• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Заазуурын дуулиан

СЕНСААЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Монголчууд бид 2016 оноо үдэж, 2017 оноо угтаад л нэгэн аймшигт мэдээг сонсч, хирдхийсэн. Тэр нь Хятад улсын иргэн дөрөвхөн настай хүүхдийг заазуурдаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг билээ. Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй энэ хэргийн хохирогч нь зөвхөн нэг хүүхэд байгаагүй. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа энэхүү хэргийг онцолж байна. Өмнө нь төрсөн эцэг нь хүүхдээ заазуураар зүсч, танхайрч байсан хэрэг манайд гарч байсан. Гэр бүлийн хүчирхийлэл. Тэгвэл энэ удаад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор нэгэн бяцхан хүүхдийн амь нас хохирчихоод байна.

Хятад улсын иргэн дөрвөн настай Монгол хүүг заазуурдаж, амь насыг нь хөнөөжээ

2017.01.02: Он гарсны дараа буюу ажлын эхний өдөр зүрх зүсэгдэм мэдээлэл гарсан. Энэ талаар сайтууд “Он солигдох мөчид буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд дөрөвхөн настай монгол хүүхдийг Хятад улсын иргэн хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд амьдардаг Хятад улсын иргэн Ө согтууруулах ундаа хэрэглэн, танхайрч өөрийнхөө дагавар хүү болох дөрвөн настай А-г заазуурдаж, амь насыг хөнөөсөн байна.  Үүгээр ч үл барам тэрбээр 46 настай Х-гийн толгойн баруун хэсэг, 13 настай Б-гийн зүүн гарыг тус бүр 2-3 удаа заазуурдаж, гэмтээжээ.Уг хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар хохирогч хүү газар дээрээ нас баржээ” хэмээн мэдээлсэн юм.

Хятад улсын иргэнд 20-25 жилийн ял онооно

2017.01.03: Хэрэг гарсны дараа Хятад улсын иргэнийг цагдаагийнхан баривчлан саатуулсан. Тэгвэл цахим сайтууд түүнийг ямар зүйл ангиар шүүх талаар мэдээлж байсан юм. Тухайлбал, “Дөрөвхөн настай хүү хятад залуугийн гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал,  өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд Хятад улсын иргэн согтуурсан үедээ хамтран амьдардаг монгол улсын иргэн Х гэх эмэгтэйг хүйтэн мэсээр гэмтээж, түүний хүү болох дөрвөн настай А-г заазуурдаж амь насанд нь хүрсэн юм. Мөн өөрийн дагавар хүү болох монгол улсын иргэн 13 настай Т-г гэмтээсэн ноцтой хэрэг гарсан. Тэгвэл уг хятад иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амь насанд хүрсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг заалтад 20-25 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг аж. Хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна” хэмээн мэдээлж байлаа.

Хохирогч эмэгтэй шархаа даалгүй нас барлаа

2017.01.04: Хятад улсын иргэн дөрөвхөн настай хүүг заазуураар зүсч, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тухайн үедээ иргэн Ө гэгч өөрийн дагавар хүү болох 13 настай хүүхдийг ч заазуурдаж, гэмтээсэн. Тэгвэл 13 хүү ч бас нас барсан юм. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд БНХАУ-ын иргэн Ө гэгч нь дөрөвхөн настай хүүг заазуурдаж амь насанд нь халдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэг СХД-ийн 19 дүгээр хороонд гарсан юм. Өдгөө БНХАУ-ын иргэн Ө-г ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар бусдын амь насанд халдсан гэх зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна. БНХАУ-ын иргэн Ө нь манай улсын иргэн Х-тэй хамтран амьдраад гурван жил болж байжээ. Х нь 13 настай хүүтэй бөгөөд тэд гурвуулаа айлын хажуу өрөө хөлслөн амьдардаг байсан аж. Харин хэрэг гардаг өдөр Х-гийн дүү нь хүүхдээ түр харуулахаар дөрвөн настай хүүхдээ тэднийд үлдээгээд явсан байна. Тухайн үед эхнэр, нөхөр хоёр хамтдаа шинэ жилийн баяр тэмдэглэн архидан согтуурч, улмаар хоорондоо маргалдсан байна. Гэтэл Ө гэгч нь заазуур аван эхнэрээ цохиж гэмтээжээ. Харин хүү ээжийгээ хамгаалж байх зуур өрөөнд унтаж байсан дөрвөн настай хүүхдийг зүсэж гэмтээснээр хүү газар дээрээ амь насаа алдсан аж. Цагдаа нар шөнийн 02:00 цагийн орчимд хэргийн газарт очиж сэжигтнийг баривчлан, ээж хүү хоёрыг ГССҮТ-д хүргэжээ. Хохирогч нарыг эмнэлэгт хүргэх үед 46 настай Х эмэгтэйн толгойн баруун хэсэгт гурван удаагийн иртэй зүйлийн гүн зүсэгдэлттэй, 13 настай хүүгийн зүүн гар, шууны хэсэгт хоёр удаагийн зүсэгдэлттэй гэмтсэн байжээ. Эмч нар хүүг яаралтай хагалгаанд оруулсан бол Х нь шархаа даалгүй нас барсан байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна” хэмээн мэдээлж байлаа.  

н.Өргөнтал гэгч орчуулагч байжээ

2017.01.06: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд өнгөрсөн сарын 30-31-нд шилжих шөнө БНХАУ-ын харъяат иргэн архидан согтуурсан үедээ өөрийн эхнэр болон мөн тухайн үед гэрт нь байсан дөрвөн настай  хүүг онц хэрцгий аргаар буюу заазуурдан хөнөөж, 13 настай дагавар хүүг гэмтээсэн аймшигт хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг хэргийг Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дуа Ди” гэх компанид орчуулагч ажилтай н.Өргөнтал гэгч БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошууны иргэн үйлджээ. Тэрбээр манай улсад анх 2007 онд орж ирсэн бөгөөд “Жигүүр гранд”, “Бэрэн” зэрэг компанид хятад ажилчдын орчуулагчаар ажиллаж байсан нэгэн гэнэ.  Түүнийг хуулийн байгууллагаас яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан танхайн сэдэлтээр, онц хэрцгий аргаар хоёр буюу түүнээс дээш хүнийг хөнөөсөн, 96 дугаар зүйлд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн буруутгаж буй юм байна.

Хэрэгтэн н.Өргөнтал хохирогч Х-тэй 2014 онд гэрлэлтээ батлуулжээ

2017.01.07: Сэжигтэн н.Өргөнтал хэрэг гардаг шөнө эхнэр Х-тай хамт архи ууж маргалдан, эцэстээ заазуур барьж дайран, тэднийд хонохоор ирсэн дөрвөн настай хүүг эхнэрийнхээ хамт хөнөөжээ. Улмаар дагавар хүүгээ бүрэлгэхээр дайрах үед 13 настай Б зугтан, хөршийндөө очиж тусламж хүссэнийг хэргийг шалгаж буй Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн мэдээлэв. н.Өргөнталын эхнэр Х нь Баянхонгор аймагт 1976 онд төрсөн. 1999, 2004 онд төрсөн хоёр ч хүүтэй аж. Тэрээр “Хархорин” худалдааны төвд лангуу түрээслэн наймаа хийж амьдардаг, цэцэрлэгийн багш мэргэжилтэй нэгэн байжээ. Тэд 2008 онд танилцаж, хамт амьдарч байгаад 2014 оны зургадугаар сард гэрлэлтээ батлуулсан байна. Манай улсын хуулиар гадаадын иргэнтэй гэр бүл болоход хатуу шалгуур тавьдаг учир тэрээр гэрлэлтээ батлуулснаас хойш хоёр жил орчмын дараа буюу 2016 оны тавдугаар сард Монгол Улсад нэг жилийн хугацаагаар оршин суух зөвшөөрөл авчээ. Түүнээс өмнө өөр ангиллын виз авч манай улсад орж ирдэг байсан аж.

СЭТГҮҮЛЧИЙН ӨНЦӨГ

ХАТУУ ЗААЛТТАЙ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН
ХУУЛИЙН “ШИД”-ИЙГ ОДОО  Л ХАРЪЯ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх учиртай. Яагаад гэнэт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль яриад унав гэж гайхаж магадгүй.

Өвөр Монгол эр эхнэртэйгээ маргалдсанаас болж заазуур барин дайрч, хавь ойр байсан бүх хүнийг мал аятай “нядалсан” энэ хэрэг гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй шүү дээ. Гэнэт л архинаас болоод заазуур барьж дайрна гэвэл бас өрөөсгөл. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, дарамталдаг байсан нь даамжраад л ийм хэрцгий балмад байдал руу оруулсан гэж хараад байгаа юм. Түүнээс биш эхнэртэйгээ ганц хоёр удаа маргалдлаа гээд заазуур барьж, хавьтсан ойртсоноо зүсч, гар хөлийг нь тасална гэж юу байх билээ.

Мэдээж Өргөнтал гэдэг өвөрлөгч нөхрийг эрүүгийн хуулиар яллаж, ялын дээд хэмжээ оноох нь дамжиггүй. Манайх цаазын ялгүй орон. Тийм болохоор 20-25 жилийн ял оноо байх. Гэхдээ ирэх сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэр хатуу чанга заалттай болсон бэ гэдгийг энэ хэрэгт жишээ болгож, хүмүүст харуулаасай гэж бодоод байна. Цагдаагийн газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль ихээхэн онцлогтой гэдгийг тайлбарлаж, мэдээлсэн байсан.

Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заасан юм. Түүнчлэн уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж өргөн хүрээг хамарсан.

Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор хуульд тусгасан. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах зэрэг бүх зохицуулалтыг тодорхой болгосон өгчээ. Өмнөхөө бодвол чангарсан. Хэрвээ эхний удаадаа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргавал торгоно.

Давтан үйлдвэл баривчилна. Өмнөх шиг эхнэрээ балбачихаад, цагдаа ирж өнөөх нөхрийг эрүүлжүүлээд, явуулдаг. Мань хүн гэртээ ирээд “Цагдаад барьж өглөө” гэх шалтгаанаар дахиад л зодож нүддэг байдал энэ хууль хэрэгжсэнээр эцэс болох учиртай. Хууль чанга биш учраас л гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсэд давраад, эцэстээ энэ мэт яргачин шиг заазуур барьж, хэнийг ч хамаагүй тааралдсанаа хөнөөж байгаа юм шүү дээ.

Харин шинэ хуулиар энэ мэт асуудалд хүргэх хэмжээнд тулахаас өмнө шийдвэрлэж байхаар боллоо. Хамгийн гол нь үүнийг хүчирхийлэл үйлдээд байгаа, түүнээсээ таашаал авдаг, сэтгэц нь өөрчлөгдчихсөн арчаагүй амьтдад ойлгуулж өгөх хэрэгтэй байна. Тэр дундаа гадаадын иргэн Монголд ирж, охид бүсгүйчүүдтэй гэрлэчихээд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, заазуур барьж танхайраад, дураараа авирлаад байж болдоггүй юм шүү гэдгийг ойлгуулаасай билээ. Одоо л мэдрүүл, хуулиа ашигла, сайн ойлгуул. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа нөхдүүдийг чичиртэл нь ойлгуулмаар байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Ерөнхийлөгчийн сонгуульд олон...
Хууль зөрчигсөд хэдий болтол...

Заазуурын дуулиан

Пунцагболд 2017-01-09

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
56 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

59 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах