• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ч.Батцэцэг: Эмэгтэйчүүд гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан өдөрт 168 химийн бодис хэрэглэдэг

Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэл чамгүй хөгжихийн зэрэгцээ хүний эрүүл мэндэд анхаарсан, эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгож буй нь сайшаалтай. Эрт дээр үеэс Монголын уламжлалт анагаах ухаанд хүний хүч тамир доройтсон, ядарсан, хий ихэдсэн болон гар хөлийн үе мөч өвдсөн үед сүүлний тосоор тосолж анагаадаг байсан гэдэг. Хонины сүүл нь уургийн амин хүчил, ханасан болон ханаагүй тосны хүчлүүдээр баялаг байдаг төдийгүй үл орлогдох амин хүчлүүд болох валин, лейцин зэрэг нь антиоксидант шинж чанартай бөгөөд арьсны нөхөн төлжилтийг сайжруулдаг гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Тэгвэл “Гилгэрэм” хэмээх содон нэртэй гоо сайхны саванг байгалийн органик түүхий эд, эмийн ургамал, эрдэс ашиглан, хонины сүүл, тэмээний чөмөг, чацарганы тос зэрэг үндэсний уламжлалт түүхий эдээр баяжуулан, дэлхийд гайхагддаг Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний технологиор, гар аргаар, эх орондоо үйлдвэрлэж эхэлжээ. Энэ талаар “Гилгэрэм” органик савангийн брэндийг үүсгэн байгуулагчдын нэг Ч.Батцэцэгтэй ярилцлаа.

-“Гилгэрэм” органик саван хэрэглэгч­дийн гарт хүрч, хэдийнэ олны сайшаалыг хүртээд амжжээ. Тэгэхээр ярилцлагаа яагаад органик саван хийх болсон. “Гилгэрэм” брэндийг хэрхэн үүсгэн байгуулсан талаар эхлэх ёстой болов уу?

-Саван бол хүн бүрийн хамгийн өргөн хэрэглэдэг чухал бүтээгдэхүүнүүдийн нэг. Тогтмол хэрэглэгддэг саван, шампунь, оо гэх мэт бүтээгдэхүүнүүд урт хугацаанд, мэдэгдэхгүйгээр бидний эрүүл мэндэд сөрөг болон эерэг нөлөө үзүүлдэг. Хүн эмийг өвдсөн үедээ хэрэглэдэг бол саванг бид эмнээс ч илүү өндөр дэглэмтэй, сахилга баттай, өдөрт 2-3 удаа заавал хэрэглэдэг шүү дээ. Савангаар угаах үед найрлагад орсон бодисууд нь арьсаар дамжин, биед шингэж, цусанд шимэгддэг. Өөрөөр хэлбэл, үе мөчний болон өвчин намдаах тосыг арьсанд түрхэхэд цусанд шимэгдэж, өвчинг намдаадаг. Яг л үүнтэй нэгэн адил саванд орсон химийн бодисууд биед шингэдэг гэсэн үг.

Нэг удаа угаахад гаран дээр чинь юм гарахгүй, харшил өгөхгүй байж болно. Гэхдээ олон жилийн туршид өдөр болгон саванг тогтмол хэрэглэхээр тухайн саванд орсон химийн хор бага багаар хуримтлагдсаар нэг л өдөр арьсны харшил, хавдар болдог. Зөвхөн саван гэлтгүй бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүнүүд бүгд ижил нөлөөтэй. Тэгэхээр бидний тогтмол хэрэглэж байгаа саван маань зайлшгүй эрүүл, эко байх ёстой болж байгаа юм.

-Сүүлийн үед харшил, хавдрын өвчлөл нэлээд нэмэгдсэн. Бүр хавдартай, харшилтай төрж байна шүү дээ, хүүхдүүд?

-Тийм шүү. Жишээ нь, бид жирэмсэн байхдаа хумсаа, үсээ битгий буд гэдэг шүү дээ. Яагаад гэвэл найрлагад нь ордог хортой химийн бодисууд урагт нөлөөлөх, ургийн гажиг үүсгэх эрсдэл бий болгодог юм. Тэгэхээр хэрвээ урагт нөлөөлөхүйц тийм аймшигтай юм бол бид яагаад зөвхөн жирэмсэн үедээ татгалзаад бусад үед нь тэр химийн хорнуудыг хүлээн зөвшөөрөх гэж. Угтаа бол хүүхдээ хамгаалчихаад, өөрийгөө хамгаалах ёсгүй гэсэн үг болчихож байгаа биз дээ. Бүсгүйчүүдийн байнга хэрэглэдэг уруулын будганд гэхэд маш их хар тугалга агуулагддаг. Энгийн саван, шампуньд гэхэд л лауретсульфат натри гэж нэрлэдэг хортой химийн бодис байдаг. Эмэгтэй хүн үс, хумс, арьсны арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүн болон хүнсээр дамжуулан өдөр дунджаар 168 химийн бодис хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс энэ утгаараа бид өдөр тутмынхаа хэрэглээний бүтээгдэхүүнийг ч гэсэн маш зөв сонгож, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх ёстой болж байгаа юм. Миний хувьд ч гэсэн аль болох органик бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг. “Гилгэрэм” брэндийг үүсгэн байгуулахаас өмнө дотоодын болон импортын гоё органик савангуудыг худалдаж авъя гэхээр маш өндөр үнэтэй санагддаг байсан. Энгийн савантай харьцуулахад хэтэрхий өндөр үнэтэй. Тиймээс би органик саванг хямд өртгөөр хийх арга, боломж байна уу гэдгийг судлаад үзье гэж бодсон маань энэ брэндийг үүсгэн байгуулах эхлэл болсон гэж хэлж болно.

-Судалгааны тань явцад үнэхээр органик саванг хямд үнээр үйлдвэр­лэр­лэх боломж харагдсан уу?  

-Багын нэг найз маань гэртээ органик саван хийдгийг олж мэдсэн. Хэрэглэж үзээд үнэхээр их таалагдсан. Тиймээс монгол хүмүүстээ зориулаад чанартай, боломжийн үнэтэй органик саван хийх, цаашлаад импортоор орж ирж байгаа органик бус, арилжааны, энгийн савангуудтай өрсөлдөхүйц хэмжээний хямд үнэтэй саван хийх сонирхолтой байгаагаа найздаа хэлээд хамтрахаар болсон л доо. Тэгээд түүхий эд, нарийн ширийн судалгаа, бизнес төлөвлөгөө рүүгээ ороод ирсэн чинь үнэхээр тийм боломжгүй юм байна гэдгийг олж мэдсэн. Яагаад гэвэл энгийн саван гэдэг нь үнэр оруулагч, өнгө оруулагч, хөөсрүүлэгч, хатууруулагч гээд орлуулагч химийн бодис ихээр ашигладаг. Тос гэхэд л хамгийн хямдхан тосоор хийдэг. Дээрээс нь хадгалалтын хугацааг урт байлгахын тулд нөгөө л парабен мэтийн хямд үнэтэй химийн бодисуудыг ашигладаг. Тэр болгон нь хүний эрүүл мэндэд хортой, байгаль экологид халтай бодисууд. Муугаар хэлбэл, энгийн хямд үнэтэй савангууд бол угаалгын нунтагны шахмал хэлбэрээс ялгаагүй. Гэтэл органик саванг анхилуун цэцгийн эфирийн тосоор үнэр оруулж, маш чанартай тэжээлийн хүчил, эрдэс, шимт бодисоор баялаг хамгийн үнэтэй байгалийн цэвэр тосоор хийдэг. Мөн савангийн өнгө нь эмийн ургамал, эрдэс, ногооныхоо өнгөөр гардаг. Гар аргаар хийдэг учир маш их ажиллагаа ордог бас сэтгэл шаарддаг. Ийм л учраас органик саванг энгийн саван шиг хямд өртгөөр үйлдвэрлэж, үнээр өрсөлдүүлэх боломжгүй юм. Түүхий эд, үйлдвэрлэлийн аргачлал, хүний эрүүл мэндэд үзүүлэх үйлчлэл, байгаль экологид учруулах үр нөлөөллийн хувьд харьцуулашгүй ондоо тэс өөр төрлийн бүтээгдэхүүнүүд гэж хэлж болно. Ижил нэртэй, хир бохирдлыг арилгах үндсэн үүрэгтэй боловч угтаа ийм л ялгаатай гэдгийг хүмүүст ойлгуулахыг хүсч байна.

-Таныг ингээд ярихаар эмч юм уу, эс­­вэл химич юм уу гэж бодогдлоо. Ин­­гэ­хэд өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би “Түгээмэл” дээд сургуулийг англи хэл­ний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Мэргэжил маань миний амьдралд маш чухал үүргийг гүйцэтгэж ирсэн. Үнэндээ би англи хэлийг маш сайн сурсан. Хэлний мэдлэг маань бүх шаардлагатай мэдээллийг олж авах, бизнесийн судалгаа хийх, судалгаа шинжилгээний материалуудыг харьцуулж унших, гадаад харилцаагаа өргөжүүлэх гээд алхам тутамд хэрэг болдог. Ихэнхдээ бизнес, маркетинг, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан. Миний хувьд химийн мэргэжлийн хүн биш боловч хийж байгаа зүйлээ ба бэ-гүй, нэгд нэгэнгүй мэдэж байж бизнесийг амжилтад хүргэнэ гэж боддог. Гоо сайхны салон ажиллуулахын тулд шивээс хийж, нүүр будаж сурч байлаа. Аялал жуулчлалын бизнес хийхийн тулд аяллын хөтчөөр ажиллаж, шагнал хүртэл авч байлаа. “Гилгэрэм” брэнд миний гурав дахь гарааны бизнес буюу мөрөөдлийн маань үйлдвэрлэлийн бизнес гэж хэлж болно. “Гилгэрэм” брэндийг гурван хүн хамтран үүсгэн байгуулсан. Нэг охин маань Солонгост магистр хамгаалсан биотехнологич мэргэжилтэй, энэ саванг хийх технологийг Солонгосоос сурч ирсэн хүн дээ. М.Ариунгэрэл гэдэг. Хоёр хүүхдийн ээж, миний багын найз. Одоо үйлдвэрлэлийн технологи, түүхий эдийн худалдан авалт, орц найрлага, чанар стандарт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт тал дээр ажилладаг. Нөгөө охиныг маань Г.Отгонцэцэг гэдэг. Хүний нөөцийн мэргэжилтэй, хамгийн залуу нь. Хагас хөдөлмөрийн чадвартай хэдий ч өдөр тутмын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн процессоо хариуцаж ажилладаг маш эрч хүчтэй, бүтээлч охин бий. Миний хувьд долоон сартай охиноо харахын хажуугаар бодлого төлөвлөлт, бизнес хөгжлийн төлөвлөгөө, маркетинг, борлуулалт талдаа ажиллаж байна. Гурван өөр чадвартай, өөр мэргэжилтэй хүмүүс нэгдсэн учраас бие биеийнхээ дутууг дүүргэж, манай үйл ажиллагаа илүү амжилттай, хурдацтай ахиж байгаа гэж үздэг. “Гилгэрэм” савангаа 2016 оны арванхоёрдугаар сард туршилтаар худалдаанд гаргасан. Шинэ жил хүртэл худалдаалагдана гэж тооцоолсон боловч ердөө долоо хоногийн дотор дуусчихсан. Тиймээс энэ амжилтандаа урамшиж түүхий эдээ их хэмжээгээр татан хоёр сараас албан ёсоор үйлдвэрлэж, худалдаалж эхлээд байна.

-Бүх үйл ажиллагаа гараар юм байна. Үйлдвэр чинь хэчнээн ажил­тан­тай вэ. Өдөртөө хэдий хэрийн бүтээгдэхүүн гарах вэ?

-Үйлдвэрт маань гурван хүн ажилладаг. Өдөртөө 100-150 ширхэг саван гаргадаг. Биднээс энэ бүтээгдэхүүнийг хийхэд хэцүү юу, энэ үйлдвэрлэлийн процесс нь хэр төвөгтөй байдаг вэ гэх зэрэг асуултыг хүмүүс байнга асуудаг. Өнгөрсөн жил бид савангаа манай гэрийн гал тогооны өрөөнд хийдэг байсан. Бидний хийдэг бүтээгдэхүүний процесс маш амархан. Энгийн нэг ээж хүн гал тогоондоо, гэр бүлийн хэрэгцээнийхээ саванг хийж чадахаар тийм л амархан, ойлгомжтой. Байгалийн аюулгүй түүхий эдүүдээ нийлүүлж холиод л энэ савангуудыг хоол хийдэг шиг хийж болно. Тэгэхээр энэ бол “Гилгэрэм” гэдэг бүтээгдэхүүнийг эрүүл юм гэдгийн нотолгоо. Амархан хийж байгаа, ойлгомжтой байгаа байдал нь энэхүү бүтээгдэхүүн органик гэдгийн баталгаа. Тэгэхээр бүх органик бүтээгдэхүүнийг хийхэд амархан байдаг гэж ойлгох хэрэгтэй. Ихдүүлж, багадуулсан ч хүний биед хор нөлөө байхгүй, эргэн тойрондоо гарз хохирол учруулахгүй учраас тэр шүү дээ.

-“Гилгэрэм” брэндийн саванд мэлрэг, лаванда гэх мэт цэцгийн эфирийн тос орсон гэж байна. Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Монголоос олох боломжгүй эсвэл боловсруулах боломжгүй түүхий эдүүдээ Солонгосоос авдаг. Монголд гоё өнгөтэй, үнэртэй цэцгүүд олон бий. Гэхдээ манайд цэцгийг эфирийн тос болтол нь боловсруулдаг технологи байхгүй эсвэл бид олж мэдээгүй байна. Тийм учраас үндэсний үйлдвэрлэл гээд л хонины сүүл үнэртсэн саван хийгээд байж болохгүй шүү дээ. Ингэх юм бол бид импортын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж чадахгүй. Тиймээс бусад органик савангуудаас дутахааргүй сайхан үнэртэй, өндөр чанартай саван хийхийн тулд мэдээж чанартай түүхий эд хэрэгтэй. Цаашдын бидний зорилго юу вэ гэхээр гад­наас авч байгаа түүхий эдүү­дээ дотоо­доосоо авах, боловс­­руу­лах, орлуулах судал­­гааг эрэлхийлж байна. Монгол­доо ургадаг гоё цэц­гүү­дээс эфирийн тос гар­гах тех­но­логийг манай док­то­­рууд судлах хүсэл­тэй байвал, би­дэнд судалгааны аж­лыг нь санхүүжүүлэх хүсэл байна. Бид өөрсдөө дотооддоо түүхий эдээ боловсруулдаг бол­чих­вол маш олон төр­лийн гоо сайхны бүтээг­дэ­хүү­нийг үйлд­вэр­лэж, хямд үнээр зах зээлд гар­гах боломж бий. Хоёр­дугаарт, Монголд зарим төрлийн түүхий эд нь байгаа хэрнээ түүнийг нарийн боловсруулах технологи, тоног төхөөрөмж дутагдалтай. Бидэнд савангийн үйлдвэрийнхээ хажуугаар түүхий эдийн үйлдвэр зэрэг байгуулах хөрөнгө мөнгө алга. Тэгэхээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хэрэгцээ, түүхий эдийн эрэлтээ дагаад боловсруулах үйлдвэрүүд бий болох хүртэл цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асуудал бий. Бидний хувьд “Гилгэрэм” брэндийг хийх зорилгоор үйлд­вэр­лэлийн аш­гийг маш бага хувиар тог­тоож, хэрэглэгчдэд хямд үнээр хүргэхийг зорьж байна. Иймээс нүсэр маркетинг, олон нэр төрлийн бү­тээгдэхүүн, масс үйлд­вэр­лэл, экспортын хэм­жээнд очтол хугацаа шаардана л даа.

-Тэгэхээр үнэтэй түүхий эд ордог ч яаж энэ бүтээгдэхүүнийг хямд­хан гаргасан бэ гэдэг асуулт гарч ирж байна. Үнэхээр энэ бүтээгдэхүүний чанар бусад органик бүтээг­дэхүү­нүүд­тэй адилхан уу?

-Бидний зорилго бол Монголын зах зээл дээр хамгийн хямд, эрүүл саван гаргах юм. Тэр зорилгодоо нэг талаасаа хүрсэн. Нөгөө талаасаа хүрээгүй. Хүрээгүй гэдэг нь бид энгийн савангуудтай өрсөлдөхүйц 2000 төгрөгийн үнэтэй саван хийж чадаагүй. Яагаад гэдэг ялгааг өмнө хэлсэн шүү дээ. Харин хүрсэн гэдэг маань бид Монголд үйлдвэрлэгдэж байгаа болон импортоор орж ирж байгаа бүх органик савангуудаас хямд үнэтэй саванг хийж чадсан. Манай саван бусад органик савангуудаас 2-4 дахин хямд үнэтэй. Энэ саванг гаргахын тулд бидний хийсэн гол зүйл бол нэгдүгээрт судалгаа, хоёрдугаарт маш сайн төлөвлөгөө. Дээрээс нь бидний ард иргэддээ чанартай мөртлөө хямд үнэтэй бүтээгдэхүүн хүргэе гэсэн сэтгэл байсан. “Гилгэрэм” брэндийг үүсгэн байгуулсан гурван хүн машин тэргээ зарж, зээл хүртэл авч, байдгаа шавхсан. Босгосон мөнгөөрөө зөвхөн  савангийн түүхий эдээ их хэмжээгээр татсан. Үнэндээ Монголын зах зээл жижигхэн, цөөхөн хүн амтай учир олон төрлийн бүтээгдэхүүн гаргавал эргэлтэд орох нь хурдан байх л даа. Гэтэл бид олон төрлийн бүтээгдэхүүний түүхий эдийг жаахан жаахнаар авахаар саван маань үнэтэй гарах гээд байсан юм. Аливаа юм чинь ширхгийн үнээрээ өндөр үнэтэй болно шүү дээ. Иймд бид Солонгосын талтай зөвшилцөж, чадлынхаа хирээр их хэмжээгээр худалдан авалт хийх нөхцөлтэйгөөр байж болох хамгийн хямд үнээр түүхий эдээ татсан. Мөн үйл ажиллагаа, маркетингийн зардлаа хэмнэж, сав баглаа боодлоо их хэмжээгээр дотооддоо хямдаар захиалж хийлгэдэг. Маш сайн бизнес төлөвлөгөөний ачаар “Гилгэрэм” саван хэрэглэгчийн гар дээр ийм хямд үнээр очиж байгаа юм шүү.

-Одоогоор хэчнээн төрлийн, ямар ач тустай бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр хүрч байгаа вэ?

-Эхний ээлжинд зөвхөн саван л гарч байна. Дотроо гурван төрлийн органик, гоо сайхны саван. Нэгдүгээрт, тэмээны чөмөгтэй буюу батга, үрэсвлийн эсрэг саван. Хоёрдугаарт, хонины сүүлтэй буюу үрчлээ, хуурайшлын эсрэг саван. Гурав­дугаарт, чацарганатай буюу бүх төр­лийн арьсны өвчлөл, гэмтлийн үед сувилах, арьсийг цайруулах сэвх нөсөө тол­быг бүдэгрүүлэх үйлчилгээтэй саван. Эд маань монголчуудын арьсанд түлхүү тохиолд­дог асуудлуудыг шийдвэрлэхийг зорьсон.

-Хүүхдийн саван гаргасан гэж сонссон. Дээрх гурван саванг хүүхдэд хэрэглэж болох уу?

-Хүүхдийн арьсыг хамгаалж, чийг­шүүлж, дархлаажуулах зорил­гоор хонины сүүлтэй саванг хүүх­дийн гарт таар­сан хэмжээгээр гар­гаж байгаа. Хонины сүүл бол хам­гийн тэжээллэг, вита­мин­лаг уч­­раас хамгийн зөөлөн, харшил өгөх­­гүй, хүүхдийн эмзэг арьсанд маш тохи­ромж­той. Тэгэх­дээ ма­най бүх л саванг хүүх­дэд хэрэг­лэж болно. Би л гэхэд тэ­мээ­ны чө­мөг­­төй, хонины сүүлтэй гээд бүх л саван­гаа­раа охиноо төрснөөс нь хойш угаа­гаад явж байгаа. Мөн хи­мийн бодис ороо­гүй учраас хүүх­дийн нүдийг хорс­гох­гүй давуу талтай.

-Дотоодын хэд хэдэн үйлд­вэр­лэгч энэ төрлийн бүтээг­дэ­хүү­нийг гаргаад байгаа. Та бүх­ний тэднээс ялгарах онцлог юу вэ?

-Манай бүтээгдэхүүн маш хямд, тэгээд маш чанартай. Энэ манай хамгийн том ялгаа бас давуу тал. Хүмүүс манай саванг авч хэрэглэхээс гадна биднээс үнэгүй сургалт зөвлөгөө аваад өөрсдөө эрүүл, органик саванг гэр бүлийнхээ хэрэгцээнд хийгээд хэрэглэж болно. Энэ нь бүр л хямд тусна бас их зугаатай. Бид хамгийн гол нь эрүүл хэрэглээ гэдэг зүйлийг л дэлгэрүүлэхийг хүсч байна. Бүгдээрээ нийлээд арилжааны импортын савангуудыг бүгдийг нь халья л даа. Тэгэхгүй бол захын нэг харшлын эмнэлгийн оочер дийлдэхгүй байна. Үзүүлж байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байна. Энэ бүхэн бидний өдөр тутамдаа хэрэглэж буй бүтээгдэхүүнтэй салшгүй холбоотой. Тэгэ­хээр үүнийг болиулахын төлөө, үр хүүх­дээ эрүүл байлгахын төлөө органик бү­тээг­дэ­хүү­нийг хэрэглэж хэвшүүлэх хэ­рэг­тэй байна. Манай байгууллага нийг­мийн хариуцлагын бодлогын хү­рээнд ээжүүдэд зориулан органик гоо сайх­ны бүтээгдэхүүнүүдийг гэрийн нөх­цөлд яаж хийх талаар үнэ төлбөргүй сур­галт явуулж, савангийн түүхий эдийг худал­даалж байна. Биднээс суралцах, бидэнтэй хамт­рах, дэмжих хүсэлтэй хувь хүн, бай­гуул­лагуудад манай үйл ажиллагаа нээлт­тэй гэдгийг та бүхэн уламжилж өгнө үү.

-“Гилгэрэм” брэндийн орга­ник савангууд маань хаагуур худал­даа­лагдаж байна вэ. Үнийн хувьд ямар байгаа вэ. Сар шинийн бэлгэнд өгөхийн тулд боолт, савлагаа гоёмсог байх хэрэгтэй байх?

-Манай органик савангуудыг Номин­гийн бүх салбарууд, Соёлж төвд болж буй сар шинийн үзэсгэлэн худалдаанаас худалдан авах боломжтой. Түүнчлэн үйлдвэрээс авахдаа 50 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийхэд бид үнэгүй хүргэж өгч үйлчилнэ. Мөн тоо ширхгээс хамааран хямдрал, урашлууллыг ч санал болгож байгаа. Дашрамд дурьдахад, Номингийн хамт олон үндэсний үйлдвэрлэлээ дэмжин шимтгэлийнхээ хувийг бууруулан бүх салбар дэлгүү­рүүддээ хамтарч ажиллах болсонд талархал илэрхийлье. Үндэсний үйлдвэрлэгчид супермаркет, сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ тавихад маш хэцүү. Тиймээс энэ асуудал дээр анхаараад, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмждэг болчихвол бидэнд боломж бий.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
ОУВС-гийн зээл хийгээд түүнийг...
НБА ТОК-2017 №10

Ч.Батцэцэг: Эмэгтэйчүүд гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан өдөрт 168 химийн бодис хэрэглэдэг

Энхцэцэг 2017-02-22

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах