• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн, юу хэлэв

Ц.Элбэгдорж: Цэрэг мянган өдөр хэрэгтэй байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж долоо хоногийн өмнө төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй Их тэнгэр цогцолборын Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд уулзсан. Энэ үеэр цэргийнхэнд хандаж олон ач холбогдолтой зүйлийг хэлж, сануулсан юм. Тэрбээр Зэвсэгт хүчнийхэн нэлээд хатуу хэвшмэл байдалтай байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Шаардлага тохиолдоогүй үед цэргийн анги, байгууллагууд дээр та бүхэн яаж цагаа өнгөрөөж байгааг энд ярих юм бол өмнөөс нь нүүр улайх байх. Яаж энэ бүхнийг өөрчлөх тухай яримаар байна. Цэргийн албан хаагч, офицер гэдэг тэр хэдэн жилийг авахын тулд сууж байгаа хүмүүс биш шүү дээ. Тэр хэдэн жилийг цоо шинэ агуулгаар баяжуулах хэрэгтэй. Аймагт байгаа цэргийн ангиуд аймагтаа хөтөлбөрт хамрагдах залуусыг бүгдийг нь бүртгэчихсэн, Жанжин штаб руу явуулах хэрэгтэй. Бид жилдээ тэдэн залууг  “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамруулж байна гэх хэрэгтэй.

Энэ хөтөлбөрөөр цэргийн алба хаасан гэдгийг хуулиар биш, Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоож өгье гээд нэлээд чөлөөтэй, боломжтой тогтоох гээд байгаа юм. Хоёр сар карантинд хамрагдаад.  Хоёр сар хил дээр юм уу, өөр тусгай чиг үүрэг гүйцэтгээд.  Дахиад хоёр сар цэргийн анги, байгууллагад ажиллаад ирэхэд цэргийн алба хаасанд тооцож болж байгаа юм. Бүх хүмүүсээ ингэж оруулдаг. Эргээд 45 нас хүртлээ наад зах нь жилд нэг удаа цугларалтад ороод гардаг систем рүү бид орох хэрэгтэй. Бид хэн нэгэнтэй байлдах гээд байгаадаа биш юм. Зүгээр л бэлтгэгдсэн, эрүүл, чадвартай иргэдийг бэлтгэх гээд байгаа юм. Энэ зөвхөн цэрэгт хэрэг болдог биш. Монгол Улсад хэрэгтэй. Ийм сургуулиар орсон хүн сайн аав болдог. Сайн хүмүүжилтэй болдог. Сайн боловсролтой болдог. Цэргийн боловсрол бол амьдралд хамгийн хэрэг болдог боловсрол.

Миний явж байгаа үйл ажиллагаанд хамгийн их нөлөөлдөг зүйл бол миний цэргийн боловсрол. Энэ бол үнэн. Үүнийг тэр хүмүүст мэдрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр үүнийг мэдрүүлдэг, хийдэг газар бол та нар юм. Одоо ингэж бодож ажлаа харах хэрэгтэй. Тэгэхээр 18-45 настай бүх хүнээ л бүртгэх хэрэгтэй. Энэ талаар цаашдаа хууль гаргаж болно. Эхний ээлжинд бид зарлигаар энэ бүхнийг зохицуулж байгаа. Хуульд нийцсэн зарлиг бол хуулийн адил хүчин төгөлдөр үйлчилдэг. Ийм зарчимтай. Тийм учраас бидэнд ийм боломж байна” хэмээн ярьжээ.

Ч.Алтан-Өлзий: Заавал алтан үеийн жүжигчдээ  доромжилж байх ёстой юм уу

“Өнөр бүл” киноны гажиг Гармаагийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрч үлдсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий  энэхүү уран бүтээлийнхээ хоёрдугаар ангийг хийхээр сэтгэл шулуудаад байгаа юм. Энэ үед нь залуу уран бүтээлчид “Өнөр бүл-Өнөө цагт” киног хийсэн нь  алтан үеийн жүжигчдийн сэтгэлийг багагүй гонсойлгосон аж.

Энэ талаараа Ч.Алтан-Өлзий гуай нэлээд бухимдан ярьжээ. Тэрбээр “Энэ киноны зохиолыг бичсэн Д.Дожоодоржийн хүү бий. Түүнээс энэ зохиолоор нь шинэ кино хийе гэж ярьсан юм гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөгүй юм билээ. Гэтэл “Өөрт чинь мөнгө өгье” гэсэн байгаа юм. Сүүлд С.Баттулга гэдэг найруулагч нь бас над руу утасдаад, “Танд мөнгө өгье” гэсэн. Тэгэхээр нь миний огиудас хүрэх шиг болсон. Би урлагт  50 жил зүтгэхдээ өөрийгөө худалдаж үзээгүй. Тэгэхэд тэр хүн намайг худалдаж авах гэж үзсэн. Ямар их ёс суртахуунгүй зүйлийг өтөлсөн хойноо үзэв дээ гэж би өөртөө гомдох шиг болсон. Хамгийн муухай нь энэ. Өнөөдөр хүнийг мөнгөөр худалдаж авч болдог нийгэмд бид амьдарч байгаа юм уу. Хүнлэг, энэрэнгүй нийгэмд амьдарч байгаа юм уу. Үүнийг л бид өнөөдөр ойлгох цаг болсон юм байна.

Юм бүгдийг мөнгөөр хэмждэг болсон.  Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Гавьяат жүжигчин Б.Пүрэвээ, Б.Бадамгарав гуай, Гавьяат жүжигчин Б.Цэнд-Аюуш  зэрэг олон сайхан хүмүүсийн хийсэн уран бүтээл өнөөдөр нулимагдахаар болчихсон учраас шинэчилж байгаа юм уу. Би ийм бодолтой, энэ бүхний эсрэг байгаа учраас жинхэнэ уран бүтээл, кино гэж ямар байдаг, мэргэжлийн үүднээс кинонд яаж хандаж, сэтгэл зүрхээ зориулдаг юм бэ гэдгийг харуулъя гэж бодсон юм. Энэ хүмүүсийнхээ амьд байгаа дээр хийе гэсэн юм.

Энэ хүмүүс үгээ амьд байгаа дээрээ хэлээд, нэг ч болов дүрээр ард түмэндээ өөрийнхөө бодсон санасаныг хүргээд аваг гэж зүтгэж байгаа юм. Гэхдээ би оройтсон, үнэхээр уучлаарай, оройтчихлоо. Миний буруу. Олон сайхан хүн энэ кинонд тоглож болох байсан. Гэвч амжсангүй.  Киноны зураг авалт эхлээд, 60 хувьд хүрсэн хойноо надад хэлж байгаа байхгүй юу. Энэ чинь одоо албан ёсны юм мөн үү. Аль эсвэл доромжилж байгаа юм уу. Би тэгж л ойлгосон. Энэ киноны эзэн нь өнөөдөр байхгүй байна. Хэрвээ найруулагч Д.Жигжид гуай байсан бол энэ залуучууд арай ч зориглохгүй байсан байх. Өнөөдөр Д.Жигжид алга, Д.Дожоодорж маань алга. Эзэн нь байхгүй болохоор хүний юманд гар дүрдэг л юм байна.  Тэгээд амьд байгаа уран бүтээлчдээс нь асуудаггүй. Бурхан болсных нь үр хүүхдээс ч зөвшөөрөл авдаггүй юм байна.

Яагаад бидэнтэй харьцахгүйгээр яг бидний тоглосон шиг хийж байгаа юм бол гэдэгт би гайхаад байгаа юм. Ялангуяа уран бүтээлдээ бүх амьдралаа зориулсан бидэн шиг хүмүүст энэ их хүндээр тусдаг юм байна.  Энэ залуучууд дахиад өөр ч киног эдүүгээ цагт авчирч хийх юм гэсэн. Миний бодол, байр суурь өөрчлөгдөхгүй. Битгий ахмад үеийн уран бүтээлчдээ доромжил л гэсэн үүднээс би хандаж байгаа. “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Морьтой ч болоосой” гэх мэт кинонуудыг дахиж хийх гэж байгаа юм гэнэ билээ. Энэ кинонууд яагаад хэвээрээ байж болдоггүй юм. Тэр кинонд тоглосон жүжигчид тухайн дүрээрээ яагаад мөнхөрч болдоггүй юм бэ. Заавал энэ хүмүүсийг доромжилж байх ёстой юм уу. Надад ийм л сэтгэгдэл төрж байна. Би хаана ч энэ үгээ л хэлнэ. Алтан үеийнхний хийсэн кинонууд яагаад хүнд гологдох болсон юм.

Өнөө үеийн ухамсар нь доройтчихсон залуучуудад алтан үеийнхний уран бүтээлээ хийсэн сэтгэл яагаад доромжлогдох болсон юм бэ гэсэн бодол төрж байгаа. Тийм учраас олон киног өнөө үед авчирч хийх гэж байгаа нөхдүүдэд болиосой билээ л гэж хэлмээр байна. Өнөө үе нь ямар сайхан болчихоод, алтан үеэ доромжлоод байгаа юм бэ. Өнөө үе нь тийм сайхан юм уу. Ардчилал нь анархизм нь болчихсон энэ үед алтан үеийнхний хийсэн тэр сайхан уран бүтээлүүд анархизмд нь гологдоод байгаа юм байлгүй дээ. Түүнээс биш монгол хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон, мөнхөрсөн чигээрээ л үлдвэл сайхан биз дээ” хэмээн ярьжээ.

Н.Мөнхбат: Бондын хөрөнгө оруулалтын үр өгөөж дор хаяж 5-10 жилийн дараа харагдана

Монгол Улс 2012 онд анх удаа бонд босгож,  олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч бондын эргэн төлөлт болоод зарцуулалтын талаар зөрүүтэй ойлголт нийгэмд үүсээд байгаа юм. Түүнийгээ дагаад янз бүрээр хардах сэрдэх байдал газар, “хэрүүлийн алим” болж хувирчихаад байгаа билээ.

Тэгвэл  өчигдөр энэ талаар “Шангрилла” зочид буудалд томоохон хэлэлцүүлэг болсон юм.  Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат зарим хэвлэлд ийн ярьжээ. Тэрбээр “Аливаа улс хөгжиж дээшлэхийн тулд зээл тусламж, гадаадын хөрөнгө оруулалт хараад суух нь утгагүй. Харин ч дотоодод барьж байгаа бодлого шийдвэрийн дагуу бонд босгож хэрэгжүүлэх нь зөв алхам. Өөрөөр хэлбэл,  хөгжиж буй орнууд санхүүжилтийн эх үүсвэрээ дотоодоос босгож чаддаггүй. Олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгодог. Монгол Улсын хувьд бонд босгох нь шинэ зүйл.

Гэтэл дэлхий дахинд 19-р зууны сүүлчээс эхлээд хэрэглэж ирсэн байдаг. Америк гэхэд Англи, Францаас зээл авч далайн эргээс нөгөө далайн эрэг хүртэл бүтээн байгуулалт хийсэн байдаг. Хөгжлийн оргил үе дээрээ явж байна гэж хардаг Герман, Япон ч мөн адил дэлхийн хоёрдугаар дайны дараа зээлийн хөрөнгөөр улсаа болгосон. Монгол Улс бонд босгохын тулд 2012 оноос өмнө дэлхийн банкны ангилалаар хаалттай байсан. Харин 2012 оноос боломж нээгдсэн.

