• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ц.Мөнх-Оргил: Монгол улс ОХУ-аас 100 тэрбум рублийн зээл хүслээ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ, БНХАУ-д хийсэн ажлын айлчлалынхаа үр дүнг танилцууллаа.
 
ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд Сергей Лавров сайдтай албан ёсны уулзалт хийсэн байна. Мөн Евро Азийн Эдийн засгийн холбооны худалдааны асуудал хариуцсан сайдтай хэлэлцээр хийжээ. Үүнээс гадна ОХУ-ын Техникийн зохицуулалт, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн асуудал хариуцсан сайдтай хэлэлцээр хийсэн байна. Түүнчлэн ОХУ-ын Эдийн засгийн хөгжил Ази номхон далайн улс орнуудын хамтын ажиллагааг хариуцсан сайдтай уулзаж ярилцжээ. ОХУ-ын талаас манай улсад дараах хүсэлтийг тавьжээ. Тодруулбал, олон жил шийдэгдэхгүй явсан үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. 1990-ээд оны эхээр ОХУ өөрийн мэргэжилтэн, цэргээ татаж авахдаа Монгол Улсад маш их хэмжээний үл хөдлөх хөрөнгө шилжүүлээд явсан. 
 
Одоогоор ОХУ-ын бүртгэлтэй 30-40 барилгын асуудал бий. Үүнийг бүртгэлжүүлж өгөх хүсэлт тавьсан байна. Мөн УБТЗ-ын үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ. Харин Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчлалын үеэр хэд хэдэн асуудлуудыг хөндөж тавьжээ. Энэ талаараа тэрбээр “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ онд ОХУ-д айлчлал хийхээр төлөвлөж байгаа. Энэхүү айлчлалын бэлтгэлийг хангах зорилготой байсан. Ямар ч байсан энэ оны эхний хагас болж өгвөл эхний улиралд багтаан албан ёсны айлчлал хийлгэхээр тохирсон.
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлал хийх үеэр гарын үсэг зурах баримт бичгүүдээ мөн тохирсон байгаа. Үүнд төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн талаар ярилцаж, гарын үсэг зурахаар болсон. Мөн байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр хийхээр тохирцоод хүрсэн. Мөн Эрчим хүчний салбарын ерөнхий хэлэлцээр хийхээр тохирсон байгаа. ОХУ-тай Эгийн голын УЦС-ын талаар дэлгэрэнгүй ярилцсан. Ингээд Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулахад хоёр тал хамтарч ажиллахаар болсон. Хоёрдугаарт,  Эгийн голын УЦС, Шүрэн голын УЦС баривал Байгал нуурын эко системд хэрхэн нөлөөлөхийг хамтарч судална. Хоёр улсын эрдэмтдийг III,  IV, V сард ажиллуулж, хурал семинар зохион байгуулаад, тэдний дүгнэлт дээр үндэслэн асуудлаа шийдэхээр тохирлоо” гэсэн юм. 
 
Мөн Бүс нутаг хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрсэн байна. Энэ талаар “Өмнө нь Сергей Лавров сайд манай улсад айлчлал хийх үеэр ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах тухай асуудлыг хөндсөн. Тиймээс хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хурдан шийдвэрлүүлэх талаар ярилцсан. ОХУ-ын тал Олон улсын валютын сангийн гэрээ хэлэлцээрийг анхааралтай харж байна гэдгээ мэдэгдсэн. Бид бол хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дэд бүтэц УБТЗ, эрчим хүчний томоохон төслийг ОХУ-тай хамтарч хэрэгжүүлэх чиглэл баримталж байгаа. Орос улс энэ саналыг баяртай хүлээж авсан. Одоо хамтарч ажиллах төслөө тохироод, УБТЗ-д бэлдсэн хэд, хэдэн төсөлд анхаарал хандуулахаар болсон” гэлээ.
Мөн ОХУ, БНХАУ болон манай улсын эдийн засгийн коридорыг сайжруулах талаар ярилцсан байна. Улмаар гуравдугаар сард Бээжин хотод болох шинжээчдийн уулзалтаар хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болжээ. Уг асуудлыг ирэх дөрөвдүгээр сард дэд сайд нарын төвшинд ярих гэнэ. Харин тавдугаар сард гурван талын дээд төвшний уулзалт хийх саналыг тавьсан. Энэ асуудлыг өмнөх хоёр уулзалтын дараа товлохоор тохирсон байна. 
 
Хятадаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдэхээр болжээ
 
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил  БНХАУ-д хийсэн айлчлалын гол зорилго нь энэ оны 3-4 дүгээр сард урд хөршид хийх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалын бэлтгэл ажлыг хангах явдал байсан байна. Энэ хүрээнд” Нэг зам-Нэг бүс” олон улсын хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Жиньпинийн урилгаар оролцохоор болжээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын тал Монголын талд нэн ач холбогдолтой БНХАУ-ны нутаг дэвсгэрээр далайд гарахаар дамжин өнгөрөх, буцаж ирэх, тээвэрлэн явуулах Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээрийг Хятадын талаас соёрхон баталсан байна. Энэ нь худалдааны зардлыг бууруулахад ихээхэн түлхэц болох юм. Хэлэлцээрийн үр дүнд Хятадын долоон боомтыг Монгол Улс ашиглах бололцоо нээгдэж байгаа аж. Айлчлалын талаар тэрбээр “Манай талаас БНХАУ-аас Монголын түр зуурын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тусламж дэмжлэг үзүүлэхийг санал болгосон. Хятадын тал дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн.
 
ОУВС-тай тохиролцоонд хүрч байгааг олон улсын төвшинд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн урт хугацааны тогтвортой үйл явц бүрдүүлж байна хэмээн сайшаасан. БНХАУ ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкаар дамжуулан дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн хоёр улс Төв банкны хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар болж байна. Өнөөдөр Монголбанкны төлөөлөгчид тус улсын Ардын банкныхантай хэлэлцээр хийж байна.
 
Манай талын хүсэлтийн дагуу своп хэлэлцээрийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг судалж байна. Нааштай шийдвэрлэнэ гэсэн. Үүний зэрэгцээ нэмэлт зээл авахаасаа өмнө нь шийдвэрлэсэн хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдэх тухай асуудлыг хөндсөн. Өнгөрсөн жил тус улсын Ерөнхий сайд манай улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээлийн асуудал ярьсан. Үүнийг шийдье, гэхдээ уг хөрөнгийг Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин барилгажуулах, 1000 айлын орон сууцны цогцолбор болон Монголын боомтуудыг бэхжүүлэхэд зориулна. Мөн БНХАУ-ын талтай мах болон нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр болсон” гэлээ.
 
Мэдээлэл хийсний дараа зарим асуултад хариу авлаа. 
 
-ОХУ-д хийсэн айлчлалын үеэр "Ростех"-ийн удирдлагууд­тай уулзах хүсэлт тавьсан ч татгалзсан хариулт авсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ малаар мэдээлэл өгөөч?
-Энэ худал мэдээлэл байсан. Бид айлчлалын үеэр ямар нэг хувийн компанитай уулзаагүй. Хувийн компанийн  зүгээс ч бидэнтэй уулзах ямар нэг асуудал яригдаагүй. Албаны яриа хэлэлцээрийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудал огт яригдаагүй. ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгөх үеэр ч энэ асуудлыг тодруулж асуугаагүй. Харин албан бусаар зоог барьж байхад С.Лавров сайд ОХУ-ын талтай холбоотой ямар нэгэн асуудал гарсан эсэхийг тодруулсан. Би хариуд нь, “ОХУ-ын хувьд ямар ч асуудал байхгүй. Хоёр улсын засгийн газар болон хувийн  хэвшлийн  хооронд  асуудал байхгүй. Бидэнд зөвхөн дотоодын асуудал байгаа” гэж хариулсан. С.Лавров сайд “Тэгвэл хоёр орны харилцаанд хамааралгүй юм байна. Ашгүй дээ” гэсэн. Ийм л яриа болсон.
 
-ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгээр Хятадын Ардын банктай Төв банктай  хоёр тэрбум ам.долларын своп хэлцэл хийхээр болсон. Айлчлалын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал яригдсан нь ямар учиртай юм бэ?
-ОУВС-тай хийсэн тохиролцоон дотор “БНХАУ-ын Ардын банк, Монгол Улсын Төвбанктай байгуулсан своп хэлэлцээрийг сунгана” гэсэн заалт орсон юм. Энэ асуудал дээр Хятадын Ардын банк албан ёсны шийдвэрээ гаргаж, сунгаж байгаа. Одоо хоёр банкны хооронд яригдаж хэлцлийнхээ хэмжээг жаахан нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа юм билээ. Яг  хэдий  хэмжээгээр  нэмэгдүүлэх нь банкуудын хоорондын асуудал. БНХАУ-ын талаас энэ хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллана, судалж үзнэ гэсэн хариултыг өгсөн.
 
-БНХАУ-ын талаас нийтдээ яг хэдэн ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлэхээр болсон бэ?
-Эхний ээлжинд БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжийг өгөхөөр тохирсон.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
ХУРААХ
Олуулаа хүртчихээд, нэг нь...
П.Сэргэлэн: Монгол Улсын...

Ц.Мөнх-Оргил: Монгол улс ОХУ-аас 100 тэрбум рублийн зээл хүслээ

Отгонмягмар 2017-02-23

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
19 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

19 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

19 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

19 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

19 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

20 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

20 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

20 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

20 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

20 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

20 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

20 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

20 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2026-04-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-05-01 өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах