийн гол нь орон нутгийн замд осол их гарч байна. Гарсан ослын ихэнх нь онхолдсон, хоорондоо мөргөлдсөн байгаа юм. Орон нутгийн замд иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй. 13 ноцтой ослын ганц хоёрхон нь л согтуу жолоочийн буруугаас болж байгаа байх. Ихэнхдээ хурд хэтрүүлснээс үүдэж байна. Уг нь  Улаанбаатар хотод зам тээврийн осол өнгөрсөн жилийнхээс бүр 30 хувиар буурчихаад байхад хөдөө орон нутагт аюул болсоор л.
 
Монголчууд бид хянуулж, цагдуулж байж л дүрэм журмаа биелүүлдэг хүмүүс аж. Уг нь дүрмээ биелүүлнэ гэдэг өөрсдийнхөө эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг хамгаалж байгаа л хэрэг. Гэтэл манай иргэд цагдааг ажилтай байлгаж байгаа мэтээр ойлгоод байдаг. Тэгээд замын цагдаа байхгүй, камергүй бол галзуурсан мэт давхина даа. Ийм богинохон бодолтой, ахархан санаатай учраас хөдөө замд гарахаараа л уяанаасаа алдуурсан мэт давхидаг. Орон нутгийн замд 80 км цагийн хурдтай явах ёстой. Гэтэл 100, цаашлаад 120, 140 км цаг хүртэл давхидаг. Нарийн зам дээр гүйцэж түрүүлэх гэж дайрдаг.
 
Тойрог, даваа гүвээ байгааг ч үл анзаардаг. Үүнээсээ болоод ноцтой осолд орж, өөрийнхөө болоод өрөөлийн амь насыг хохироож байна. Буруу, зөв рультэй машин холилдсоны гай ч их байдаг гэнэ лээ. Үүнийг цэгцлэх цаг болсон байх аа. Дахиад нэг магтчихъя, монголчууд бид архинаас татгалздаг болчихсон. Зөвхөн Улаанбаатар хотод гэлтгүй хөдөө орон нутагт ч гэсэн тэгтлээ архи хэтрүүлэн уугаад, тасарч унаад, гудамжинд хэвтээд байгаа юм алга гэсэн.
 
Сайхан ёс төртэй шинэлж, дээл хувцсаараа ч гангараад сурчихаж. Толгойтой болгон хөөрөг зөрүүлж, ёс заншлаа ч дээдэлж эхэллээ. Монголчууд өөдөлж дэвжиж, өөрчлөгдөж байна. Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлаж, амарч сурч байна. Браво. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Цагдаагийн сургагч ахлагч нар...
С.Цогтсайхан: Ээжийгээ...

Монголчууд архинаас татгалзаж, баярлаж, амарч сурч байна

Пунцагболд 2017-03-07

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах