• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ц.Мөнх-Оргил: Хятадаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдэхээр боллоо

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд мэдээлэл хийж, ОХУ, БНХАУ-д хийсэн ажлын айлчлалынхаа үр дүнг танилцууллаа.

Тэрбээр "ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар энэ сарын 13-14-ний хооронд айлчиллаа. С.Лавров сайд болон бусад төлөөлөгчидтэй хэлэлцээр хийлээ. С.Лавров сайдтай бараг хоёр цаг гаруй олон асуудлаар ярилцлаа. Товчхон хэлэхэд,  ОХУ-тай шийдэгдээгүй эдийн засаг, мөнгө санхүү, улс төрийн асуудал алга. Хамгийн гол нь өмнө нь хийсэн яриа хэлэлцээрийн биелэлтийг хангах ажил үлдээд байна. Айлчлалын нэг том зорилго Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-д айлчлах айлчлалын бэлтгэл ажил байсан.

 Ерөнхий сайдыг энэ оны эхний хагаст ОХУ-д айлчлуулахаар тохирлоо. Манай хувьд чухал ач холбогдолтой хэд хэдэн хэлэлцээр байна. Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх тухай олон хэлэлцээ бий. Ерөнхий сайдын айлчлалаар энэ асуудлаа эцэслэхээр тохирлоо” гэв. Түүнчлэн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр байгуулах зарчмын ажлаа хоёр тал шийдсэн байна. Мөн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа байгуулах тухай хэд хэдэн асуудлаа шийдэхээр болжээ.

Зээлийн тухайд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “100 тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэх асуудлаа ярилаа. ОХУ-ын тал өнгөрсөн хавар их өрийн асуудлыг шийдсэн учраас энэ асуудлыг шийднэ, гагцхүү хоёр тал төслөө тохирох хэрэгтэй, ОУВС-гийн гэрээ хэлэлцээрийг анхааралтай харж байгаа гэсэн хариу өгсөн. Бид энэ мөнгөөр Улаанбаатар төмөр зам, эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаа.

Мөн ОХУ-ын банкнаас 200 сая ам.долларыг Хөгжлийн банк авахаар ярьж байгаа. Эгийн голын усан цахилгаан станцын талаар дэлгэрэнгүй ярилаа. Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулахад хоёр тал хамтран ажиллана. Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц байгуулснаар Байгаль нуурын орчинд хор хөнөөлтэй үгүйг судалж, эрдэмтдийнхээ үгийг сонсож шийдвэрлэхээр боллоо" хэмээсэн юм.

БНХАУ-д хийсэн айлчлалын тухайд тэрбээр "Өчигдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай дэлгэрэнгүй яриа хэлэлцээр хийлээ. Мөн БНХАУ-ын дэд даргад бараалхаж хоёр орны асуудлаар санал солилцлоо. Хоёр улсын хооронд байгуулахаар бэлэн болоод буй хэд хэдэн асуудлууд байна. Юуны өмнө Монголын "Талын зам" санаачилгыг БНХАУ-ын "Бүс ба зам" санаачилгатай уялдуулна. Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах санамж бичиг байгуулах зэрэг олон асуудлыг ярилцлаа” гэлээ.

Түүнчлэн Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарахаар дамжин өнгөрөх, тээвэрлэлт явуулах хэлэлцээрийг БНХАУ-ын тал соёрхон баталсан байна. Энэ нь худалдааны хувьд чухал ач холбогдолтой юм байна. Энэ хэлэлцээрээр нэмэлт таван боомт ашиглах боломж бүрдэх аж. Мөн манай улсын ачааг гуравдагч улсын хөлөг онгоцоор тээвэрлэх боломжтой болжээ. Манай улсын талаас БНХАУ-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломжийг эрэлхийлэхийг санал болгосон байна.

БНХАУ-ын хувьд сайн хөршийн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн гэнэ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “БНХАУ ч мөн адил ОУВС-тай тохиролцоо хийж байгааг сайшааж, хамтын ажиллагаагаа тогтвортой төлөвлөхөд ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж байна. БНХАУ-аас Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, ОУВС-гаар дамжуулан дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Хоёр төв банкны хооронд байгуулсан своп хэлэлцээг сунгана гэдгээ илэрхийлсэн. Мөн манай хүсэлтийн дагуу своп хэлэлцээрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг нааштай шийднэ гэдэгээ хэлсэн.

Өмнө нь олгохоор шийдсэн хөнгөлөлттэй зээлийнхээ хэрэгжилтийг судлахаар болсон. Тухайлбал, өнгөрсөн жил БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян манайд өгөхөөр тохирсон нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдээгүй байгаа бөгөөд үүнийг шийдэхээр боллоо. Энэ мөнгийг манай тал гэр хорооллыг орон сууцжуулахад ашиглана. Мөн хоёр орны боомтын Монголын талын дэд бүтцийг сайжруулахаар тохирлоо” гэсэн юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
“Монако” анх удаагаа...
D-Лигийн тохолтын тэмцээний...

Ц.Мөнх-Оргил: Хятадаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдэхээр боллоо

Отгонмягмар 2017-02-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ц.Мөнх-Оргил:  Хятадаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдэхээр боллоо

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд мэдээлэл хийж, ОХУ, БНХАУ-д хийсэн ажлын айлчлалынхаа үр дүнг танилцууллаа.

Тэрбээр "ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар энэ сарын 13-14-ний хооронд айлчиллаа. С.Лавров сайд болон бусад төлөөлөгчидтэй хэлэлцээр хийлээ. С.Лавров сайдтай бараг хоёр цаг гаруй олон асуудлаар ярилцлаа. Товчхон хэлэхэд,  ОХУ-тай шийдэгдээгүй эдийн засаг, мөнгө санхүү, улс төрийн асуудал алга. Хамгийн гол нь өмнө нь хийсэн яриа хэлэлцээрийн биелэлтийг хангах ажил үлдээд байна. Айлчлалын нэг том зорилго Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-д айлчлах айлчлалын бэлтгэл ажил байсан.

 Ерөнхий сайдыг энэ оны эхний хагаст ОХУ-д айлчлуулахаар тохирлоо. Манай хувьд чухал ач холбогдолтой хэд хэдэн хэлэлцээр байна. Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх тухай олон хэлэлцээ бий. Ерөнхий сайдын айлчлалаар энэ асуудлаа эцэслэхээр тохирлоо” гэв. Түүнчлэн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр байгуулах зарчмын ажлаа хоёр тал шийдсэн байна. Мөн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа байгуулах тухай хэд хэдэн асуудлаа шийдэхээр болжээ.

Зээлийн тухайд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “100 тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэх асуудлаа ярилаа. ОХУ-ын тал өнгөрсөн хавар их өрийн асуудлыг шийдсэн учраас энэ асуудлыг шийднэ, гагцхүү хоёр тал төслөө тохирох хэрэгтэй, ОУВС-гийн гэрээ хэлэлцээрийг анхааралтай харж байгаа гэсэн хариу өгсөн. Бид энэ мөнгөөр Улаанбаатар төмөр зам, эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаа.

Мөн ОХУ-ын банкнаас 200 сая ам.долларыг Хөгжлийн банк авахаар ярьж байгаа. Эгийн голын усан цахилгаан станцын талаар дэлгэрэнгүй ярилаа. Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулахад хоёр тал хамтран ажиллана. Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц байгуулснаар Байгаль нуурын орчинд хор хөнөөлтэй үгүйг судалж, эрдэмтдийнхээ үгийг сонсож шийдвэрлэхээр боллоо" хэмээсэн юм.

БНХАУ-д хийсэн айлчлалын тухайд тэрбээр "Өчигдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай дэлгэрэнгүй яриа хэлэлцээр хийлээ. Мөн БНХАУ-ын дэд даргад бараалхаж хоёр орны асуудлаар санал солилцлоо. Хоёр улсын хооронд байгуулахаар бэлэн болоод буй хэд хэдэн асуудлууд байна. Юуны өмнө Монголын "Талын зам" санаачилгыг БНХАУ-ын "Бүс ба зам" санаачилгатай уялдуулна. Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах санамж бичиг байгуулах зэрэг олон асуудлыг ярилцлаа” гэлээ.

Түүнчлэн Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарахаар дамжин өнгөрөх, тээвэрлэлт явуулах хэлэлцээрийг БНХАУ-ын тал соёрхон баталсан байна. Энэ нь худалдааны хувьд чухал ач холбогдолтой юм байна. Энэ хэлэлцээрээр нэмэлт таван боомт ашиглах боломж бүрдэх аж. Мөн манай улсын ачааг гуравдагч улсын хөлөг онгоцоор тээвэрлэх боломжтой болжээ. Манай улсын талаас БНХАУ-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломжийг эрэлхийлэхийг санал болгосон байна.

БНХАУ-ын хувьд сайн хөршийн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн гэнэ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “БНХАУ ч мөн адил ОУВС-тай тохиролцоо хийж байгааг сайшааж, хамтын ажиллагаагаа тогтвортой төлөвлөхөд ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж байна. БНХАУ-аас Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, ОУВС-гаар дамжуулан дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Хоёр төв банкны хооронд байгуулсан своп хэлэлцээг сунгана гэдгээ илэрхийлсэн. Мөн манай хүсэлтийн дагуу своп хэлэлцээрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг нааштай шийднэ гэдэгээ хэлсэн.

Өмнө нь олгохоор шийдсэн хөнгөлөлттэй зээлийнхээ хэрэгжилтийг судлахаар болсон. Тухайлбал, өнгөрсөн жил БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян манайд өгөхөөр тохирсон нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдээгүй байгаа бөгөөд үүнийг шийдэхээр боллоо. Энэ мөнгийг манай тал гэр хорооллыг орон сууцжуулахад ашиглана. Мөн хоёр орны боомтын Монголын талын дэд бүтцийг сайжруулахаар тохирлоо” гэсэн юм.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах