• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Эрдэнэ: Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг АН авчирч чадна

АН-ын VII их хурал “UB палас”-т өчигдөр боллоо. Өмнөх их хуралд 1000 гаруй төлөөлөгч оролцсон бол энэ удаад сум бүрээс хоёр, хороо бүрээс таван төлөөлөгч нэмэгдсэнээр энэ удаагийн хуралд 3000 гаруй төлөөлөгч оролцов. Эдгээр төлөөлөгчид АН-ын 180 мянга орчим гишүүний төлөөлөл юм. Ийнхүү хурлын эхэнд С.Эрдэнийг намын даргаар батламжлав. Тэрбээр өнгөрсөн сарын 29-нд болсон намын даргын сонгуульд нийт гишүүдийн 35.8 хувийн саналыг авч, ялалт байгуулсан билээ. Тиймээс ч түүнийг өчигдөр намын долдугаар их хурлаар батламжилж, нэрийг нь Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болголоо. С.Эрдэнэд намын даргын тамга гардуулах ёслолд АН-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар оролцлоо. Энэ үеэр намын тугийг З.Энхболд, Л.Эрхэмбаяр болон Э.Бат-Үүл нарт үүрд хадгалуулахаар гардуулсан юм.

З.Энхболд: АН фракци, бүлэглэлийн барьцаанаас өөрийгөө чөлөөлж чадлаа

АН-ын дарга асан З.Энхболд тамгаа шилжүүлж өгөх үеэрээ “АН 2016 оны УИХ-ын сонгуульд цөөнх болсон хэдий ч алдаа дутагдалдаа дүгнэлт хийж намын шинэчлэл төлөвшлийн шинэ эринийг эхлүүлж, шинэчлэгдэж байгаа АН-аа  дараагийн удирдлагадаа шилжүүлэх түүхэн  үйл явдлын  оролцогч, төлөөлөгч та нартаа баяр хүргэе. АН-ын шинэчлэлийн талаар товчхон мэдээлэл өгье. АН түүхэндээ анх удаа намын даргаа бүх гишүүдээсээ сонголоо. Энэ сонголт нь Монгол Улсын улс төрийн намуудын түүхэнд шинэчлэлийг авч ирлээ. АН фракци, бүлэглэлийн барьцаанаас өөрийгөө чөлөөлж чадлаа. АН анх удаа гишүүдийн нэгдсэн цахим бүртгэлийн сантай боллоо. Орон даяар Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэлийг хийж чадлаа. АН үүд хаалгаа нээж чадлаа. Намын анхан ба дунд шатны байгууллагыг өөрийн хүрээллийн хэдхэн хүнээр бэхжүүлж, үүд хаалгаа хаадаг тогтолцоо өнөөдрөөс эхлэн нуран унаж байна. Дотоод сонгууль нээлттэй, ил тод болж чадлаа. Дүрмийн шинэчилсэн төслөөр намын дарга, аймаг дүүрэг, сумын дарга, үндэсний бодлогын хорооны гишүүнийг бүх гишүүдээсээ сонгодог болсон нь гишүүдийн оролцоо эрхийг нэмэгдүүлж, улс төрийн намын гишүүн бүрийн хариуцлагыг урьд өмнөхтэй харьцуулшгүй  томоохон шинэчлэл боллоо. Нэгдэж, Шинэчилж, Шинийг санаачилж чаддаг, Оффшорчид, олигархиудаасаа салж чадсан АН-ын гишүүддээ баяр хүргэе. Ардчилсан намын гишүүний хувьд би цаашид намаа дахин эрх баригч нам болж, улс орноо хөгжүүлэх гол улс төрийн хүчин болгохын төлөө бүх хүчээ дайчлан та бүхэнтэйгээ хамтран зүтгэх болно гэдгээ амалж байна” гэсэн юм.

З.Энхболдын хувьд намын даргын суудалд суухдаа “Ардчилсан намыг фракцигүй болгоно” гэж зарлаж байсан. Гэсэн хэдий ч фракц, бүлэглэлээсээ салж чадаагүй өдийг хүрсэн. Үүнээсээ ч болж, АН ялагдал хүлээсэн гэдгийг олон хүн хэлдэг. Тэгвэл намын даргын суудлаас бууж буй тэрбээр “Ардчилсан намыг фракц, бүлэглэлийн барьцаанаас чөлөөлж чадлаа” хэмээн нүүр бардам хэлж буйгаас харахад энэ намыг шинэчлэх үйл явцад гол тээг болж ирсэн асуудал үнэхээр үгүй болгов уу гэх найдлагыг мянга мянган гишүүддээ төрүүлж байсан юм.

“АН шинэчлэгдэхийн хэрээр Монгол орон хөгжинө”

Харин АН-ын дарга болсон С.Эрдэнэ гишүүддээ хандаж хэлсэн үгэндээ  “1989 оны жавар тачигнасан өвлөөс эхлэн та бид ардчиллын үнэт зүйлийнхээ төлөө тэмцлээ. Өөрчлөн байгуулалтыг хийх түүхэн замналыг туулахад амар хялбар байгаагүй. Ардчиллын үнэт зүйлийн төлөө тэмцэж явсан олон журмын нөхөд маань өнөөдөр алга. Бид өнөөдөр түүхэн шалгуурын өмнө ирчихээд байна. Монголын ардчиллыг авч явах хариуцлага шалгуур ирээд байна.Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хариуцлага дээр ирчихээд байна. Өнөөдрийн эрх баригч хүчин монголчуудын хүсэн хүлээж байгаа ардчилал, хүний эрх чөлөө, улс орны хөгжлийг авч явах бодлого байхгүй юм байна гэдгийг бид хангалттай харлаа. Бид ардчиллын салхийг хагалж, нэг намын дарангуйлал тогтсон харанхуй нийгмээс улсаа гаргаж чадсан улс төрийн хүчин. Цаашид ч түүчээлэх үүрэг АН-д хэвээр байгаа юм байна гэдгийг харж байна. Хөгжлийг түүчээлэх үүргээ биелүүлэх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та нарынхаа захиа даалгаврыг бие­лүүлж, ажиллана. Ахмад, за­луу, дунд гурван үеийн тө­лөөл­лийн хэлхээсийг хангаж, эмэг­тэ­йчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангасан үйл ажил­ла­гаа явуулах болно. АН шинэч­лэгдэхийн хэрээр Монгол орон хөгжинө. Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг АН авчирч чадна. Бүх шатны сонгуульд ялалт байгуулахын тулд асар их үүрэг хариуцлага хүлээж байгаа. Хамтаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болно. 2020 оны УИХ ын сонгуульд ялах болно. би Ардчилсан намын 180 мянган гишүүндээ итгэж байна, би Монголын ард түмэнд итгэж байна. Бид хувийн хэвшлийг хүндэтгэдэг нийгмийг бий болгоно” гэлээ.

Ийнхүү АН ялагдалдаа цэг тавьж, З.Энхболдыг чөлөөлж, шинэ даргаараа С.Эрдэнийг батламжиллаа. Шинэ даргын хувьд одоо АН-ыг цоо шинэ болгох даалгавар дээр буулаа. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн суурийг өмнөх дарга эхлүүлээд явлаа. Харин одоо С.Эрдэнэ шинэчлэлийг хөрсөн дээр нь буулгаж, ажил хэрэг болгож чадах уу гэдгийг харах л үлдлээ.

АН-ын дүрмийн дагуу эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэнэ гэв

Ардчилсан намын VII их хуралд оролцож байгаа зарим зочдын байр суурийг сонссон юм. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Намын дүрмийн төслийг маш удаан хугацаанд намын бүх гишүүдээр хэлэлцүүлсэн. УИХ-ын сонгуулийн дараагаас намын шинэчлэл эхэлсэн. АН бүх гишүүдийн оролцоотойгоор шинэ даргаа сонгосон. Намын бүх шатны удирдлагуудыг шинэчлэх, томилох асуудал дэс дараатайгаар хийгдэнэ. АН-ын дүрмийн дагуу эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь гэсэн өөдрөг үзэлтэй байна. Үндэсний бодлогын хорооны гишүүдэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, оролцоо нэмэгдэж байна. Ардчилсан нам УИХ-д чанартай эмэгтэйчүүд бэлтгэх ажлаа эхлүүлж байна. Мөн намын шинэ дарга С.Эрдэнэ өөрөө эмэгтэйчүүдэд ээлтэй улстөрч. Эмэгтэй гишүүдээ дэмжих, манлайллын төвшинд гаргаж ирдэг учраас эмэгтэйчүүдийн итгэлийг төрүүлж байна” гэлээ. Харин нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл “С.Эрдэнэд өмнөх намын даргаас илүү эрх мэдэл, итгэл найдвар очиж байгаа. Монголд хэзээ ч урьд өмнө ийм олон гишүүдийнхээ саналаар намын дарга болсон жишиг байхгүй, С.Эрдэнэ анхдагч нь. Монголд ийм сунгаа хийж чаддаг нам хаана ч байхгүй. Коммунист нам байснаа нууж явдаг МАН хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй. Компанийн нам болж байсан нам хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй. Бүс нутагт ч ийм нам байхгүй гэдгийг бардам хэлж чадна” хэмээсэн юм. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Одоо АН сэтгэлгээний шинэчлэл рүү явах цаг нь болсон. Бид эх орныхоо төлөө зөв хүмүүжилтэй, боловсролтой, хөдөлмөрийг тахин шүтдэг хүмүүсээр манлайлуулах ёстой. Тиймээс АН-ыг сэтгэлгээний шинэчлэл рүү хөтлөхийг захиж байна. Маш том хариуцлага үүрлээ шүү. Амбийц хувиа бодох юм байхгүй, эх орныхоо төлөө, иргэдийнхээ төлөө хамтдаа явцгаая С.Эрдэнэ ээ” хэмээв.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилсонгүй

Ийнхүү АН VII их хуралдаанаараа намын дүрэм, Ардчилсан намын даргыг ёсчлон баталж чадлаа. Мөн анхан болон дунд шатны намын удирдлагуудыг шинэчлэх, намын Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөн Үндэсний бодлогын хороо болголоо. Ин­гэснээр өмнөх Үндэсний зөв­лөлдөх хороо Үндэсний бодлогын хороо болж нэрээ өөрчлөн, 380 төлөөлөгчтэй болж байгаа юм. Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлцсэнгүй.

Хурлын үеэр АН-ын дарга С.Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Намын дүрмийн төсөлд ямар онцлох өөрчлөлтүүд орж байна вэ?

-Ардчилсан намын шинэч­лэлийн анхны алхам амжилттай болж байна. Өнөөдрийн хурлаар АН-ын дүрмийн өөрчлөлт батлах ёстой. Ингэснээр намын анхан дунд шатны намын үүрийн дарга нар өөрчлөгдөж эхэлнэ. ҮЗХ отгон хуралдаанаа хийж, их хурлаар хэлэлцэх асуудлаа батлаад албан ёсоор тарсан. ҮЗХ-г Үндэсний бодлогын хороо болгон өөрчилж, 380 төлөөлөгч бүхий бодлогын том хороо байгуулагдана. 338 үүрийн дарга нар, аймаг, хороодын тэргүүлэгчид шинэчлэгдэхээс гадна аймаг, дүүргийн намын дарга нарыг шинээр томилох зэрэг намын шинэчлэлийн хоёр дахь том ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна. Түүнээс гадна АН-ын дараагийн их хурлаар Үндсэн дүрмийг эцэслэн батална. Энэ хугацаанд Үндсэн дүрэмд хийх зохицуулалт, Үндсэн дүрмийг хийх ажлын хэсэг байгуулж, хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцүүлэх шаардлагатай байгаа.

-Намын ерөнхий нарийн бичгийн даргыг хэзээ тодруулах вэ?

-Өнөөдөр үдээс хойш /өчиг­дөр/ дүрэм батлагдсаны дараа Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг ярилцана. Дүрэм батлагдсаны дараа намын дарга санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн даргыг VII их хурлын төлөөлөгчид сонгоно.
Хэдийгээр АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөртөө багтаан АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг оруулж, батламжлуулна хэмээх тайлбарыг үдээс өмнөх хуралдааны үеэр өгч байсан ч чадсангүй. Гэхдээ намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг шинэ даргад өгсөн юм. Тиймээс ирэх долоо хоногт багтаан генсекээ томилох биз ээ. Дээрх хуралдаанаас Ардчилсан намын VIII их хурлыг тавдугаар сарын эхээр хийхээр товлолоо.

ФОТОГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
ЭМД-ын мөнгөө фитнесст...
Uka - Хайр хөгжим юм уу

С.Эрдэнэ: Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг АН авчирч чадна

Отгонмягмар 2017-02-13

Сэдвүүд : #Намууд   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах