Испанийн цомын тэмцээн буюу “Сopa del rey”-н 1/8 шигшээн хариу тоглолтууд өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Реал Мадрид” клуб “Севилья”-гийн талбайд зочилж, 3:3-аар тэнцсэнээр дараагийн шатанд үлдэж байгаа юм. Эхний тоглолтод “Реал” өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авсан. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:3-даж байна.
Тоглолтын 10 дахь минутад Данило өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан бол 48 дахь минутад Асенсио түүний алдааг залруулсан. Гэвч 53 дахь минутад “Севилья”-д саяхан ирээд буй Йоветич гоолдож, багтаа тэргүүлэл авчирсан. Улмаар 77 пахь минутад Иборра нэгийг нэмж, эзэн баг тэргүүллээ баталгаажуулсан. Харин Рамос 83 дахь минутад торгуулийн цохилтоос тооны харьцааг ойртуулсан бол Бензема 90 дэх минутад тэнцүүлжээ.
Мөн энэ шатанд “Сельта” талбайдаа “Валенсия”-г 2:1-ээр буулгаж авсан. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:2-оор хожиж, шөвгийн наймд үлдсэн юм. Энэ удаагийн тоглолтын 61 дэх минутад Росси тооны харьцааг нээж, 63 дахь минутад Винисиус Араужо тэнцүүлсэн. Гэвч 90 дэх минутад Систо нэгийг нэмж, “Сельта” хожжээ.
Харин “Эйбар” талбайдаа “Осасуна”-г хүлээж авч, хуурай тэнцсэн. Гэхдээ эхний тоглолтод “Эйбар” 3:0-ээр хожсон учраас шөвгийн найм руу орлоо.
Шөвгийн наймд “Реал”, “Барса”, “Атлетико”, “Сельта”, “Эйбар”, “Алавес”, “Реал Сосьедад”, “Алькоркон” багууд үлдээд байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.