• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Жолооны хүрдээр оролдох цаг болсон

Монгол Улс уг нь баруун гарын дүрмээр замын хөдөлгөөнөө зохицуулдаг. Тиймдээ ч зүүн талдаа жолооны хүрдтэй машин замын хөдөлгөөнд оролцох ёстой юм. Гэтэл баруун гарын дүрэм нь байсаар байтал баруун талдаа буюу бидний хэлж заншсанаар буруу талдаа жолооны хүрдтэй машиныг замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцуулсаар байгаа. Эдүгээ замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины 70 орчим хувийг буруу талдаа жолооны хүрдтэй машин эзэлж байгаа гэсэн тоо баримт гарсан байна билээ. Үндсэндээ замын хөдөлгөөнд оролцож байгаа суудлын автомашины ихэнх нь буруу талдаа жолооны хүрдтэй байгаа хэрэг.

За тэгээд нийтийн тээврийн том, жижиг автобус, ачааны машинууд, солонгос тэргийг эс тооцвол бусад нь бүгд буруу талдаа жолооны хүрдтэй гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй дээ. Тэгсэн мөртлөө баруун гарын дүрэм мөрдөж замын хөдөлгөөнд оролцоод байгаа юм, үгүй ээ мөн гайхмаар шүү. Манайх шиг ийм дүүрчихсэн орон дэлхийд өөр хаана ч байхгүй биз.

Уг нь Э.Бат-Үүл баатар хотын даргаар ажиллаж байхдаа буруу талдаа жолооны хүрдтэй машин оруулж ирэхийг хориглох талаар ярьж байсан. Гэтэл баахан улс төр хийж байгаад болиулсан. Харин одоо болохоор гэнэт ухаарсан юм байлгүй, энэ асуудлыг ярьж эхэллээ. Яах вэ, хэн нь хийх нь гол биш. Хамгийн гол нь зориглоод хийх л хэрэгтэй байна. Тэгэхгүй бол арай дэндлээ байна, энэ чинь. Монгол Улсад жилд хэчнээн зам тээврийн осол гарч, хэдэн хүн нас барж, гэмтэж, бэртэж байгаа билээ. Осол аваарын шалтгааны багагүй хувийг буруу талдаа жолооны хүрдтэй автомашинаас болж байгаа гээд хэлчихэд буруудахгүй. Үүнийг заавал тайлбарлаад, нуршаад байх шаардлагагүй, хүмүүс тэртэй тэргүй мэдэж байгаа.

Тийм болохоор наанадаж иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг бодсон ч. Цаанадаж, замын хөдөлгөөний дүрмээ бодсон ч буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хязгаарлах цаг болсон. Хязгаарлана гэхээр л одоо явж байгаа машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм шиг санаад байгаа байх, иргэд. Тэгнэ гэж байхгүй шүү дээ. Өнөөдрөөс эхлээд хилээр буруу талдаа жолооны хүрдтэй машин оруулахыг хориглочих л доо.

Тэгээд л гүйцээ биз дээ. Дээрээс нь насжилт хэт өндөртэй машиныг хязгаарлаж өгөх хэрэгтэй. Эрүүл мэндээ ч бас давхар бодъё. Тэгээд нөгөө талдаа он залуутай, зөв талдаа жолооны хүрдтэй автомашины гаалийн татварыг бууруулаад өгчих хэрэгтэй. Ингээд л хэдхэн жилийн дараа бүх зүйл аяндаа цэгцрээд ирнэ. Цаашлаад буруу талдаа байгаа жолооны хүрдийг зөв талд нь болгодог үйлчилгээ нээчих л дээ. Тэр зэргийг хийчихэж чадах мэдлэг чадвартай хүмүүс Монголоор дүүрэн байгаа шүү дээ.

Тэгээд жаахан шахаад өгөхөд асуудал цэгцэрнэ. Зарим зүйл дээр төр жаахан төмөр нүүртэй байх хэрэгтэй. Тэгэхгүй ард түмэн минь дургүйцнэ гэж толгойг нь илж суусаар байтал зарим тал дээр хэрээс хэтэрчихээд байгаа нь үнэн.

Өнөөдрөөс хилээр буруу талдаа жолооны хүрдтэй автомашин оруулахгүй боллоо гээд хэн хохирох юм. Хэн ч хохирохгүй.  Өнөөдрөөс гэдэг бол зүгээр л жишээ юм. Засаг шийдвэрээ гаргаад, гуравдугаар сарын 1-ний өдрөөс гээд хугацаа зааж өгөөд, буруу талдаа жолооны хүрдтэй автомашин оруулахыг хориглоё л доо. Тэр хугацаанд хүмүүс нэгэнт захиалчихсан, авах гэж байгаа машинаа оруулаад ирнэ биз. Харин зөв талдаа жолооны хүрдтэй машиныг нь оруулж ирэхэд бодлогоор дэмжээд өгөхөд үнийн хувьд ч нэг их асуудал болоод байхгүй. Монгол гэдэг чинь хуультай, дүрэмтэй, журамтай улс. Тэр дүрэм журмаа л дагая. Хууль журмыг чинь дагах гэж гаргадаг болохоос сөрөх гэж баталдаггүй биз дээ, энэ чинь.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Улаанбаатар бохиртойгоо...
С.Бямбацогт: 2016 онд “тасарсан”...

Жолооны хүрдээр оролдох цаг болсон

Пунцагболд 2017-01-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Жолооны хүрдээр оролдох цаг болсон

Монгол Улс уг нь баруун гарын дүрмээр замын хөдөлгөөнөө зохицуулдаг. Тиймдээ ч зүүн талдаа жолооны хүрдтэй машин замын хөдөлгөөнд оролцох ёстой юм. Гэтэл баруун гарын дүрэм нь байсаар байтал баруун талдаа буюу бидний хэлж заншсанаар буруу талдаа жолооны хүрдтэй машиныг замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцуулсаар байгаа. Эдүгээ замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины 70 орчим хувийг буруу талдаа жолооны хүрдтэй машин эзэлж байгаа гэсэн тоо баримт гарсан байна билээ. Үндсэндээ замын хөдөлгөөнд оролцож байгаа суудлын автомашины ихэнх нь буруу талдаа жолооны хүрдтэй байгаа хэрэг.

За тэгээд нийтийн тээврийн том, жижиг автобус, ачааны машинууд, солонгос тэргийг эс тооцвол бусад нь бүгд буруу талдаа жолооны хүрдтэй гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй дээ. Тэгсэн мөртлөө баруун гарын дүрэм мөрдөж замын хөдөлгөөнд оролцоод байгаа юм, үгүй ээ мөн гайхмаар шүү. Манайх шиг ийм дүүрчихсэн орон дэлхийд өөр хаана ч байхгүй биз.

Уг нь Э.Бат-Үүл баатар хотын даргаар ажиллаж байхдаа буруу талдаа жолооны хүрдтэй машин оруулж ирэхийг хориглох талаар ярьж байсан. Гэтэл баахан улс төр хийж байгаад болиулсан. Харин одоо болохоор гэнэт ухаарсан юм байлгүй, энэ асуудлыг ярьж эхэллээ. Яах вэ, хэн нь хийх нь гол биш. Хамгийн гол нь зориглоод хийх л хэрэгтэй байна. Тэгэхгүй бол арай дэндлээ байна, энэ чинь. Монгол Улсад жилд хэчнээн зам тээврийн осол гарч, хэдэн хүн нас барж, гэмтэж, бэртэж байгаа билээ. Осол аваарын шалтгааны багагүй хувийг буруу талдаа жолооны хүрдтэй автомашинаас болж байгаа гээд хэлчихэд буруудахгүй. Үүнийг заавал тайлбарлаад, нуршаад байх шаардлагагүй, хүмүүс тэртэй тэргүй мэдэж байгаа.

Тийм болохоор наанадаж иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг бодсон ч. Цаанадаж, замын хөдөлгөөний дүрмээ бодсон ч буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хязгаарлах цаг болсон. Хязгаарлана гэхээр л одоо явж байгаа машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм шиг санаад байгаа байх, иргэд. Тэгнэ гэж байхгүй шүү дээ. Өнөөдрөөс эхлээд хилээр буруу талдаа жолооны хүрдтэй машин оруулахыг хориглочих л доо.

Тэгээд л гүйцээ биз дээ. Дээрээс нь насжилт хэт өндөртэй машиныг хязгаарлаж өгөх хэрэгтэй. Эрүүл мэндээ ч бас давхар бодъё. Тэгээд нөгөө талдаа он залуутай, зөв талдаа жолооны хүрдтэй автомашины гаалийн татварыг бууруулаад өгчих хэрэгтэй. Ингээд л хэдхэн жилийн дараа бүх зүйл аяндаа цэгцрээд ирнэ. Цаашлаад буруу талдаа байгаа жолооны хүрдийг зөв талд нь болгодог үйлчилгээ нээчих л дээ. Тэр зэргийг хийчихэж чадах мэдлэг чадвартай хүмүүс Монголоор дүүрэн байгаа шүү дээ.

Тэгээд жаахан шахаад өгөхөд асуудал цэгцэрнэ. Зарим зүйл дээр төр жаахан төмөр нүүртэй байх хэрэгтэй. Тэгэхгүй ард түмэн минь дургүйцнэ гэж толгойг нь илж суусаар байтал зарим тал дээр хэрээс хэтэрчихээд байгаа нь үнэн.

Өнөөдрөөс хилээр буруу талдаа жолооны хүрдтэй автомашин оруулахгүй боллоо гээд хэн хохирох юм. Хэн ч хохирохгүй.  Өнөөдрөөс гэдэг бол зүгээр л жишээ юм. Засаг шийдвэрээ гаргаад, гуравдугаар сарын 1-ний өдрөөс гээд хугацаа зааж өгөөд, буруу талдаа жолооны хүрдтэй автомашин оруулахыг хориглоё л доо. Тэр хугацаанд хүмүүс нэгэнт захиалчихсан, авах гэж байгаа машинаа оруулаад ирнэ биз. Харин зөв талдаа жолооны хүрдтэй машиныг нь оруулж ирэхэд бодлогоор дэмжээд өгөхөд үнийн хувьд ч нэг их асуудал болоод байхгүй. Монгол гэдэг чинь хуультай, дүрэмтэй, журамтай улс. Тэр дүрэм журмаа л дагая. Хууль журмыг чинь дагах гэж гаргадаг болохоос сөрөх гэж баталдаггүй биз дээ, энэ чинь.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах