• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Т.Ган-Эрдэнэ: Амьдралын боломжтой мөртлөө юу ч хамаагүй түлж буй хүмүүсийг соён гэгээрүүлмээр байна

БСШУС-ын сайд Ж.Батсуурь өчигдөр шинжлэх ухааны салбарынхантай уулзаж, энэ салбарт тулгамдаж байгаа асуудал, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар зөвлөлдлөө. Мөн утааг шинжлэх ухааны үндэслэлтэй бууруулах асуудлаар ч товч ярилцсан юм. Тэгвэл уулзалтын үеэр БСШУС-ын яамны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэтэй утааг шинжлэх ухааны үндэстэй бууруулах асуудлаар ярилцлаа.

-Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна. Агаарын бохирдлыг бууруулна гэж сүүлийн 10-аад жил ярилаа. Гэтэл одоохондоо бодитой үр дүн гарсан юм алга. Тэгвэл ойрноос утааг шинжлэх ухааны үндэслэлтэй бууруулна гэж яриад байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй бууруулна гэхээр яг юу хийх вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Саяхан Ерөнхий сайд захирамж гаргасан. Ерөнхий сайдын захирамжаар утааг эрчимтэй бууруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг БСШУС-ын сайд Н.Батсуурь ахлаж байгаа. Хоёр орлогч даргатай. Нэг нь Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, нөгөөх нь би. Мөн ажлын хэсэгт утааг бууруулахад оролцож болох бүхий л томоохон эрдэмтдийг оруулсан. Энэ ажлын хэсэг бол зохион байгуулалтын ажлыг хариуцах юм. Харин түүний дор мэргэжлийн ажлын дэд хэсгүүдийг Н.Батсуурь сайдын тушаалаар байгуулсан.

Тухайлбал, ШУТИС-ийн профессор, академич Д.Содномдорж цахилгааны талын бүхий л асуудлыг хариуцсан ажлын дэд хэсгийг ахлаж ажиллаж байна. Дэд хэсгүүд дотроо гишүүдтэй. Ер нь бол гурван дэд хэсэг байгуулсан. Түүний нэг нь энэ. Хоёр дахь дэд хэсэг нь дулаан, дулаалгын асуудлыг хариуцаж ажиллана. Энэ ажлын хэсгийг ШУТИС-ийн профессор, академич С.Батмөнх гуай хариуцаж байгаа. Гурав дахь ажлын хэсэг тээврийн хэрэгслээс гарч байгаа хорт утааг багасгах чиглэлээр ажиллана. Энэ ажлын хэсгийг Зам тээврийн сайдын зөвлөх, доктор н.Готов ахлаж ажиллаж байна.

Энэ ажлын хэсгүүдэд дандаа мэргэжлийн эрдэмтэд орж ажиллаж байгаа юм. Яагаад шинжлэх ухаан дээр суурилж шийдвэр гаргах гээд байна вэ гэхээр энэ эрдэмтдийн санал, санаачилгыг сонсч, нэгдсэн нэг шийдтэй болох гэсэн хэрэг. Манай улс олон жил утааны асуудлыг ярьсан, янз бүрийн ажил хийсэн. Эрдэмтэд ч энэ бүхэнд оролцож байсан. Манай эрдэмтэд бүрэн шаталтат зуух хийж байлаа. Аль болох хорт утаа бага гаргадаг, баяжуулсан түлш үйлдвэрлэх тал дээр санал, санаачилга гаргаж, технологи боловсруулж байсан. Хагас кокс, кокс, бүр нүүрсийг угаах хүртэл баяжуулж, олон янзын түлшийг гаргаж байлаа.

Түүнээс гадна үртэснээс авахуулаад утаа бага гаргадаг түлш хэрэглэх асуудлыг ч гаргаж тавьж байсан. Одоо бол манай гурав дахь ажлын хэсэг тээврийн хэрэгсэлд утаа шүүгч тавих талаар ярьж байгаа. Энэ өмнө нь яригдаж л байсан асуудал. Хамгийн гол нь энэ удаад утааны эсрэг цогц арга хэмжээ авч ажиллаж байгаагаараа онцлог. Бүх яамд оролцож байна. Манай яам бол шинжлэх ухааны үүднээс энэ асуудлыг шийднэ. Бусад нь өөр өөрийн чиглэлээр ажиллах юм. Жишээлбэл, хотын захиргаа нэлээд хэл ам дагуулсан шийдвэр гаргалаа. 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хот руу шилжих шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа. Харин ХХААЯ болохоор малжуулах бодлого барьж, эргээд хөдөөг чиглэсэн нүүдэл бий болгоё гэж ярьж байна. Гэх мэтээр цогц байдлаар ажиллаж эхэлсэн.

-Цахилгааны талын бүхий л асуудлыг хариуцсан ажлын хэсэг гэлээ. Цахилгаанаар халаалтыг шийдэх шийдэл чиглэлээр ажиллаж байгаа гэсэн үг үү?

-Аль болох хямд төсөр, ашигт үйлийн коэффицент өндөртэй цахилгаан халаагуурыг гэрт, амины орон сууцанд тавьж, ажиллуулъя гэж байгаа юм. Ерөнхий сайд ч тийм чиглэл өгсөн. Манай эрдэмтэд ч тийм хандлагатай байгаа. Цахилгаан ашиглаж гэр, сууцаа халаая гэсэн. Тийм учраас учраас Засгийн газар шийдвэр гаргаж, оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл цахилгааны үнийг тэглэсэн. Үүнийг бид ашиглах гэж байгаа. Яг энэ үед л гэрээ халаагаад авах хэрэгтэй юм. Та нар саяхан болсон үзэсгэлэнг үзсэн байх. Энэ үзэсгэлэнд голдуу гаднаас оруулж ирсэн халаагч тавигдсан. Гэхдээ монгол эрдэмтэд, шинийг санаачлагчдын бүтээл ч бас тавигдсан шүү дээ. Тэр бүгдийг харьцуулж үзэж, сонголт хийгээд, хэрэглэж болохоор бол заримыг нь ашиглах. Гадаад руу явж, ижил төрлийн бүтээгдэхүүн судлах, түүнийгээ сайжруулж, өөрсдөө өөрчлөх, Монголын хэрэглэгчдэд тохирсон хувилбарыг гаргахаар ажиллаж байна.

-Одоо зөвхөн судалгааны хэмжээнд л ажиллаж байна. Эсвэл халаагч хийх ажлыг эхэлчихсэн байгаа юу?

-Одоо эхэлж байна. Ажлын хэсэгт дор бүрнээ л өөр өөрийн гэсэн үүрэгтэй хүмүүс багтсан байгаа шүү дээ. Түүнээс гадна, энэ ажил Засгийн газрын хэмжээнд яригдаад, захирамж гараад, ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлснээс хойш маш олон эрдэмтэн, иргэд санал бодлоо манай яам болоод ШУА-д ирүүлсэн.

Тэр бүгдийг ажлын хэсэг дээрээ авч үзээд, хэрэгцээтэй гэснийг ялгаж, санал ирүүлсэн хүмүүстэй уулзаж байгаа. Бид ажлаа үүнээс эхэлсэн. Гурван ажлын хэсэгт гурвууланд санал ирсэн, тэр саналын дагуу хүмүүстэй уулзаж, ажиллаж байгаа шүү дээ. Тухайлбал, шалны халаалтаас авахуулаад янз бүрийн санал, санаачилга, технологийг бидэнд ирүүлж байна. Тэр дундаа хэрэглэхээр, боломжийн, сайн технологи байвал бид авч хэрэгжүүлнэ.

Түүнээс гадна бид манай дэд ажлын хэсгийн эрдэмтэд Өвөрмонголын Хөх хот, Казахстан улс руу явж, туршлага судлах гэж байгаа. Хөх хот гэхэд саяхныг болтол утаатай байсан л газар. Харин одоо утаанаасаа салсан. Тэр туршлагыг судалъя. Цахилгааны асуудлыг судалж үзье гэж байгаа юм. Хэрэв бид аятайхан шийдэл гаргаад, ашигт үйлийн коэффицент өндөртэй, аюулгүй ажилладаг, цахилгаан бага хэрэглэдэг халаагуурыг хийж чадвал эндээ үйлдвэр ч байгуулж болно гэж үзэж байгаа юм. Эхлээд хоёр, гурван загвар гаргаж үзээд л бидний ажил дуусах юм биш.

Түүн дээрээ үндэслэж үйлдвэрлэл явуулж эхэлнэ. Дээрээс нь манай цахилгааны асуудал хариуцсан хүмүүс шугам сүлжээний хүчин чадлыг нэмэх чиглэл Эрчим хүчний яамтай хамтарч ажиллана. Хэдийгээр шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн ч гэсэн шугам, сүлжээний ачаалал их болохоор л гал түймрээс авахуулаад асуудал гарна. Ер нь бол цахилгааны тарифыг тэглэх нэг хэрэг. Харин шугам, сүлжээний найдвартай байдлыг хангах гэдэг бол том ажил. Үүн дээр манай эрдэмтэд ажиллаж байгаа. Хаана нь нэмэлт трансформатор тавих юм. Аль газарт под станц барих вэ гээд асуудал их байна.

-Дулаан хариуцсан дэд хэсэг бол мэдээж дулаан алдалтаас сэргийлэх чиглэлд ажиллаж байгаа байх. Ямар шинэ технологийг судалж байна?

-Дулаан алдалт бол цахилгааны ихэнх хувийг үр ашиггүй зарцуулж байна. Гэр дулаалгагүй бол яах билээ. Хувийн орон сууц, байшин дулаалга муутай бол ямар байх вэ. Халаагуур тавьсан ч цахилгаан маш их зарцуулах болно.

Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Математик тооцоо хийгээд, гадна, дотор талын темпертур ямар байх вэ гэдгийг судлаад, түүнийхээ үндсэн дээр материалаа сонгож байна. Жишээлбэл, монгол гэрт шалавч, туурга, дээвэр, тоононы рамны зайг хүртэл бодолцож, тооцож үзэж байна. Өнөө цагт нимгэн мөртлөө салхи нэвтрүүлдэггүй, дулаан сайн барьдаг материалууд гараад ирчихсэн.

Хүмүүс ч гэсэн зузаан, памбагар хувцас өмсөхөө болиод байгаа биз дээ. Тийм материалын дулаан хадгалах, нэвтрүүлэх чадварыг хүртэл тооцчихсон байдаг юм байна. Гол нь материалаа сонгоод, хэдэн давхар байх юм, эсгий дээвэр, туурга нь байх юм уу гэдгээ тооцож, ажиллаж байна. Ерөнхийдөө дулаан алдалтыг бууруулах юм. Та нар үзэсгэлэн үзэхдээ харсан байх. Хүмүүс хөдөө гадаа явахдаа чийгний гудас гээд гялгардуу материалтай гудас авч яваад байдаг даа. Тийм материалаар дээвэр, туурга хийсэн харагдсан. Салхи нэвтрүүлэхгүй, дулаан алдахгүй материал шүү дээ.

Гэх мэт манайд олдож болох материалаар дулаалга хийнэ. Хэрвээ материал олдохгүй бол гадаадаас авчирна. Ямар ч байсан том үйлдвэрлэл явах байх. Ямар ч байсан дотор талд халж байхад гадагшаа алдаж байгаа дулааныг хамгийн бага байлгах гэж л хичээж байна. Дээрээс нь шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн учраас шөнөдөө дулаан хуримтлуулъя.  Тэгээд түүнийгээ өдөр хэрэглэх хэрэгтэй байна. Тэгэхдээ аль болох бага цахилгаан хэрэглэх, цаашлаад бүр хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ийм ажлыг бас хийхээр ярьж, судалж байна.

-Гурав дахь ажлын хэсэг бол авто тээврийн хэрэгслээс гарч байгаа утааг бууруулах чиглэлээр ажиллана. Эхний ээлжинд ямар ажил хийх вэ?

-Том оврын автобуснууд агаарын бохирдолд хамгийн их хувь нэмэр оруулдаг юм байна. Ерөнхийдөө агаарын бохирдлын 70-80 хувийг гэр хорооллын айл, нам даралтын зуухнууд үүсгэдэг.

Цахилгаан станцуудын хувьд нэлээд сайн шүүлтүүртэй, тэгээд ч өндөрт утаагаа хаядаг. Тийм учраас харьцангуй гайгүй. Харин авто машинууд агаарын бохирдлын 15-20 хувийг “үйлдвэрлэж” байна. Тийм учраас бид эхний ээлжинд том оврын автобусны утааг багасгах тал дээр анхаарч ажиллая гэж байгаа юм. Нэгдүгээрт, шүүлтүүр тавина. Хоёрдугаарт, импортоор оруулж ирэх, ялангуяа төрийн автобус баазын парк шинэчлэлийг хийхдээ хийн түлшээр  ажилладаг автобуснуудыг авах чиглэлийг барина. Дизелиэс хийн түлш хамаагүй бага хорт хий ялгаруулна шүү дээ.  Дээрээс нь автобус жолоодох ур чадвар ч бас агаарын бохирдолд хамаатай байдаг юм байна.

Эко жолоодлого гэж. Нам хаазаар, аятайхан яваад байвал утаа ялгарах нь бага. Ухасхийж давхиж, утаа хаяад, гэнэт огцом тоормоз гишгэж зогсч хар утаа баагиулаад байвал хэцүү шүү дээ. Энэ чинь агаарын бохирдолд нэрмээс болж байгаа гэнэ. Тийм болохоор эко жолоодлогод дадлагажуулж байна. Ерөнхийдөө бол миний дээр ярьсан гурван чиглэлээр, шинжлэх ухааны үндэслэлтэй шийд гаргаад, энэ оны гуравдугаар сарын сүүлчээр Засгийн газарт танилцуулна. Шинжлэх ухааны байгууллагууд үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад жаахан төвөгтэй. Гэхдээ бааз суурь сайтай томоохон сургуулиуд дээр дараа нь үйлдвэрлэл явуулах хэмжээнд хүрвэл өөр асуудал нэмж яригдах байх. Ийм л ажлыг бид хийж байна даа. Энэ улиралдаа багтаагаад Засгийн газарт танилцуулна даа.

-Ард түмэн бол утааг бууруулъя, төр засаг ямар шийдвэр гаргана, түүнийг нь дагая гээд байдаг. Гэтэл өнөөдөр монголчуудын амьдрал ахуй ямар байгаа билээ. Дулаан барьдаг, Германаас оруулж ирсэн халаагуур гэхэд хоёр сая давсан төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Тийм үнэтэй халаагуур авч тавиад, дулааныхаа асуудлыг шийдэх айл Улаанбаатар хотод хэд байгаа билээ. Энэ бүхнийг эрдэмтэд бодолцож байгаа байх. Та бүхний хийх халаагуураас авахуулаад бүхий л зүйл үнийн хувьд хямд байх болов уу. Дээрээс нь цахилгаан бага зарцуулдаг байх хэрэгтэй л дээ?

-Ерөөсөө энэ бүхнийг хийх гээд л эрдэмтэд ажиллаад байгаа юм. Халаагуур хоёр сая төгрөгийн үнэтэй байна гэж та хэллээ. Тэгвэл бид түүнээс хамаагүй хямдхан, тэгээд найдвартай ажилладаг халаагуур бүтээх гэж цаг заваа гаргаж байна. Түүнээс биш улс баян бол бүгдэд нь тийм халаагуур аваад өгчихнө шүү дээ. Хоёрдугаарт, гэр хороололд, ялангуяа гэрт тэр халаагуур тохирох уу гэдэг асуулт гарч ирнэ. Үүнийг ч гэсэн эрдэмтэн, судлаачид шийдэх гээд байна. Бидний зорилго ердөө л энэ.

-Одоогоор ярих үр дүн хараахан гараагүй байна уу?

-Хараахан үр үр дүнд хүрээд, эцсийн байдлаар гаргачихаагүй байна. Гэхдээ бид туршилт хийж байгаа. Дамбадаржаад ШУТИС-ийн харьяа Дулаан, техникийн хүрээлэн гэж бий. Тэнд бид хоёр гэр барьчихсан байгаа. Нэгэнд нь айл амьдарч байгаа. Нөгөөд нь удахгүй айл оруулах болов уу гэж санаж байна. Яагаад гэвэл айл л болсон хойно хүн орж гарна. Дулаан алдах юм байлгүй яах вэ. Бид туршилт хийж байгаа нь энэ гээд, нэг гэр барьчихаад, бив битүү  байлгаад байвал амьдралаас тасархай болчихно биз дээ. Тийм болохоор амьдралд ойртсон туршилтыг хийж байгаа.

Манай эрдэмтэд өөрсдийнхөө мөнгө хөрөнгөөр нэг гэрийг нь дулаалсан. Дулаалга хийгээд шүү дээ. Харин нөгөө гэрийг нь эсгий дээвэр, туургатай нь байлгаж байгаа юм. Тэгээд тэндээ туршилт хийж байна. Энэ дулаалга ямар байна, болох нь уу. Гаднах температурт яаж байна. Бүр гаднах температур буурсан тохиолдолд дулаанаа тохируулдаг байхаар хүртэл шийдэхээр ажиллаж байгаа. Дээрээс нь үүдний амбаарыг яаж барих вэ. Нэлээд сайн дулаалгатай, салхи орохгүй амбаарыг хямд төсөр материалаар барих хүртэл асуудлыг ярьж байгаа. Гэрийнхээ хаалгыг онгойлгоод шууд гарвал дулаан алдалт ямар байх билээ. Харин амбаартай байвал дулаан алдалт буурна.

Тэгэхдээ үүдний амбаар нь нэлээд урт, нарийн байхаар, хаалга нь гэрийнхээ хаалганаас хол байхаар хүртэл тооцож байна. Бодит туршилт хийж байж дулаан алдалт ямар хэмжээнд буурч байна вэ гэдэг нь гарч ирэх байх. Шинжлэх ухааны хүмүүс чинь асуудлаа нарийн шийднэ шүү дээ. Ийм гэр барина, энүүгээр дулаална. Тооно нь ийм байна. Агаарын солилцоо гэж бас байх ёстой. Агаарын солилцоогүй бол бас хүн амьдрахад хэцүү шүү дээ. Тийм болохоор түүнийгээ нарийн шийднэ. Дээрээс нь үүдээр алдах дулааныг багасгана. Энэ мэтээр цогцоор нь хийж байна даа.

-Та бүхний хийж байгаа ажил энэ намраас үр дүнд хүрээд, бүтээгдэхүүнүүд нь гараад, ард түмэнд хүрч эхэлнэ гэж ойлгож болох уу?

-Ер нь бол тийм зорилго тавьж байгаа. Ерөнхий сайд тэртэй тэргүй даалгавар өгчихсөн байгаа шүү дээ. Тэр дагуу нь бид ажиллаж байгаа. Тэгээд нэг технологи нэвтрүүлээд, бүтээгдэхүүн хийчихвэл тэрүүгээрээ дамжуулаад тооцоо хийгээд үзэж болно. Гэр хороололд тэдэн мянган айл байгаа. Хотын даргын захирамж гарсан, шинээр нэмж айл нүүж ирэхгүй бол тоогоо бариад байж байна.  Тиймээс тэдэн айлын эдэн хувийг нь хангана гээд тооцоо гаргаад, хөрөнгө мөнгөө шийдээд, үйлдвэрлэл явагдаад эхэлбэл намраас иргэдэд хүрэх болов уу. Түүнээс гадна, гэр хороололд амьдарч байгаа иргэдийг соён гэгээрүүлмээр байгаа юм.

Зарим хүмүүс мэдсээр байж үл тоодог. Бүр ядуу, амьдралын боломж муутай айл бол хэцүү байгаа, тэр үнэн. Гэтэл цахилгааны тариф тэглэчихээд байхад амьдралын боломж гайгүйтэй байж гутал, хаймар түлээд байгаа хүмүүсийн оюун сэтгэхүйг гэгээрүүлмээр байна. Маргааш нөгөөдрөөс хүмүүс утааны эсрэг дахиад жагсана гэсэн. Хүмүүс жагсч, төр засагт дуу хоолойгоо хүргэх нь зөв. Гэхдээ тэд нөгөө талд иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг энэ зун хийгээсэй билээ гэж хүсдэг.

Утаа бол бид бүгдийн асуудал болчихлоо. Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа сая хол давсан хүмүүсийн асуудал болгохоор гэр хорооллын иргэд ч бас хариуцлагатай баймаар байна. Та цахилгааны мөнгө гээд сардаа хэдэн төгрөг санаа зовохооргүй төлчих чадвартай л бол ядаж битгий гал түлээч ээ. Бид аль болох хямд, төсөр зүйлээр хангах гээд, шийдэл олохоор ажиллаж байна. Гэхдээ үнэгүй юм гэж энэ ертөнцөд байхгүй. Ямар нэг үнэтэй л байж таараа.

Өнөөдөр монголчууд бид бүгдээрээ л цагаан сар, шинэ жилээс авахуулаад баяр тэмдэглэдэг. Бүгд наргиж цэнгэдэг, архи уух болохоороо мөнгө олоод байдаг. Тийм байж утааг бууруулах чиглэлээр ажил хийх гэхээр би ч мөнгөгүй гээд суучихдаг. Ядаж жаахан ч болов эх орон ч сэтгэлгээтэй байя л даа, энэ чинь. Бид бүгдээрээ л адилхан хордож байгаа биз дээ. Тийм болохоор хэвлэл мэдээллийнхэн, нийгмийн идэвхтэй хэсэг, утааны эсрэг дуу хоолойгоо өргөж хүмүүс соён гэгээрүүлэх ажилд оролцоосой билээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Хөлбөмбөг
  • •Намууд
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Видео мэдээ
ХУРААХ
Роналдогийн тэнцүүлсэн чөлөөт...
П.Сэргэлэн: Малчид малдаа...

Т.Ган-Эрдэнэ: Амьдралын боломжтой мөртлөө юу ч хамаагүй түлж буй хүмүүсийг соён гэгээрүүлмээр байна

Пунцагболд 2017-01-26

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

11 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

13 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

14 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

15 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

16 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

16 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

18 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

18 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

18 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

18 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

18 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

18 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

15 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

10 жилийн өмнөх хаврын чуулганы нээлт

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах