• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ч.Гантулга: Эхний ээлжинд зогсонги байдалд орчихсон барилгын салбараа хөдөлгөж, эргэлтэд оруулах хэрэгтэй байна

НИТХ-ын төлөөлөгч, БНУУ-ын өргөмжит консул, ИХ-ын Санхүү,  эдийн засаг,  Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны гишүүн, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны дэд хорооны дарга Ч.Гантулгыг “Чухал сэдэв” буландаа урьж, ярилцлаа.

-Улаанбаатар хотод хамгийн их тулгамдаж байгаа асуудлын нэг бол утаа. Утаа гамшгийн хэмжээнд хүрчихлээ гэдгийг  дарга нар  хүлээн зөвшөөрөөд, тодорхой арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Хотын дарга тодорхой захирамж  гаргасан. Иргэдийн  хурлаар хэлэлцэж, тодорхой ажлуудыг хийж байгаа байх.  Чухам ямар чиглэлийг барьж ажиллаж байна вэ?

-НИТХ-ын долдугаар чуулган нэгдүгээр сарын 28-нд хуралдсан. Энэхүү чуулганы  үндсэн хэлэлцэх асуудал нь  гамшгийн хэмжээнд хүрээд байгаа утааны асуудал  байсан. Гэнэт л өнөөдөр утаатай болоод чуулганаар хэлэлцэж байгаа асуудал биш юм. Сүүлийн 8-10 жилийн хугацаанд хуримтлагдаж ирсэн нийгэмд тулгарч буй бидний шийдэх ёстой томоохон асуудлуудын нэг. Хэдэн дарга нарын ч асуудал биш, нийт иргэдийн асуудал. Буруу зүйлүүдээ засах цаг нь нэгэнт ирсэн. Бид утаа гэж ярихаасаа өмнө бий болгоод байгаа гол шалтгааныг нь судалж үзэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Субьектив талаас нь авч үзвэл  түүхий нүүрс, хог хаягдлыг шатааж байгаа явдал яах аргагүй мөн. Нийслэл хотын агаарын бохирдлын 70 орчим хувь нь үүнээс үүдэлтэй.

Обьектив талаас нь үзвэл өнөөгийн нийгэм эдийн засгийн дорой байдал, амьжиргааны төвшин орлогын эх үүсвэр өсөх боломжгүй хэмжээнд очсон, эдийн засгийн нөхцөл байдалтай тулгарсан гэх мэт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл олон байна. Бас нэг зүйлийг энд дурьдахгүй байж болохгүй.  Тухайлбал, 1990-ээд оны дунд үеэс нийслэл рүү чиглэсэн их нүүдэл хөдөлгөөнийг зохион байгуулж чадаагүй тухайн үеийн эрх баригчдын алдаа юм. Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөг тунхагласан хэдий ч шилжин ирэгсдийн нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, ажлын байр, орон сууц, сургууль цэцэрлэг төрийн үйлчилгээг сайжруулах тогтолцоог орхигдуулсан.

Тэр дундаа өнгөрсөн хугацаанд хийсэн хот төлөвлөлтийн асуудлыг ярих хэрэгтэй болно. Үндсэн хуульд иргэн ажиллаж, амьдрах газраа чөлөөтэй сонгох эрхтэй  хэдий ч засаг захиргаа, орон нутгийн тухай хуулиудаар асуудлыг зохицуулаад явах боломж байсан. Ер нь бол Үндсэн хуулиа зөв тайлбарлаж ойлгох нь ус агаар мэт чухал шүү дээ. Сүүлийн 10-аад жилийн шилжилт хөдөлгөөнөөс үүдэн Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн тоо 219 мянга орчимд хүрчихлээ. Нийслэлийн иргэд өсч байгаа нь эдийн засгийн хувьд ч, нийгмийн бодлогын хувьд ч эерэг үзүүлэлт мөн. Гэхдээ бүгд орон сууцтай, өөрсдынхөө амины сууцыг төлөвлөлтийн дагуу барьчихдаг, технологийн шийдлүүдийг ашигладаг байвал бүр ч сайхан шүү дээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч агаарын бохирдол болон үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Улаанбаатар хотын хил хязгаарыг түр хугацаагаар онцгой бүсэд оруулж, шинээр байнгын оршин суугчаар шилжин ирэгсдийг хязгаарлах тухай мөн агаарын бохирдлын хэмжээгээр нь тодорхойлж, нийслэлийг дөрвөн бүсэд хуваан тухайн бүсүүдэд агаарын бохирдлыг буруулах ажлын төлөвлөгөө гаргаж, шат шатанд нь хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдаж нийслэлээс гарсан санаачилга, хэрэгжүүлэх ажлуудыг дэмжин гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлыг бууруулах тал дээр зөвлөмж гарган ажиллаж байна. Улаанбаатар хотыг дөрвөн бүсэд хуваасантай холбогдуулан төвийн бүсэд түүхий нүүрсийг түлүүлэхгүй байх, яндан шинээр нэмэгдүүлэхгүй байхаар ажлуудыг төлөвлөж байна.

Цаашлаад, одоо байгаа яндангуудаа цэгцлэх, заримыг нь хаах арга хэмжээ авах, цахилгааны шөнийн тарифыг тэглэх  зэрэг  захирамжуудыг гаргасан. Ярилцлагын эхэнд утааны шалтгаан гээд ярьсан. Энэ чинь эргээд ажлын байр, орлоготойгоо холбогдоод явчихна. Ажлын байраа нэмэгдүүлэхгүйгээр бид иргэдээ орлоготой болгож чадахгүй. Иргэд орлого багатай байхаар  яндангийн  тоо цөөрөх, цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдаад  явах боломж нь хязгаарлагдмал болно. Гол асуудал үүнд л байна. Бид иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхгүйгээр утаатай тэмцэнэ гэвэл хүчрэхгүй. Энэ мэтчилэн ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг орлоготой болгох ажлуудыг эхнээс нь хийж байна. Манай намын мөрийн хөтөлбөрт ч энэ асуудлыг тусгаж өгсөн байгаа.  

-Тухайлбал, ямар ажил эхнээсээ хэрэгжээд явж байна вэ?

-Бид олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлж байна. Жижиг,  дунд үйлдвэрүүдээр дамжуулаад ажлын байрыг нэмэгдүүлэх санал, санаачилга гаргаад  явж байгаа. Өмнө нь  ч гэсэн  энэ маягаар л ажиллаж байсан.  Юуны өмнө зогсчихсон байгаа барилгуудыг эргэлтэд оруулах хэрэгтэй байна. Барилгууд эргэлтэд ороод эхлэхээр  барилгын үйлдвэрлэл  дээр  ажлын байрууд нэмэгдээд ирнэ шүү дээ. Гол эдийн засгийн хөшүүргүүдийг бодолцож, яг нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг шийдэх нь зөв.

Хөшүүргүүд нь  мэдээж үйлдвэрлэл. Жижиг,  дунд үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх, барилгууд дээр ажлын байр бий болгох. Барилгын үйлдвэрүүдийг илүүтэй дэмжих, урагшлуулах   төсөл хөтөлбөрүүд үндсэндээ хэрэгжээд эхэллээ. Мөн үүн дотор бидний ярьж байсан дагуул хотууд  байна. Налайхын аж үйлдвэрийн парк байна. Одоо Төв аймагт шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орж,  хүлээлгэж өгөх гэж байна.  Шинэ нисэх онгоцны буудлыг дагаад  10-15 мянган айл,  өрхтэй дагуул хот байгуулах боломжтой. 

Хүй долоо худагийн “Монгол наадам” аялал жуулчлалын цогцолборыг дагаад 10-15 мянган айл,  өрхтэй  үзвэр үйлчилгээнээс авахуулаад бүх зүйлийг нь шийдсэн  хороолол, хотхонуудыг барих төсөл хөтөлбөр хэрэгжээд явж байна. Энэ ажлыг хийгээд эхэлж байгаа нь цаанаа салбар бүрт иргэдээ ажлын байраар хангах боломж нь нээгдэж өгнө. Мөн эдийн засгийг эргэлтэд оруулах ач холбогдолтой.  Хүмүүс ажилтай болж, тодорхой хэмжээнд орлогын эх үүсвэртэй болоод ирэхээр ямар орчинд амьдарч байна вэ гэдгээ анхаарна, харна, бодно. Нөгөө талаасаа цахилгааны шөнийн тарифын тодорхой хувийг тэглэсэн санал, санаачилгууд маань ажил хэрэг болох боломж нээгдэнэ.  Орлого нь нэмэгдээд ирэхээр нүүрс түлж байгаа айлууд монгол инежерүүдийн гараар бүтсэн халаагууруудыг  авч  тавиад, дулааныхаа асуудлыг цахилгаанаар шийдээд эхэлнэ.

Энэ мэтээр асуудалд ул суурьтай хандаж, гарал үүслээс нь эхлээд л шийдээд явах нь зөв юм гэдгийг бүгд ойлгосон байх. Бид тулгамдаж байгаа асуудлуудыг олон жил шийдэх гэж үзлээ, ярилаа, байдал улам л доройтсон.  Сайжирсан зүйл цөөн байна. Асуудал хэзээд байдаг, шийдэж ч болдог. Гэхдээ бид жаахан асуудал гараад ирэхээр улстөрждөг байдлаа болимоор байна. Тэр дундаа утааны асуудал дээр. Энэ бол Монгол Улсын иргэдийн үр удам, генийн асуудал яригдаж байна. Бидний  ирээдүй болсон хойч үеийн эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү дээ. Уг нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан байгаа. Энэ эрхийг хангахын тулд бид цэгцтэй, шат дараатай алхмуудыг хийж байж үр дүнд хүрнэ. Дөрөв, найман жилийн дараа, 2020, 2024 он гэхэд утааг 50-60 хувь бууруулах боломж байгаа. Ажлын үр дүнгүүд гарах ёстой. Тэгэхийн тулд бид  ажиллаж байна.  

-Одоо хэрэгжүүлж эхэлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн зорилт урт хугацааных юм биш үү. Мэдээж урт хугацаандаа бид утаанаас салах л байх. Харин ойрын хугацаанд утааны эсрэг ямар ажил хийж, хэрэгжүүлэх юм бэ. Эсвэл урт хугацааны зорилтууд биелтэл тэвчээд сууж байх уу?

-Нийгмийг хамарсан том асуудалд бол ул суурьтай хандах ёстой. Богино хугацаандаа ямар ажил хийх юм, үр дүн нь юу байх юм. Урт хугацаандаа бид юу хүлээж байгаа юм, юу үлдээх юм, ийм хоёр чиглэлийг л барьж ажиллах ёстой. Богино хугацаанд хийх ажил гэвэл Улаанбаатар хотыг бүсчилнэ. Жишээ нь,  нэгдүгээр бүсэд  бол хамгийн гамшгийн хэмжээнд хүрсэн газрыг хамруулж байгаа.

Цаашлаад, хоёр, гурав, дөрөвдүгээр бүс гээд хуваах юм. Дөрөвдүгээр бүсэд  бол төвийн хэсгийн хороолол багтана. Энэ мэт бүсчилсэн зураглал гарсан байгаа. Бид хурал хийгээд, шийдвэр гаргаад л, бүх янданг байхгүй болгочихно гэж байхгүй. Тухайн иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг зөрчиж болохгүй шүү дээ. Тийм болохоор эхлээд бид журам, заавраа гаргачихъя. Дараа нь бага багаар яндангуудаа цөөлье. Шат дараатай ажлуудыг хийнэ. Ямар ч байсан Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд энэ өвөлдөө богино хугацааны дүрмээ гаргаад, ажил хэрэг болгоод эхэлчихье. Үр дүн гурав, дөрвөн сараас гарна. Харин дараа жилээс бид бүсчилсэн бодлогоороо бэлтгэл ажлаа сайтар базааж байгаад дөрөв, гуравдугаар бүсдээ түүхий нүүрс түлэхээ бүр больчихъё.

Цахилгаанаар халаалтаа шийдье.  Ингэхээр төр, хувийн хэвшил, иргэд гэсэн гурвалсан харьцаа мэдээж үүснэ. Үүн дээр аль аль тал нь хүлээцтэй хандаж, хууль батлах байгууллага нь хуулиа батлаад. Хэрэгжилт, гүйцэтгэл дээр нь хяналтаа тавиад явчихъя. Дээрээс нь татаас, хөнгөлөлтүүдийг өгөөд, утааны эсрэг тэмцэх сурталчилгаа хийх, иргэдийг соён гэгээрүлэх ажлуудаа хариуцаад, хийгээд явна. Нөгөө талаас иргэд төрөөс гарсан шийдвэрийг дагаад, нийтийн эрх ашгийг хүндэтгээд, өөрсдийнхөө санаачилгаар яндангаасаа татгалзаж, цахилгааны гэрээгээ хийгээд, халаагууруудаа тавиад явчих хэрэгтэй. Илүү боловсон технологиудыг ашиглаад явах боломж нээлттэй байна. Энэ мэтээр богино хугацаанд хийх алхмууд байгаа. Урт хугацаандаа бол бид гэр хорооллын гудамж, талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөлтийн ажлыг маш цэгцтэй хийх хэрэгтэй.

Эхлээд хөрөнгө оруулалтаа шийдэх хэрэгтэй. Барилгын компаниудын санхүү мөнгийг ч шийдэж өгөх хэрэгтэй юм. Барилга барьсан хойно орон сууц худалдаж авдаг иргэд нь байх ёстой. Тэгэхийн тулд иргэд ажилтай, орлоготой баймаар. Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэж явахын тулд бид урт хугацааны төлөвлөгөө гаргах ёстой. Дээрээс нь төвийн хэт их төвлөрлийг багасгах зорилготой дагуул хотуудаа байгуулах, хөгжүүлэх, ажлын байр бий болгож явах хэрэгтэй байна. Ингэж байж бид 4-6 жилийн дараа үр дүнг нь харна.

-Урт хугацааны ажил  гэхээр орон сууцаар хангах, дахин төлөвлөлтийн асуудлыг ярих болно. Гэтэл ойрын хэдэн жилдээ манай улсад дахин төлөвлөлт хийх хөрөнгө боломж байгаа бил үү. Хөрөнгө оруулалтыг ер нь яаж шийдэх боломжтой вэ?

-Энэ бол макро төвшний, эдийн засгийн агуулгатай асуудал. Үүнийг ярихаар заавал улс төр рүү орох гээд байдаг юм. Өнгөрсөн дөрвөн жил манай улс мөнгөтэй бол мөнгөтэй байсан. Томоохон бондууд гаргаж, арвин их мөнгийг босгож чадсан. Энэ бол амжилт. Харин бид юу хийхээ төлөвлөж байж мөнгө босгосон уу гэвэл үгүй. Юунд зарцуулах гэж байгаа юм, үр ашигтай төслүүд нь юу юм. Яг өнөөдөр нийгэмд тулгамдаж байгаа суурь асуудлуудыг шийдэхэд чиглэсэн төслүүддээ хөрөнгө оруулалт хийж чадсан уу гэвэл чадаагүй л гэнэ. Ажлын байрыг олноор нэмж чадсан бил үү, үгүй. Одоо эхнээсээ өр зээлээ төлөх болчихлоо.

580 сая ам.долларыг ирэх сардаа багтааж төлөх гэж байна. Одоогийн  Засгийн газар энэ өрийг төлөх гэж чамгүй л ажиллаж байгаа. Яах вэ, өнгөрсөн жилүүдэд барилгын салбарт хөрөнгө оруулсан уу гэвэл тийм. Гэхдээ хөрөнгө оруулахдаа бодлогогүй хандсан. Эрэлт, хэрэглэгч талаа дэмжих үү. Эсвэл үйлдвэрлэл талаа дэмжих үү гэдгээ маш зөв тооцох ёстой байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэдэн компани, бизнесмэнийг дэмжээд, хүүгүй шахам зээл өгсөн. Тэр зээлийг авсан хэдэн компани хөл дээрээ босоод, цаашаа арилжаа наймаагаа хийгээд л явсан. Жижиг, дунд үйлдвэрлэгчид цохигдоод л гарсан.

Уг нь бол барилгын салбарыг дэмжсэнээр иргэд орон сууцанд ихээр орж, янданг цөөлөх, цаашлаад утааг багасгах зорилготой байх ёстой байсан. Гэвч зорилгодоо хүрч чадаагүй.  Багагүй хэмжээний мөнгө зарцууллаа, үр дүн нь маш бага. Энэ бүхэн эргээд бидэнд олон хүндрэлүүдийг авчирч байна. Буруу бодлого явуулснаас болсон хүндрэл маш их байгаа. Өнөөдөр 80 орчим мянган айлын орон сууц баригдаж байна. Түүнээс 20 орчим мянгыг нь улсын комисс хүлээгээд авчихсан.

Цаашлаад 25 мянга орчим айлын орон сууц улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болчихсон байна. Үлдсэн нь 70-80 хувьтай баригдчихсан орон сууц байх жишээтэй. Зогсчихсон. Ам.метрийг 1.5-1.6 саяар зарах гээд л үзээд байдаг. Зарагддаггүй. Иргэд авч чадахгүй байна. Нөгөө талаас гэр хорооллыг бид дахин төлөвлөж, газрыг нь чөлөөлж авъя гэж байгаа. Өнгөрсөн дөрвөн жил гэр хорооллын газрыг чөлөөлөх гээд хэдэн компани үзсэн. Хэд хэдэн байрлал сонгож аваад л, газар чөлөөлөх гээд чамгүй л ажилласан. Үр дүн маш бага гарлаа. Яагаад гэвэл, эдийн засгийн тооцоо судалгаа бага хийсэн. Эрэлт, нийлүүлэлт хоёроо зөв тооцож чадалгүйгээр мөнгөө зарчихсан. Одоо яаж засах вэ. Дахиад л хөрөнгө мөнгөний асуудал яригдана.

Энэ барилгуудыг чинь банкууд хөрөнгө  гаргаад, айл бүрт орон сууц өгнө гэвэл тэд дараа нь мөнгөө хаанаас олж авах билээ. Ингээд л төрийн оролцоо шаардлагатай болоод байгаа юм. Тийм болохоор бид дахиж нэг суугаад, маш зөв төлөвлөх хэрэгтэй байна. Засгийн газар олон яамдад хуваагдаж, нийслэл дотроо олон янз болж, тэр хэрээрээ баахан өөр өөр бодлого гаргахгүйгээр, нэг газарт зангидагдаж ажилламаар байна. Тулгамдаад байгаа олон асуудлаа нэгтгэж, нэг чигт ажиллаж байж бид үр дүнд хүрнэ. Одоо бид их хэмжээний өр гадагш нь төлөх гэж байна. ОУВС-ийн төлөөлөгчид манайд ирчихсэн байгаа.

“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах юм уу, яг ямар шийдвэр гаргах нь сонирхолтой байна. Гэх мэт маш олон асуудал байгаа, тэр болгоныг бид нэгдсэн нэг бодлогоор шийддэг болохгүй бол цаашид явахад хэцүү. Бодлогоо зангидаж гаргамаар байна. Тэгснээр үр дүн гарна. Манайх учиргүй дампуураад, хувхай хоосорчихсон улс биш шүү дээ. Монгол Улс баян. Тэр дундаа нийслэл хот боломж ихтэй, ажиллах хүч ихтэй. Тэр болгоныг зөв хөдөлгөх ёстой. Тэгэхийн тулд хөрөнгийг нь гаргаж, зөв зохистой, үр ашигтай зарцуулах л хэрэгтэй.

-Харин тэр хөрөнгө мөнгө хаанаас бидэнд олдох вэ гэдэг л байна?

-Засгийн газар ойрын хөршүүдээсээ хөрөнгө мөнгө босгох гээд л ажиллаж байна. Үүнийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Сая Хятад улсаас зээл тусламж авна, өгнө гээд хэлэлцээрүүд хийчихсэн байсан. Далай багшийн айлчлалаас болоод хойшиллоо гээд л нийгэм даяар ярьсан. Энэ хэлэлцээрүүд цааш үргэлжлээд явж байгаа гэж бодож байна. Энэ бол Засгийн газрын хийх ажил. Мөн мэдээж ОУВС монголчууд энэ хямралыг яаж даван туулах юм, боломж нь юу юм бэ гэдэг дээр зөвлөгөө, зөвлөмж өгөөд, ажиллаж байна.

Дээрээс нь бид зөв бодлого гаргаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй. Түрүүнд би зангидсан нэг бодлого хэрэгтэй байна гэсэн дээ. Тухайлбал, энэ олон бэлэн орон сууцыг хөдөлгөхийн тулд барилгын компаниудаа нэгтгээд, нэг том үл хөдлөх хөрөнгийн компани болгоод, зах зээл дээрээ үнэлээд, гадны хөрөнгө оруулалтын том байгууллагуудад зарах хэлбэр байж болно. Энэ олон барилгын компаниудыг нэг том корпораци болоод, орон сууцны үнэлгээг нь гаргаад, нөгөө талдаа төр батлан даагчаар оролцож болно шүү дээ.  Энэ бол хөрөнгө оруулалт олох нэг л жишээ. Энэ мэтчилэн ажиллавал бидэнд боломж байна. Хөрөнгө байна шүү дээ. Тэр хөрөнгийг л ашиглах хэрэгтэй. Тухайлбал, нэг иргэн амины орон сууцаа банкинд барьцаанд тавиад, зээл аваад, ажлаа хийж болно. Тэгээд олсон ашгаараа өрөө дарчихаж болдог биз дээ. Яг түүнтэй адил асуудлыг шийдэж болохоор байгаа. Гагцхүү энэ бодлого нэг газар л зангидагдах ёстой.

-Улаанбаатар хотод хүн ороод амьдрахад бэлэн болчихсон 20 гаруй мянган айлын орон сууц байна гэсэн дээ. Удахгүй энэ тоо 40 мянгад хүрэхээр байна. Хэрвээ бэлэн орон сууцандаа айл өрхөө оруулж чадвал 40 мянган яндан алга болох нь. Энэ асуудлыг л шийдэх хэрэгтэй юм биш үү. Дахин төлөвлөлт гээд л байна. Дахиад нэмж барилга барих гэхээсээ илүү нэгэнт бэлэн болчихсон орон сууцандаа иргэдээ оруулах ямар арга зам байна, тэрийг л хаймаар санагдах юм?

-Наадах чинь маш зөв асуудал. Энэ асуултад хариулахын тулд дахиад л өнгөрсөн жилүүдээ ярих шаардлагатай болно. Бид өнгөрсөн жилүүдэд 30, 40 мянган айлын орон сууц барьчихлаа. Энэ орон сууцыг төр бариагүй, хувийн хэвшлийнхэн зээлээ аваад, ачаагаа нуруун дээрээ үүрээд л босгосон. Засгийн буруу бодлогоос болж одоо эргээд эрсдэлээ өөрсдөө үүрээд л явж байна. Өнгөрсөн жилүүдэд 40 гаруй мянган айлын орон сууц баригдсанаар тэр тооны яндан багассан уу гэвэл үгүй. Харин ч эсрэгээрээ нэмэгдсэн.

Ерөөсөө л бодлогын алдаа гарсан учраас үр дүн гарсангүй.  Харин бид одоо аль болох алдаатай бодлого гаргахгүйн төлөө ажиллах хэрэгтэй байна. Эхнээсээ л зөв ажиллах хэрэгтэй. Ямар ч байсан бид яндан нэмэхгүй байх захирамж гаргачихлаа. Дээрээс нь нийслэлийн харьяаны холбогдох байгууллага, хүмүүст үүрэг өгч ажиллаж байна. Яндангуудаа бүртгэж эхэлсэн. Нэг хашаанд хэдэн яндан байна, бүртгэнэ. Харин дараа нь тухайн хашаанд яндан нэмэгдсэн байна уу гэдгийг хянана. Нэг ёсондоо улаан шугам татсан газартаа л яндан нэмүүлэхгүй байх арга хэмжээг авч байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд  Улаанбаатарт 20-иод мянган яндан нэмэгдчихэж. Ердөө л жил хагасын дотор шүү дээ.  Үүнийг л зогсоох хэрэгтэй.

Түүнийхээ дараа бид жил жилээрээ энэ яндангуудаа 10, 10 мянгаар нь цөөлөх бодлого барина. Магадгүй 20, 20 мянгаар нь ч юм уу. Ямар ч байсан эхний ээлжинд зогсонги байдалд орчихсон барилгын салбараа хөдөлгөж, эргэлтэд оруулах хэрэгтэй. Тэгж байж жилдээ тодорхой тооны айл өрх орон сууцанд орно. Үүний тулд хөрөнгө мөнгөө босгоно. Хөрөнгө босгохын тулд ажиллах л хэрэгтэй. Ингээд шат дараалалтай арга хэмжээнүүдээ аваад эхэлбэл. Цаашлаад хувийн хэвшилтэй хамтарч ажиллавал үр дүн гарна. Би хувьдаа тэгж бодож байна. Ерөнхийдөө бид ажлаа эхэлчихсэн. Үр дүн гарахад хугацаа хэрэгтэй, шат дараалалтай арга хэмжээ авна.

-Улаанбаатар хотын  хаягжилтын асуудлыг маш энгийн аргаар шийдэж байгаа гэсэн. Тэр талаараа яриач?

-Улаанбаатар хотод нэг тулгамдсан асуудал хаягжилт. Гэр хороолол тэлэхийн хэрээр хаягжилтын асуудал улам бүр тулгамдаж байна. Хаягжилт гэдэг бол эрүүл мэнд, цагдаа сэргийлэх, онцгой байдал, шуудан холбоонд хүртэл маш чухал ач холбогдолтой зүйл шүү дээ. Бүр нарийн яривал пицца захиалахад хүртэл та тодорхой хаягтай байвал аятай юу даа, тийм биз дээ. Тиймээс бид Улаанбаатар хотыг бүрэн хаягжуулж, системтэй болгоё гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Үүний хүрээнд гурван үгийн холбоосоор хаягжуулдаг Английн компанийн хийсэн апп-ийг Монголд нэвтрүүлж байгаа юм.

Дэлхийн бөмбөрцөг тэр чигээрээ 57 их наяд есөн квадрат метрт хуваагдаж байгаа юм. Нэг квадрат нь хааш хаашаа гурван метр гэсэн үг. Тэгвэл тэр квадрат болгон гурван үгээр нэрлэгдэнэ. Монгол, англиар гурван үг нь гараад ирнэ. Тэгвэл Улаанбаатар хотын гэр хорооллыг гурван үгээр хаягжуулах ажил эхлээд явж байна. Саяхан нийслэлийн Засаг даргын захирамж гараад, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хоёр дахь хурлаа саяхан хийсэн. Хаягжилтын асуудал шийдэгдсэнээр төрийн үйлчилгээ гэр хороололд очиход саадгүй болно. Та дуудлага өглөө гэж бодъё. Дуудлага авсан газар google map дээр танай хаягны гурван үгийг утсан дээрээ хийгээд л яваад очно. Жилийн дараа гэхэд үр дүн гарах байх.  
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Хүүхдэдээ амнаасаа хоол өгдөг...
В.Путины бас нэг “дайсан”...

Ч.Гантулга: Эхний ээлжинд зогсонги байдалд орчихсон барилгын салбараа хөдөлгөж, эргэлтэд оруулах хэрэгтэй байна

Пунцагболд 2017-02-09

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
55 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

58 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах