Бразилын Рио де Жанейро хотод зохион байгуулагдсан зуны олимпод МУГТ Г.Мандахнарангийн барилдаан яах аргагүй хамгийн их дуулиан тарьсан. Узбекистаны бөхтэй хүрэл медалийн төлөө барилдсан тэрбээр эцсийн мөчид луйвардуулж ялагдсан юм. Улмаар түүний ялагдлыг эсэргүүцсэн чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар дэвжээнд гарч хувцсаа тайлан эсэргүүцлээ илэрхийлсэн нь спортын 2016 оны онцлох үйл явдлаар хүртэл нэрлэгдсэн удаатай.
Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан 2017 оны Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д эрхээ хасуулсан Ц.Цогтбаяр дасгалжуулагч оролцон МУГТ Г.Мандахнаранг дасгалжуулсан байна. Тэрбээр мөн АНУ-ын Нью-Йорк хотын "Wrestleology" компанийн гаргасан “Аварга шиг барилд, Монгол шиг тэмц” гэсэн бичиг бүхий шар өнгийн фудволкоор гоёж ирсэн байжээ.
Уг фудболкийг Г.Мандахнаран ч өмссөн байсан гэнэ. "Рио 2016" олимпийн наадамд дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар шүүгчдийн булхайтай шүүлтийг эсэргүүцэн хувцсаа тайлж шидсэн үйлдлээс сэдэвлэж энэхүү футболкийг гаргасан байдаг.
Түүнчлэн, УАШТ-ий үеэр МЧБХ-ыхон “Эрхийг нь хассан дасгалжуулагч дэвжээний ойролцоо суулаа” гэх зэргээр шүүмжилж, бүр Г.Мандахнаранг барилдахыг хориглохыг оролдсон сурагтай.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.