Цаашид хэрэгцээтэй бүтээн байгуулалтаа барьж, хийж дууссаны дараа дотооддоо хуримтлал үүсгэж, өөрөө бусад улсын бондод санхүүжилт хийдэг улс болно. Энэ бол хөгжилд хүрсэн улс орны давж гардаг зүйл. Гол анхаарах зүйл нь олон улсын зах зээлээс бонд босгоод нийгмийн халамж, иргэдэд мөнгө тараахад зарцуулж болохгүй. Хэрэв тэгвэл Грекийн замаар орно. Бондын хөрөнгийг зөвхөн эдийн засгийн үр ашигтай, дотооддоо хуримтлал үүсгэж байгаа ажлуудыг санхүүжүүлэх бодлого барьсан. Тухайлбал зам барихад бизнес эрхлэгчид цаг алдахгүй бүтээгдэхүүнээ эх орныхоо өнцөг булан бүрт хүргэх боломжтой болсон.

Ингэснээр татвар төлөлт, эдийн засгийн өсөлт сайжирна. Бондын хөрөнгийн 2/3-ийг өөрийн гэсэн бизнесийн орлоготой, хувийн болон төрийн өмчит компаниудад зээлээр өгсөн. Үндсэндээ 2015 оны байдлаар буюу гурван жилийн дотор 4.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Үүгээр 1700 орчим төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулж чадсан. Эдгээр төсөл хөтөлбөрт ажил хийж оролцсон 1000 гаруй компани байдаг. Өөрөөр хэлбэл,  эдийн засагт олон сувгаар эерэг нөлөө өгсөн. Дээрх төсөл хөтөлбөрийг чиглэл чиглэлээр хуваагаад үзэх юм бол нэгдүгээрт, авто зам, инженерийн дэд бүтэц. Хоёрдугаарт, олон жил ганцсан төсөл хөтөлбөрт зарцуулагдсан.

Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой”, Баруун цанхийн шинэ төмөр зам, 3, 4-р цахилгаан станц, “Амгалан” ДЦС, МИАТ-ын Боинг 767 онгоц гэх мэт. Гуравдугаарт, хувийн хэвшлийн төслийг санхүүжүүлсэн. Ингэхдээ арилжааны банкуудын шалгуур хангасан аж ахуй нэгжид арилжааны банкаар дамжуулан таван жилийн хугацаатай, 7-9 хувийн хүүтэй зээл олгосон. Нарийвчлан яривал 1700 гаруй төсөл, чиглэлээр нь хуваах юм бол дэд бүтэц, улсын хөгжлийн томоохон төсөл, хувийн хэвшлийн үйлдвэрийн төсөл гэсэн гурван багцад хувааж болно. Хувийн хэвшлийн төслүүд дотор оцнлох хэд хэдэн төсөл байна. Жишээ нь 888 төслөөр дамжуулан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьсон. Тухайлбал нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гурван том үйлдвэр барьсан.

Хоёр нь бүрэн ашиглалтанд орж борлуулалт эхэлсэн. Нэг нь тун удахгүй ашиглалтанд орно. Үүний ачаар дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна, ОХУ-д цемент экспортлох асуудлыг ярилцаж эхэлсэн. Цементтэй болсноор бид өөрсдөө дотоодын бүтээн байгуулалтаа хийж чадвартай болсон. Үүнээс гадна монголчууд өөрсдөө 30 гаруй км төмөр зам барьсан. Манайхан ойрын нэг, хоёр жилийн хугацаатай бизнесээ төлөвлөөд сурчихсан. Гэтэл дунд болон, урт хугацааны бизнесийн загварт шилжихэд санхүүжилтийн гол зорилго оршиж байгаа юм. Ингэснээр бондын хөрөнгө оруулалтын үр өгөөж дор хаяж 5-10 жилийн дараа харагдана. Өнөөдөр санхүүжилт хийчихээд, маргааш ашиг олдог бизнест хөрөнгө оруулалт хийхгүй” хэмээн ярьжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Түгжрэлийн эрин зууныг эргэн...
Мухаммед Алиг эцсийн замд нь...

Хэн, юу хэлэв

Kuzmo 2016-06-10

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах