• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“МАН богдынхоо боорцгийг л тараана”

2017 оны онцлох үйл явдлын нэг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль. Тэгвэл УИХ дахь олонхийн бүлэг оны анхны хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ сардаа багтан шинэчлэн батлахаар төлөвлөөд хэлэлцэж эхлээд байгаа. Тэгвэл энэ асуудал нам эвслийн анхаарлыг татах болоод байна. Тухайлбал, зарим улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл Үндсэн хуулийг зөрчиж байна, Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн МАН-аас л хүн нэр дэвших эрхтэй болох нь, УИХ-ын гишүүд уншиж ч амжаагүй байтал ийм том хуулийг батлуулах нь маш аюултай гэх зэргээр байр сууриа илэрхийлсээр байгаа.
 
Энэ хүрээнд УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар уг асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ-д суудалгүй улс төрийн намуудын төлөөллийг хамруулж энэ долоо хоногт багтаан хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдээд байгаа.
 
АН-ынхны мэдэгдэж буйгаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өмнөх хуулиас 94 заалтыг өөрчилж, 100 орчим зарчмын зөрүүтэй саналыг оруулсан гэнэ. Энэ бүхнээс харж байхад МАН-ын бүлэг 65 кнопоор хүч түрэн, хэн нэгэнд зориулагдсан хууль мэндлэх гэж байж ч болзошгүй байдал үүсээд байгаа.  Ямар ч байсан энэхүү хуулийн талаар УИХ-д суудалгүй улс төрийн намуудын төлөөлөл юу гэж харж байгаа талаар байр суурийг хүргэж байна. 
 
Б.Жаргалсайхан: МАН сонгуулиар нөгөө мөнгөө тараах байлгүй дээ
 
/Бүгд найрамдах нам/ 
-Уг нь зөвхөн МАН-ын эрх ашигт нийцсэн хууль батлах ёсгүй шүү дээ. Харин Монголын ард түмэнд ашигтай хууль батлах хэрэгтэй. Миний харж байгаагаар Үндсэн хуулиа л зөрчсөн хууль гаргах гээд байгаа юм билээ. Иргэд сонгох, сонгогдох эрхээ хаагдуулж, боогдуулж л байгаа бололтой. Сонгуулийг 14 хоногийн дотор хийнэ ч гэх шиг. Нэр дэвшигчид яаж аймгуудаараа явж амжих юм. Тиймээс хугацаа нь дор хаяж сар байх учиртай. Би орж байсан хүн мэдэлгүй яахав. Түүнчлэн сонгуулийн хуульд шударга өрсөлдөөнийг илүү тодотгох ёстой. Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг улс орон даяар явуулах хэрэгтэй. Дэлхийн жишиг тэр. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх статусаар явж, Хиллари Клинтон, Дональд Трамп нар халз мэтгэлцэж байгаа биз дээ.
 
Гэтэл манайхан чадахгүй байгаа. Тухайлбал, хамгийн сүүлд Монгол телевизээр шал тэнэг юм Монгол Улсын Үндэсний туг, далбааг тайлбарлаад өг ч гэх шиг. Бүр хөх инээдмийн юм асуудаг юм билээ. Энэ мэтээр сонгуулийн хуулийг сайжруулах олон зүйл байгаа. Сонгуулийн сурталчилгааг ил тод болгох хэрэгтэй. Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгууль л юм бол түүнд өрсөлдөж байгаа хүмүүс бүгд ил тодоор бүх аймаг, сум, дүүргүүд дээр мэтгэлцээн зохион байгуулж яагаад болохгүй гэж. Гэхдээ сонгуулиар МАН-ын нам нөгөө мөнгөө тараах байлгүй дээ. Нөгөө богдынхоо боорцгийг тараана. Эд нарын ганц чаддаг зүйл нь энэ болчихоод байна.  
 
Г.Ганбат: Өөрсөддөө зориулсан хуулийг баталчихдаг болоод байна
 
/Эх орончдын нэгдсэн намын дарга/ 
-Нэг улс төрийн хүчин гарч ирэхээрээ л яг өөрсөддөө зориулсан хуулийг баталчихдаг болоод байна. Төрийн хуулиар тоглоод байх юм ямар тоглоом юм уу. Ер нь ард түмний сонгох эрхийг луйварддаг энэ тогтолцоог бид 26 жил үзэхээрээ нэг болж байна. Бүхэл бүтэн 26 жил шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцээд байхад эрх баригчид өөрсөддөө зориулж хууль батлаад байгаа. Энэ удаад ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг сайжруулах гээд байгаа юм биш. Хамгийн гол нь өөрсөддөө буюу МАНАН бүлэглэлийн эрх ашгийг л бодоод төрийн хуулиар тоглоод байна. Үүний үр дүнд ард түмний ардчилсан сонголт гэх үнэт зүйлийг байхгүй болгоод байгаа юм.
 
Ер нь Үндсэн хууль, Сонгуулийн хууль гээд ард түмний үндсэн эрхийг хөндөөд байдаг хуулиудыг заавал нийтээрээ зөвшилцөж байж л оролдох учиртай. Түүнээс хэн нэгэн нь гарч ирээд л бид олонхи болсон гээд хүчээр хууль батлаад байдаг байж болохгүй биз дээ. Тухайлбал, МАН-ынхан үүний өмнө сөрөг хүчин байхдаа АН-ынхан Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байхад маш хүчтэй эсэргүүцэж байсан. Тухайн үед УИХ-д суудалгүй намууд ч идэвхтэй хамтран ажиллаж байлаа.
 
Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлах гэж байгаа ч биднээс асууж байгаа зүйл алга. Бүр биднийг сонсох нь битгий хэл ард түмнээ ч сонсохгүй байна. Тиймээс энэ хоёр намыг аль алийг нь Монголын төрөөс арчих хэрэгтэй. Уг нь бид шударга ёс, зөв тогтолцоог л нэхээд байгаа болохоос өөр зүйл нэхээгүй. 
 
Н.Дашдаваа: Ард түмэн МАН, АН-ын Ерөнхийлөгчийг хүсэхгүй байгаа
 
/Монгол Консерватив намын дарга/
-Монголын парламент үеийн үед өөрсөддөө тааруулсан хууль батлахаа болих хэрэгтэй. Өршөөлийн хуулиас эхлээд Ерөнхийлөгчийн тухай хуулийг хүртэл өөрсдийн бүлэглэл, намын хүсэлд нийцүүлэн батлах сонирхол ажиглагдаж байна. Монголчууд өөрсөддөө тааруулж хууль баталдаг эрх баригчдын үхээнц улс төрөөс салах хэрэгтэй.  Монгол Улс сонгуулийн нэгдсэн хуультай болж түүгээрээ УИХ, орон нутгийн сонгуулийг явуулсан. Одоо тэр нэгдсэн хуулиараа Ерөнхийлөгчийн сонуулийг явуулах хэрэгтэй.
 
Хэрвээ тэр хуулиар явуулж болохгүй байгаа бол өмнөх сонгуулиудыг хүртэл эргэж харах хэрэгтэй. Сонгуультай холбоотой хуулийг ингэж дур зоргийн шинжтэй өөрчилдөг бүлэглэлүүд болих хэрэгтэй. Ерөнхийлөгчийн тухай хуулийг аль нэг нам, бүлэглэл өөрийн эрх ашгийг оруулж батлаж болохгүй. 2016 онд эрх баригч намууд нийлж бас л өөрсөддөө тааруулсан хууль баталцгаасан. Ингэж сонгогчдийн сонгох эрхэнд халдах үзэгдэл Ардчилсан оронд байж болохгүй.
 
Үндсэн хуулийг зөрчих заалтууд ч байгаа юм. Бас л хүсээгүй сонголтыг ард түмэнд тулгах нь байна. Ард түмэн МАНАН-аас Ерөнхийлөгч хүсэхгүй байна. Тэднийг хянаж чаддаг, хариуцлага тооцож чаддаг шинэ хүн хүсэж байна. Ард түмний хүсээд байгаа хуулийг батлахгүй мөртлөө өөрсдийн хүссэн хуулийг бол сарын дотор баталдаг бүдүүлэг, ёс суртахуунгүй улс төр МАН, АН-ынханд соёл болж тогтжээ. Монгол коммунистуудаасаа, либериалистуудаасаа салаагүй цагт Монгол хөгжихгүй юм байна. 
 
Ш.Төмөрсүх: Сэжигтэй нөхдүүдийг нэр дэвшүүлэхгүй байх ёстой
 
/Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намын дарга/ 
-Миний хувьд хуулийг өөрчлөөд Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн МАН-аас л хүн нэр дэвших эрхтэй болох нь гээд яриад байгаа зүйлд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. Ер нь бол одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд шинээр 2-3 юм оруулсан шүү дээ. Тухайлбал, ямар нэгэн гэмт хэргийн сэжигтэн биш гэх зүйлүүд байгаа.
 
Би харин ч үүнийг маш зөв гэж үзэж байгаа. Манайхан чинь УИХ-ын болоод орон нутгийн сонгуулиар шүүхээр тогтоогдоогүй бол тухайн хүн ямар ч хэрэгтэн, сэжигтэн байсан өрсөлдөөд гараад ирдэг байсан. Улмаар нэр дэвшээд гарчихсан хойно төрийн хамгаалалтад орчихоод харин ч улам их хулгай, луйвар хийгээд байдаг. Тиймээс би Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн тэр мэт заалтуудыг нь дэмжиж байгаа. Бүр авлига авсан, идсэн, уусан гэсэн асуудалтай нэр холбогдоод байгаа хүнийг ч нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. Түүнээс зах зээл гэж яриад л хулгай, луйврын аргаар баяжиж, хөлжсөн нөхдүүд байна.
 
Тухайлбал, н.Энхболдтой нийлээд Улаанбаатар хотыг худалдаад авчихсан нөхдүүд байхад шүүхээр тэр үйлдэл нь тогтоогддоггүй. Энэ мэт сэжигтэй нөхдүүдийг ч нэр дэвшүүлэхгүй байх ёстой. Харин хугацааны хувьд “сүүлийн зургаан сар заавал Монгол Улсад амьдарсан байна” гэсэн заалт нь жаахан учир дутагдалтай байгаа юм. Ингэж хатуу хугацаа зааж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. 
 
О.Бум-Ялагч: С.Жавхлан гишүүнд боломж гарч ирнэ
 
/Монголын Ногоон намын дарга/
-Ер нь ард түмнээ гэсэн бодолтой нэр дэвшигчийг л бид дэмжих бодлого явуулна. Өөрөөр хэлбэл, хүнээ харж л сонголтоо хийх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль ямар хууль гарах гээд байна гэхээр Үндсэн хуулийн заалт 45 нас хүрсэн хүн байна. Түүнчлэн гадаадад зургаан сараас дээш хугацаагаар байсан хүнийг сонгохгүй гэх зэрэг заалтууд орж байгаа юм байна. Энэ нь бусад нэр дэвших гэж байгаа буюу олон хүний санал авах магадлалтай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх гэж хууль гаргаж байгаа мэтээр яг таараад байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Жавхлан 45 нас хүрээгүй гэдэг ангилалд ороод хасагдаж байх шиг байна. Харин Монголд зургаан сарын хугацаагаар амьдраагүй гэсэн заалтаар бол Н.Энхбаяр хасагдах шинжтэй.
 
Тэрбээр Солонгос улсад жил гаруй хугацаанд амьдарсан гэдэг утгаараа. Энэ мэтийг улстөрчид их яриад байгаа. Миний ойлгож байгаагаар хуулийг ажлын хэсэг дээр бусад намуудын төлөөлөл орж ажилласан гэсэн. Бидний харж буйгаар Үндсэн хуульд “45 нас хүрсэн байх ёстой” гэж заасан байдаг. Үүнийг өөрчлөх шаардлага гарч байгаа юм биш биз гэсэн байр суурьтай байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт сонгогчдын бараг тал нь 18-45 насны хүмүүс байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс дунд залуучуудын төлөөлөл байхгүй болоод байна гэсэн асуудал үүсэх болсон.
 
Түүнчлэн Үндсэн хуулийн “Улс төрий намын төлөөллөөр нэр дэвшүүлнэ” гэсэн заалт байгаа. Гэтэл  энэ нь С.Жавхлан гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Би хий үзэгдэл юм уу” гэж асууж байсан. Харин АН-ын гишүүн Л.Болд “Хэрвээ 76 гишүүн бүгд бие дааж сонгогдсон бол яах юм” гэж байсан. Энэ мэт хүнд, хүнд асуудал үүсээд буй. Уг нь Үндсэн хуульд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэгдэх эрх буюу “сонгох, сонгогдох эрх” гэж байдаг. Тэгэхээр С.Жавхлангийн “сонгох, сонгогдох эрх” нь зөрчигдөөд байгаа. Тиймээс нэг талаас Үндсэн хууль өөрөө зөрчилдөөд эхэлчихсэн байгаа юм.
 
Энэ хүрээнд өөр нэг асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль чинь шинэ хууль шүү дээ. Тиймээс энэ хууль батлагдчихвал өмнөх Сонгуулийн хууль нь хүчингүй болно гэсэн үг. Учир нь хоёр хуулиар сонгууль явуулж болохгүй. Тэгэхээр хүчингүй болох хууль дээр байдаг “УИХ-д сонгогдсон гишүүн өөр намд орохгүй, намаасаа гарахгүй, бие даагч бол ямар нэгэн намд гишүүнээр элсэхгүй” гэсэн заалт байдаг. Тэгвэл энэ заалт хуулиа дагаад хүчингүй болно.
 
Тиймээс С.Жавхлан гишүүн ямар нэгэн намд элсээд, тухайн намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд хүн нэр дэвшүүлэх бололцоотой болж байгаа биз. Тухайлбал, Ц.Нямдорж гишүүнийг МАН-ынхан нэр дэвшүүлэхгүй М.Энхболдыг нэр дэвшүүлж болно. Тэгвэл С.Жавхлан гишүүн Монголын Ногоон намд элсээд тухайн намдаа Ц.Нямдорж гишүүнийг элсүүлээд, нэр дэвшүүлэх боломж байгаа. Тиймээс С.Жавхлан өөрийнхөө төлөөллийн хүнийг нэр дэвшүүлэх гарц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдсанаар гарч ирнэ. Үүнийг улс төрийн хүчнүүд ажиглахгүй байх шиг байна. 
 
Б.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг сулруулсан байна
 
/МҮАН-ын дарга/ 
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зарим гишүүд жаахан улс төржөөд л байх шиг байна. Уг нь нээх том өөрчлөлт байхгүй байх шиг байгаа юм. Өмнөх хуульд ч Үндсэн хуулийн заалттай яг л эдгээр заалтууд байсан. Харин ч энэ удаагийн хуулиар сулруулсан заалтууд байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигч заавал Монгол аав, ээжээс төрсөн байх зэрэг заалтууд суларсан байгаа юм билээ. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа улам л бэхжүүлэх учиртай. Түүнээс улс төрчдийн яриад байгаа УИХ-д суудалтай намаас л нэр дэвших, 45 нас хүрсэн байх зэрэг бол өмнөх хуульд ч байсан Үндсэн хуулийн заалттай зүйлүүд юм.
 
Хэрвээ эдгээр заалтуудад зарим улстөрчид шүүмжлэлтэй хандаж байгаа бол Үндсэн хуульдаа л өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ер нь бид Ерөнхийлөгчийн сонгуульд нэг их ач холбогдол өгөхгүй байна. Учир нь ингэж бужигнаж байгаад хэн нэгэн нь гарна. Яг л өнөөдрийн бахь байдаг зүйл л байдгаараа л байна. Тиймээс бүр Үндсэн хуульдаа л өөрчлөлт оруулах хэрэгтэй. Түүнээс одоогийн яриад байгаа энэ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас болоод олон зүйл өөрчлөгдөөд сүйд болно гэж бодохгүй байна. 
 
Ж.Сүхжаргалмаа: Энэ удаагийн хуулиар харгис зохицуулалтаас салах хэрэгтэй
 
/Иргэний хөдөлгөөний намын Улс төрийн Дэд дарга/ 
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг бие даасан хууль болгох гэж байгаа бол хамгийн ардчилсан үзэл санаагаар хийх хэрэгтэй байна. Тэгээд ч зөвхөн УИХ-д суудалтай намууд л хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлдэг явдал бол хамгийн харгис зохицуулалт. Тиймээс энэ удаагийн хуулиар энэ харгис зохицуулалтаас салах хэрэгтэй байна. Дэлхийн жишиг буюу жинхэнэ ардчилсан ёсоор хийнэ гэвэл бие даагч ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлдэг байх учиртай.
 
Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль УИХ болоод орон нутгийн сонгуулийн хууль тогтоомжийн сул талыг маш сайн харгалзаж, үзээд түүнээс ангижирсан хууль л батлагдах хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл бол манай улс харгис хууль тогтоомжтой, байгын ухралт хийж явж ирсэн. Тиймээс энэ байдлаа л Мэргэжлийн Засгийн газар засч залруулахгүй бол ард түмний хүлээлт талаар болох гээд байна. Хэр чадамжтай Засаг вэ гэдгээ энэ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар ард түмэндээ харуулах болно. 
 
Г.Уянга: Яг аль заалт нь хэнийг сандаргаад байгаа юм бол
 
/Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга/ 
-Сонгууль иргэдэд хэзээ ч сонголт өгдөггүй гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Сонгомоор байгаа хүн чинь саналын хуудсан дээр  байхгүй, намгүй, ер нь л дэвшихгүй. Тэгэхээр тулгалтаар урд чинь өрсөн 2-3 хүнээс сонгоно. Урд чинь Coca Cola, Pepsi Cola хоёр л байна. Та аль нэгийг нь сонгоно. Алийг нь ч сонгосон Кола л уух болно.
 
Алийг нь ч сонгосон нэг л эзэн ашиг олох болно. Товчдоо манай сонгууль ийм л юм болно доо. Сонгуулийн хуулиас онцгой сайжруулсан, бас муужруулсан заалт би олж харсангүй. Яг аль заалт нь хэнийг сандаргаад байгаа юм бол. Сонгогчдын тухайд ямар ч хууль гаргаад ашигтай биш. Энэ хоёр Колагийн алийг нь ч сонгосон ямар ч дэвшил байхгүй гэж хэлмээр байна. 
 
О.Заяа: Хуулийг хэрхэн батлаад байгааг ажиглаж байгаа
 
/Хөгжлийн Хөтөлбөрийн Намын дарга/ 
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлах гэж байгаа гэсэн. Гэтэл УИХ-д суудалгүй нам эвсэл ямар байр суурьтай байгаа нь эрх баригчдад огт хамаагүй бололтой юм. Эд нар өөрсөддөө ашигтайгаар хуулийг баталдаг болоод байгаа. Тиймээс энэ удаад ч МАН-ынхан өөрсдийнхөөрөө л батлах байх. Бид ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээд ч нөлөөлөхгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс бид хуулийг хэрхэн батлаад байгааг ажиглаад л байж байна. Харин хуулийг батлаад сүүлд нь гарах үр дүнгээс болж бид асуудал хандах болно. 
 
Л.Гүндалай: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хэлэлцэж байгааг ойлгохгүй байна
 
/Ард түмнээ хайрлая намын дарга/
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа гэсэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль юу нь болохгүй болоод өөрчлөх гээд байгааг ойлгохгүй байна. Өмнөх хууль нь зүгээр л байгаа шүү дээ. МАН-ынхан тайлбарлахдаа СЕХ-ноос бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулах нь төвөгтэй байна. Тиймээс тусдаа хуультай болох гэж байна гэсэн зүйл яриад байсан. Сонгуулийн ерөнхий хороо л сонгууль явуулахад төвөгтэй байна гэж хэлсэн болохоор л Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа гэнэ. Яасан чих зөөлөнтэй болчихсон юм. 
 
Л.Жаргалсайхан: МАН-ынхан ч өөрсдийнхөө хүсэл зоргоор л хуулиа батлах нь
 
/Монголын Уламжлалын Нэгдсэн Намын Тамгын газрын дарга/ 
-Ер нь улстөрчид аливаа сонгуулийн өмнө өөрсөддөө ашигтайгаар хуульд өөрчлөлт оруулдаг болоод байгаа. Энэ удаад МАН-ынхан ч өөрсдийнхөө хүсэл зоргоор л хуулиа батлах нь. УИХ-д суудалгүй улс төрийн намуудын төлөөлөл байр сууриа илэрхийлээд гээд хүчтэй нөлөөлж чадахгүй нь ойлгомжтой байх. Учир нь хэн эрх мэдэлтэй байна. Тэр л өөрт таалагдсан хуулиа баталчихдаг болоод байгаа. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Б.Батбаяр: Засгийн газар...
Жэки Чан: Үзүүлбэрийнхээ үеэр...

“МАН богдынхоо боорцгийг л тараана”

Отгонмягмар 2017-01-11

Сэдвүүд : #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

6 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

7 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

7 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах