• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

50 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой шүү

Жил бүрийн эхэнд цэргийн насныхны бүртгэл орон даяар явагддаг.  Албаныхан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, дайчилгааны тухай хууль, бусад хууль эрх зүйн баримт бичгийн хүрээнд нэг ёсондоо эрэгтэй хүмүүсээ тоолдог гэж цэргийн бүртгэлийг тайлбарлаад байгаа юм. Мөн иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёрт  Монгол Улсын иргэн 18-50 насны хүмүүсийг цэргийн бүртгэлд жил бүр бүртгэнэ гэсэн хуулийн заалттай.

Хуулийн заалтаар цэргийн алба хаасан, хаагаагүй бүх л хүмүүс бүртгүүлэх ёстой. Хамгийн гол нь заавал бүртгүүлэх ёстой гэдгийг эрчүүд мартаж болохгүй. Зөвхөн эрчүүд гэлтгүй ар гэрийнхэн, гэр бүл, аав, ээж нь ч сайн мэдэж, санаж баймаар юм билээ шүү. Тэгэхгүй бол цэргийн бүртгэлд хамрагдаагүй гээд торгуулахаас авахуулаад олон асуудал ургаж гарч ирээд байгаа юм.

Уг нь санаагаар болдог бол хоёр жил тутамд юм уу, эсвэл гурван жилд нэг удаа бүртгээд баймаар санагдана. Манайх ямар дайн байлдаантай орон биш. Тийм нөхцөл байдалд ортол ч хэзээ билээ. Ийм тайван оронд жил болгон цэргийн бүртгэл гэж баахан тооллого хийгээд, хөрөнгө мөнгө зараад байх хэрэг юу байна. Гэхдээ нэгэнт хууль, журам тэгээд гарчихсан хойно эрчүүд минь хойшоо сууж байхаар хороон дээрээ очоод л бүртгүүлчихдэг байя.

Хамгийн гол нь 50 нас хүртлээ бүртгэлээс хоцрох, зугтах эрхгүй гэдгийг ойлгоод авчих. Дээрээс нь цэргийн бүртгэлтэй холбоотой асуудлыг сайтар мэдээлж, сурталчилж өгөх хэрэгтэй байгаа юм. Хэвлэл, мэдээллээр яриад хангалтгүй байвал хэсгийн ахлагчид нэгжний хэдэн төгрөг өгөөд, утасдуулаад, ирэхгүй бол торгоно энэ тэр гэдгийг нь хэлүүлчих хэрэгтэй шүү дээ. Зарим хүмүүс иргэний үүрэг учраас заавал биелүүлэх ёстой гээд байдаг. Тийм ээ, биелүүлэх ёстой. Мэдээж хууль, журам нь байгаа болохоор биелүүлэхгүй байх ч эрхгүй.

Гэхдээ тэр бүхнийг бас хүмүүст хүргэж, сурталчилж, зөвөөр ухуулж, ойлгуулах хэрэгтэй шүү дээ. Саяхан цэргийн бүртгэлд хамрагдаагүй хүмүүст хорооноос нь мэдэгдэх хуудас өгөөд, дүүрэг дээр очиж, нэмэлт бүртгэлд хамрагдаарай гэв. Тэгэхэд зөвхөн ганцхан хорооноос гэхэд 100 гаруй хүн очиж, бүртгүүлж байх жишээтэй. Тэд бүгдээрээ албаар цэргийн бүртгэлээс зугтаасан гэж бодохгүй байна. Янз бүрийн л шалтгаан байгаа. Дээрээс нь заавал бүртгүүлэх ёстой гэдгийг мэдээгүй хүмүүс ч олон байгаа юм. Уг нь хэвлэлээр хангалттай мэдээлээд, яриад, ухуулаад байгаа шүү дээ гэж албаныхан яриад байгаа.

Тэгвэл мэдээлэл хүрээгүй хэсэг байна. Тэд 50 нас хүртлээ жил болгон заавал цэргийн бүртгэлд хамрагдах хуулийн заалттай гэдгийг мэдэхгүй байгаа юм. Тийм хүмүүс Монголоор дүүрэн байна. Зөвхөн нэг хорооноос 100 давсан хүн мэдэгдэх хуудас аваад очиж байгаа юм. Цаана нь мэдэгдэх хуудас аваагүй, авсан ч ажлын байдлаасаа болоод очиж чадаагүй хэд байгаа бол.

Ингээд бодохоор улс даяар бол чамгүй тоо гарна даа. Тэд бүгдээрээ л цэргийн бүртгэлээс санаатайгаар зугтаж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаагүй гэж үзэх үү. Тэгж арай болохгүй биз дээ. Тал хувь нь мэдээлэл, мэдлэг дутмаг байгаагаас болж байгаа хэрэг. Тийм болохоор бүртгэлийнхээ талаар ахиухан сурталчлаад өгөөч ээ. Цэргийн бүртгэлд хамрагдахгүй бол яах юм.

Хэдэн төгрөгөөр торгох юм. Тэдэн жил бүртгэлд хамрагдаагүй бол ямар шийтгэл хүлээж болох, дээрээс нь мөнгөөр дүйцүүлж хаах асуудлыг хүртэл сайтар сурталчилж, мэдээлж, ойлгуулмаар байна. Өнөөдөр өглөө үүр цүүрээр ажилдаа гараад, орой болсон хойно ирээд, аяга хоолоо идчихээд унтаад өгч байгаа хүн олон бий. Тэдэнд мэдээлэл авах ч зав гарахгүй л байгаа. Цэргийн бүртгэлд хамрагдах чөлөө ч ажлаас нь олдохгүй ч байж магад. Ингээд л дараа нь торгуулах болдог. Энэ мэт олон асуудлыг бодолцмоор байгаа юм.  Эцэст нь дахиад нэг сануулахад, эрчүүд минь өнөөх дээдчүүл чинь хууль, журам гээд гаргачихсан. Тэр дагуу нь 50 нас хүртлээ цэргийн бүртгэлд хамрагдахгүй бол болохгүй шүү. Торгуулна л гэж мэд.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
1984 оноос хойшхи "СЛАМ ДАНК"-ын...
МАНдуулсан үнэтэй шинэлэх нь

50 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой шүү

Пунцагболд 2017-02-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
50 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой шүү

Жил бүрийн эхэнд цэргийн насныхны бүртгэл орон даяар явагддаг.  Албаныхан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, дайчилгааны тухай хууль, бусад хууль эрх зүйн баримт бичгийн хүрээнд нэг ёсондоо эрэгтэй хүмүүсээ тоолдог гэж цэргийн бүртгэлийг тайлбарлаад байгаа юм. Мөн иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёрт  Монгол Улсын иргэн 18-50 насны хүмүүсийг цэргийн бүртгэлд жил бүр бүртгэнэ гэсэн хуулийн заалттай.

Хуулийн заалтаар цэргийн алба хаасан, хаагаагүй бүх л хүмүүс бүртгүүлэх ёстой. Хамгийн гол нь заавал бүртгүүлэх ёстой гэдгийг эрчүүд мартаж болохгүй. Зөвхөн эрчүүд гэлтгүй ар гэрийнхэн, гэр бүл, аав, ээж нь ч сайн мэдэж, санаж баймаар юм билээ шүү. Тэгэхгүй бол цэргийн бүртгэлд хамрагдаагүй гээд торгуулахаас авахуулаад олон асуудал ургаж гарч ирээд байгаа юм.

Уг нь санаагаар болдог бол хоёр жил тутамд юм уу, эсвэл гурван жилд нэг удаа бүртгээд баймаар санагдана. Манайх ямар дайн байлдаантай орон биш. Тийм нөхцөл байдалд ортол ч хэзээ билээ. Ийм тайван оронд жил болгон цэргийн бүртгэл гэж баахан тооллого хийгээд, хөрөнгө мөнгө зараад байх хэрэг юу байна. Гэхдээ нэгэнт хууль, журам тэгээд гарчихсан хойно эрчүүд минь хойшоо сууж байхаар хороон дээрээ очоод л бүртгүүлчихдэг байя.

Хамгийн гол нь 50 нас хүртлээ бүртгэлээс хоцрох, зугтах эрхгүй гэдгийг ойлгоод авчих. Дээрээс нь цэргийн бүртгэлтэй холбоотой асуудлыг сайтар мэдээлж, сурталчилж өгөх хэрэгтэй байгаа юм. Хэвлэл, мэдээллээр яриад хангалтгүй байвал хэсгийн ахлагчид нэгжний хэдэн төгрөг өгөөд, утасдуулаад, ирэхгүй бол торгоно энэ тэр гэдгийг нь хэлүүлчих хэрэгтэй шүү дээ. Зарим хүмүүс иргэний үүрэг учраас заавал биелүүлэх ёстой гээд байдаг. Тийм ээ, биелүүлэх ёстой. Мэдээж хууль, журам нь байгаа болохоор биелүүлэхгүй байх ч эрхгүй.

Гэхдээ тэр бүхнийг бас хүмүүст хүргэж, сурталчилж, зөвөөр ухуулж, ойлгуулах хэрэгтэй шүү дээ. Саяхан цэргийн бүртгэлд хамрагдаагүй хүмүүст хорооноос нь мэдэгдэх хуудас өгөөд, дүүрэг дээр очиж, нэмэлт бүртгэлд хамрагдаарай гэв. Тэгэхэд зөвхөн ганцхан хорооноос гэхэд 100 гаруй хүн очиж, бүртгүүлж байх жишээтэй. Тэд бүгдээрээ албаар цэргийн бүртгэлээс зугтаасан гэж бодохгүй байна. Янз бүрийн л шалтгаан байгаа. Дээрээс нь заавал бүртгүүлэх ёстой гэдгийг мэдээгүй хүмүүс ч олон байгаа юм. Уг нь хэвлэлээр хангалттай мэдээлээд, яриад, ухуулаад байгаа шүү дээ гэж албаныхан яриад байгаа.

Тэгвэл мэдээлэл хүрээгүй хэсэг байна. Тэд 50 нас хүртлээ жил болгон заавал цэргийн бүртгэлд хамрагдах хуулийн заалттай гэдгийг мэдэхгүй байгаа юм. Тийм хүмүүс Монголоор дүүрэн байна. Зөвхөн нэг хорооноос 100 давсан хүн мэдэгдэх хуудас аваад очиж байгаа юм. Цаана нь мэдэгдэх хуудас аваагүй, авсан ч ажлын байдлаасаа болоод очиж чадаагүй хэд байгаа бол.

Ингээд бодохоор улс даяар бол чамгүй тоо гарна даа. Тэд бүгдээрээ л цэргийн бүртгэлээс санаатайгаар зугтаж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаагүй гэж үзэх үү. Тэгж арай болохгүй биз дээ. Тал хувь нь мэдээлэл, мэдлэг дутмаг байгаагаас болж байгаа хэрэг. Тийм болохоор бүртгэлийнхээ талаар ахиухан сурталчлаад өгөөч ээ. Цэргийн бүртгэлд хамрагдахгүй бол яах юм.

Хэдэн төгрөгөөр торгох юм. Тэдэн жил бүртгэлд хамрагдаагүй бол ямар шийтгэл хүлээж болох, дээрээс нь мөнгөөр дүйцүүлж хаах асуудлыг хүртэл сайтар сурталчилж, мэдээлж, ойлгуулмаар байна. Өнөөдөр өглөө үүр цүүрээр ажилдаа гараад, орой болсон хойно ирээд, аяга хоолоо идчихээд унтаад өгч байгаа хүн олон бий. Тэдэнд мэдээлэл авах ч зав гарахгүй л байгаа. Цэргийн бүртгэлд хамрагдах чөлөө ч ажлаас нь олдохгүй ч байж магад. Ингээд л дараа нь торгуулах болдог. Энэ мэт олон асуудлыг бодолцмоор байгаа юм.  Эцэст нь дахиад нэг сануулахад, эрчүүд минь өнөөх дээдчүүл чинь хууль, журам гээд гаргачихсан. Тэр дагуу нь 50 нас хүртлээ цэргийн бүртгэлд хамрагдахгүй бол болохгүй шүү. Торгуулна л гэж мэд.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах