• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголчууд хэзээ шинэлэх вэ

Сүүлийн жилүүдэд цагаан сараа хэдэн сарын хэдэнд тэмдэглэх асуудал иргэдийг багагүй төөрөгдөлд оруулдаг болоод байгаа билээ. Зурхайч бүр л өөр өөрсдийн таамаглалаа дэвшүүлж байгаа нь иргэдийг ийнхүү төөрөгдүүлдэг болсон.Тэгвэл энэ жил хэзээ цагаан сараа хийх талаар зурхайчид аль хэдийнэ маргалдаад эхэлсэн. Тиймээс бид энэ удаагийнхаа “Чухал сэдэв” буланд хамба лам нар болон зурхайчид хэрхэн байр сууриа илэрхийлсэнийг хүргэж байна.

М.Намсрай: Монголчууд энэ жил нэгдүгээр сарын 28-нд шинэлэх нь зүйтэй

/Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч/

-Монголчууд бид цагаан сараа 1807-2016 оны хооронд 209 удаа тэмдэглэхдээ 134 удаа буруу, 75 удаа зөв өдөр шинэллээ. Түвдийн зурхайгаар цагаан сараа тэмдэглэвэл 2016-2046 хооронд дахиад 23 удаа буруу шинэлэхээр байна. Шинэлэх ёсоо буруу өдөр товлосноос болж тухайн зөрүүтэй өдрүүдэд мэндэлсэн хүүхдүүд амьдралынхаа туршид буруу жилтэй, буруу төөрөгтэй амьдарна. Тухайлбал,  ирэх оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 27-ны хооронд мэндэлсэн хүүхдүүд Монгол шар зурхайгаар тахиа, Төгс буянт зурхайгаар мичин жилтэй болох нь. Төгс буянт зурхайнхан энэ жилийн цагаан сарыг хоёрдугаар сарын 28-нд эхэлнэ гэж үзэж байгаа нь буруу. Монголчууд цагаан сараа нэгдүгээр сарын 28-нд тэмдэглэх нь зүйтэй.

Хубилай хааны “Цагийг мэдээлэх зурхай” буюу Монгол шар зурхай бол байгаль хүн хоёрын дээд зохицлыг маш сайн тооцсон, Монгол төрийн сонгодог зурхай. Гол нь байгаль дэлхийн аяг, араншинг үндэслэж, цагаан сар нэгдүгээр сарын 28-нд эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь нэгдүгээр сарын 20-оос цаг агаар уярчихна.

Би 2004 оны нэгдүгээр сарын 23-нд цагаан сараа тэмдэглэхэд яг өнөөдрийнх шиг дулаахан, цас хайлж байсан. Хэтэрхий шашны талыг баримталж байгаагийн улмаас монголчууд цагаан сараа буруу өдөр тэмдэглэж байна. Яагаад хоёрдугаар сарын 28-нд цагаан сараа тэмдэглэх нь буруу вэ гэхээр О.Жамъян гуай нэгэнтээ “Төгс буянт зурхай байгаль, дэлхий, Монголын цагаан сартай таарахгүй байна.

Орчин үеийн он тооллоор нэгдүгээр сарн 21-ээс хоёрдугаар сарын 21-ний хооронд цагаан сараа тэмдэглэх нь зүйтэй” гэж хэлсэн удаатай. Сүүлийн жилүүдэд монголчууд цагаан сараа буруу өдөр тэмдэглэх нь ихэслээ. Иргэд ч төөрөгдөлд орж, бухимдаж байна. Энэ жилийн тухайд гарцаагүй нэгдүгээр сарын 28-нд цагаан сараа тэмдэглэх нь зөв.

З.Санждорж: Дахиж маргахгүй, Төгс буянтын зурхайн дагуу уламжлалт баяраа тэмдэглэнэ гээд тохирчихсон шүү дээ

/Монголын бурханы шашинтны “Шинэ төв”-ийн тэргүүн, “Их хүрээ” хийдийн хамба номун хан/

-Өмнө нь Цагаан сарыг хэзээ хийх тал дээр маргаан гардаг байсан. Гэхдээ албан ёсоор төр засаг, шашныхан хоорондоо ярьсны үндсэн дээр Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойгоор энэ асуудалд цэг тавьсан. Дахиж маргахгүй.

Төгс буянтын зурхайн дагуу уламжлалт баяраа тэмдэглэнэ гээд тохирчихсон шүү дээ. Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойгоор цаг тооны бичгээ  2012-2024 он хүртэлх “Монгол Үндэсний цаг тооны бичиг” болгож, хэвлээд иргэдэд үнэгүй тараадаг болсон. Гэтэл дахиад ийм асуудал гарсанд харамсч байна. “Монгол Үндэсний цаг тооны бичиг”-ийг ШУА-тай хамтран  гаргасан. Эх хувь нь БСШУСЯ-нд хадгалагдаж байдаг юм. Ингээд бараг 100 жил маргахааргүй болсон. 2012 оноос хойш маргаан гараагүй. Гэтэл 2017 онд дахин маргаан гарч эхэллээ. Гол шалтгаан нь Хятадын шар зурхай, Төгсбуянтын зурхайн хоёр тоолол хоорондоо зөрсөнд оршиж байгаа юм. Та бүхэн “Монгол Үндэсний цаг тооны бичиг”-ээ хараарай. Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-нд байна.

Нэрний тухайд ч маргадаг байсан. Харин арвандолдугаар жарны  Алтан унжлагат хэмээн гал тахиа жил  гээд аль 2011  онд бодоод, батлуулаад цаг тооны бичгээ гаргачихсан байна. Зурхайч М.Намсрай гуай өөрөө ч мэдэж байх учиртай. Бидэнтэй хамт ярилцлагад орж, дахиж маргаж мэтгэлцэхгүй гэж ярьж байсан хүн хувийн эрх ашгийн үүднээс  дахин энэ асуудлыг сөхөх шиг боллоо. Хувийн ашиг сонирхлын үүднээс олон нийтийг төөрөгдүүлж буйд харамсч байна.

Ний нуугүй хэлэхэд,  “Монгол Үндэсний цаг тооны бичиг” гарч,  өөрийнх нь календар борлуулалтгүй болсонтой холбоотойгоор ийм мэдэгдэл хийсэн байж магадгүй. Ер нь ч тэгээд хувийн эрх ашгийн үүднээс ард түмнийг дахин төөрөгдүүлэх хэрэггүй гэдгийг зориуд хэлье. Манай ард түмэн ч төөрөгдөх шаардлагагүй. Нэгэнт тогтчихсон асуудал шүү дээ. Яах вэ, шар зурхай, Төгс буянт зурхайтай зөрөх тохиолдол гарна. Шар зурхайн цагийн хуваарь нь халуун дулаан уур амьсгалтай оронд таарсан байдаг.

Өөрөөр хэлбэл, хуучин монгол бичиг гадарладаг настай хүмүүсийн хувьд аль эрт 100 жилийн өмнө гаргачихсан урд зүгийн календарыг л хуулахаас бус, өөрсдөө зохиодоггүй  сөрөг тал ажиглагддаг. Төгсбуянтын зурхайн хувьд цаг агаар, Монгол Улсын одоо байгаа газар нутгийн байршилд яв цав тохирсон байдаг юм. Жилийн жилд ингэж маргах хэрэггүй. Би дээр дурьдсан шүү дээ. Монголчууд “Монгол Үндэсний цаг тооны бичиг”-тэй болсон.

Тийм байтал нэг нэгийгээ үгүйсгэж, энэ жил ч гэсэн маргаан гаргаад байх шаардлагагүй байсан юм. Гандантэгчинлэн хийдийн байр суурь ч бидэнтэй адилхан байгаа. Бурхны шашныхан өөрсдөө хоорондоо яриад тохирчихсон учраас маргах хэрэг байхгүй. Өмнө нь Монгол Улс аль зурхайг дагах вэ гэдгээ тохироогүй байхад маргах тохиолдол байсныг үгүйсгэхгүй.  Гэхдээ нэгэнт шийдэгдчихсэн асуудал дээр маргах шаардлагагүй.

Яах вэ, шар зурхайг ч үгүйсгэж болохгүй. Богд хааны үед  Төгс буянт, шар зурхайг хослуулан хэрэглэж байсан баримт архивт байдаг юм. Хятадад нэгдүгээр сарын 28-нд цагаан сар болно гээд  бид заавал хамт хийх албагүй. Нэгдүгээрт, тусгаар улс, хоёрдугаарт үндэсний Төгс буянт шинэ зурхайг дагана гэсэн шийдвэр гарчихсан учраас тэр.  

Данзанчойсон: Монголчууд хоёрдугаар сарын 27-ндоо золгоно

/Дашчойлин хийдийн гэлэн/

-Монголчууд нэгдүгээр сарын 28-нд золгоно гэж зарим хүмүүс яриад байгаа. Харин зарим нь хоёрдугаар сарын 27-нд хаврын тэргүүн сар гарна гэж ярьж байна. Өдөр тасарч, давхарддаг гэдэг утгаараа Төгс буянтын зурхай шар зурхайгаас өөр.

Манай Төгс буянтын зурхайд гурван жилд нэг удаа илүү сар гардаг уламжлалтай. Энэ дагуу энэ жил өвлийн дөрвөн сартай учир хоёрдугаар сарын 27-нд золгох нь зөв. Шар зурхайд өдөр тасарч, давхцана гэсэн ойлголт байдаггүй, эр эм сараараа тооцдог учраас нэгдүгээр сарын 28-нд золгохоор тооцсон нь бий.

Монгол оронд өмнө нь шар зурхай, Төгс буянтын зурхайн аль алиныг нь  баримталдаг лам нар байсан. Гэхдээ  монголчууд Төгс буянтын зурхайн ёсны дагуу л  золгодог.  Хятад гэх мэт Азийн улс орнууд шар зурхайн дагуу нэгдүгээр сарын 28-даа золгох байх. Харин манайх хоёрдугаар сарын 27-ндоо золгоно. Хар ухаанаар бодсон ч, энэ сарын 28-нд манайд идэр ес дуусаагүй байна шүү дээ.

С.Даваабаяр: Нэгдүгээр сарын 28-нд өвлийн хүйтэн дуусаагүй байна

/Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд профессор/

-Хоёр юмс нэг нэгийгээ үгүйсгэж чаддаггүй гэх ойлголт  бий. Өөрөөр хэлбэл, нэг нь нөгөө рүүгээ шилждэг юмс бие биеэ үгүйсгэж чаддаггүй. Шар зурхайг Чингисийн зурхай гэж хэлж болохгүй. Чингис хааны үед шар зурхай байсан эсэхийг хэн ч мэдэхгүй.

Тэгэхдээ  Хятадын шар зурхай Төгсбуянтын зурхай руу шилжиж болдог. Нэг үгээр хэлбэл, тооцооллыг нь шилжүүлсний үндсэн дээр Төгс буянтын зурхайг гаргаад ирж болно. Эсрэгээр Төгс буянтын зурхайгаар Хятадын шар зурхайн тооллыг бодоод цаг тооны бичгийг нь хийчихэж бас болно. Эх бичгүүд нь ч бий. Гэхдээ Хятадын шар зурхайн дагуу цагаан сараа тэмдэглэнэ гэж ярьж буй хүний гол сонирхол нь хэр том байгаа бол. 

Хатуухан хэлэхэд, магадгүй хэдэн бор төгрөгийн сонирхол явж байхыг үгүйсгэхгүй. Дээр үед хаанд өргөмжлөгдсөн хүн өөрийнхөө цаг тооны бичгийг гаргаж байсан түүх бий. Өөрийн улс орны түүхийг өөрийн албан ёсны цаг тооны бичгээр хөтөлж, түүхийн хуудаснаа үлдээдэг байсан. Ингэж яривал улс орны тусгаар тогтнолтой холбоотой асуудал хүртэл яригдана.

Гэтэл ийм том ашиг сонирхлын төлөө хувь хүний жижиг эрх ашгаа хойш тавих хэрэгтэй шүү дээ. Зурхай гэдэг хүмүүсийн тоглоом, тохуу хийдэг ажил биш. Хятадад цагаан сар нэгдүгээр сарын 28-нд болно.  Харин тэр үед манайд өвлийн тэсгим хүйтэн дуусаагүй байна. Төв Азийн хамгийн өндөрлөг хэсэгт оршдог шүү дээ, манайх. 

Өөрсдийн улсын цаг уур, газар зүйн байршилд нь тохирсон цаг тооны бичгийг эрдэмтэд хийчихсэн байхад түүнийг нь хэн нэгэн үгүйсгэж, тоглож болохгүй. Шар зурхай, эсвэл Төгс буянтын зурхайн аль нь зөв эсэхийг шүүх шаардлагагүй. Угтаа бол хоёуланг нь үгүйсгэж болохгүй. Гагцхүү Монгол улс яагаад Төгс буянтын зурхайг хэрэглэх ёстой юм бэ гэдэг нь л хамгийн чухал.

Буддын шашин манай оронд дэлгэрээд 500 гаруй  жил болж байна. Аливаа улс орны шашин нь ёс заншилтайгаа ус, сүү шиг сүлэлдсэн байдаг. Тэгэхээр монгол ёс уламжлалаа дагая гэвэл заавал Буддын шашны Төгс буянтын зурхайг хэрэглэх шаардлагатай болно. Буддын шашныхан шинийн найман, 15, 30-нд тэнгэрт сар харагдаж байх тэр үеийг тооцон бодож, тэр үед нь бясалгал хийж, шашны зан үйлээ явуулдаг. Энэ өдрүүдийг зүгээр ч нэг сонгосон юм биш. Шинжлэх ухаанаар батлагдчихсан хүний бие организмд асар их нөлөөтэй байдаг.

Түүнчлэн, хаврын цаг эхлээд дуусах хугацаа нь хоёуланд нь ижилхэн байдаг. Хятадын шар зурхайд хаана явж буй нь хамаагүй, зөвхөн эхлэл, төгсгөлийн хугацааг чухалчилдаг. Төгс буянтын зурхайн хувьд өдөр бүрийн явцыг тооцдог. Эцэст нь хэлэхэд, хэрэв үнэхээр буддын шашинт хүн мөн л юм бол  Төгс буянтын зурхайгаа дагах хэрэгтэй. Шар зурхай, Төгс буянтын зурхайд зөв буруу гэсэн ойлголт байхгүй. Гагцхүү тусгаар тогтнол, ёс заншил, газрын байршлын асуудал л яригдана. Тиймээс цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-нд тохионо.

Д.Чойжамц: Хэзээ шинэлэх талаар маргалдаад байх зүйлгүй

/Гандантэгчинлэн хийдийн хамба/

-Богд хаант Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж Богд Жавзандамба хутагт хаан ширээнд заларсан үеэс, Төгс буянтын зурхайн ёсоор явна гэж шийдсэн байдаг. Манжийн дарлалаас гарч, Төгс буянт зурхайн ёсоор явнаа гэсэн шүү дээ. Бусдын эрхшээлд, Манжийн дарлалд явсан учраас шар зурхайг хэрэглэж явсан үе бий. Сүм хийдийн газрууд Төгс буянт зурхайгаа баримталдаг. Яагаад гэвэл Төгс буянтын зурхай монголчуудын амьдралтай ойр их дөхүү байдаг. Тиймээс ч бид Төгс буянтын зурхайгаа л баримтлах нь зөв. Тэгэхээр хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ирэх хоёрдугаар сарын 27-нд тохиож байгаа. Энэ өдөр л шинэлнэ. Бид хэзээ шинэлэх талаар маргалдаад байх зүйл байхгүй ээ.

Тэр шар зурхайн хувьд суурин амьдралтай хүмүүсийн зохиосон зурхай юм. Тиймээс өдрүүдээ шахаад хийчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сарын өдрүүдийг шахаж хийдгээрээ ялгаатай. Харин Төгс буянтын зурхай сарны хэлбэрийг авч явдаг учраас шар зурхайгаас арай өөр. Монголчуудад яг таарсан. Сарын зарим нэг өдөр шинийн долоон хоёр байх жишээтэй. Орчин үеийн шинжлэх ухаанаар ярих юм бол сар, дэлхий хоёрын ойртох, холдох зайнаас хамаарч байгаа юм. Сар, дэлхий хоёр холдчихоод байгаа үед хоёр хоночихоод байхад сарны хэлбэр огт өөрчлөгдөхгүй байгаа.

Түүн дээр нэмэлт хийдэг. Ойртсон үед дорхноо сарны хэлбэр өөрчлөгдчихөж байгаа учраас шинийн долооных биш шинийн наймны сарны хэлбэртэй болчихож байгаа. Тиймээс өдрийг нь тэгж тааруулдаг юм. Нүүдэлчин амьдрал сарныхаа хэлбэрийг л дагаж ирсэн. Манай шашны номлол ч сарны хэлбэрээр явж байгаа зурхайгаараа хурдаг. Тухайлбал, 29-нд хамгийн нарийсаад бараг харагдахгүй болчихсон үед 29-ны хурлыг хурдаг. Битүүнд бол саргүй байх үе болохоор битүүний хурлаа хурдаг. Харин шинийн найманд сар яг тал дугуй болдог. Энэ хэмжээсүүдээр л хурал номоо хурдаг.

Л.Тэрбиш: Шар зурхай бол Хятадын зурхай

/Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор, зурхайч/

-Гандантэгчэнлэн хийд, Бурхны шашны зонхилох байгууллагууд Төгс буянтын зурхайн дагуу энэ жил монголчууд хоёрдугаар сарын 27-нд шинийн нэгэн тохиож байгаа гэж үзэж байгаа. Миний хувьд ч гэсэн хоёрдугаар сарын 26-нд битүүний өдөр, хоёрдугаар сарын 27-нд шинэлнэ гэж үзэж байгаа.

Тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27-нд тохиож байгаа. Шар зурхай бол Хятадын зурхай гэж хэлмээр байна. Шар зурхай гэж юм ертөнц дээр байхгүй Хятадын хааны тоолол буюу хуанлийн тооллын зурхайг зарим нэг учир үл мэдэх хүмүүс шар зурхай гэж хэлээд байгаа бололтой юм. Тэр нь “хуань” гэсэн ханз үсэг нь “Хаан”, “Шар” хэмээн хоёр янзаар орчуулагддагийг л “Хаан” гэдгийг нь эндүүрч “Шар” хэмээн орчуулсан нэгэн болхи орчуулагчаас уршигласан биз.

Ж.Одгарьд: Шашны зонхилох байгууллагуудаас барьж байгаа зурхайн ёсоор шинэлэх нь зөв

/Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан/

-Гандантэгчэнлин хийд, бурхны шашны зонхилох байгууллагууд, төр засгийн зүгээс ч  нийтлэг мөрдөж буй он тооллын зурхайгаа алдаа мадаггүй гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ дагуу ирэх жилийн сар шинэ буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27-нд тохиох хэвээрээ. Хоёрдугаар сарын 26-нд бичин жилийн өвлийн адаг сарын битүүн тохионо. Хувь хүний хийж байгаа мэдээлэл дээр бид байр сууриа илэрхийлэх шаардлагагүй. Ард иргэд олон хүний өөр, өөр мэдээлэлд автахгүйгээр төрийн барьж байгаа баримтлал, шашны зонхилох байгууллагуудаас барьж байгаа зурхайн ёсоор голчилж явбал зөв болов уу.

Төгс буянтын зурхайн ёсоор сар ургах, шингэх, гариг эрхэсийн нөлөөллөөс шалтгаалаад давхцах, тоо нь зөрөх тохиолдол байдаг. Төгс буянтын зурхай түүнийг нь тааруулж, нэлээд төгөлдөржүүлсэн байдаг. Түүнээс биш шууд нарны тоолол шиг тоо дараалуулаад, сар ургах, шингэхийг тооцоолохгүй байж болохгүй. Үүнийг дагаж буй Төгс буянтын зурхай бол гарцаагүй Монгол нутагт, Монгол газарт зохицсон гэж хэлж болно. Мөн зурхайн ёсонд хойд уул, эсвэл Богд уулын орой дээр гарахад зурхай зурах ёс нь зөрүүтэй гарна гэх мэтээр газрын байрлал тодорхойлох, од эрхэсийн ургах шингэхийг тооцоолоход зөрүүтэй гарна гэж үздэг. Сарны үзэгдэх хугацаа газар газар ондоо байдаг тул нэгдүгээрт, орон нутгаар нь салгаж, хоёрдугаарт тухайн газар орны онцлогийг харуулж зурдаг. Тиймээс Монгол нутагт баримтлаж байгаа Төгс буянтын зурхай бол энэ бүгдийг судлаж, олон талын тооцооллуудыг үндэслэж байж гаргадаг. Шар зурхайн хувьд гол эх сурвалж, зан үйл нь Хятад улстай холбоотой байдаг.

Ер нь Монгол газарт заавал нийцүүлэх гээд байх алба, ёс байна уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Чингисийн “Шар зурхай” гэж хэлдэг нь ч тийм биш л юм. Харин Азийн зарим улсууд энэ шар зурхайг дагаж мөрддөг нь үнэн. Монголд Бурхны шашин бол гурван үе дэлгэрсэн байдгаас гуравдугаар үеэс буюу XVI зуунаас шарын шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор Төгс буянтын зурхай бий болсон. Гэхдээ өмнө огт байхгүй байгаад гэнэт гараад ирсэн ч биш, өмнө нь байсан шар зурхай мэтийн зарим зүйл нь тодорхой бус зурхайнуудыг илүү нарийн тооцоолж, тодорхой болгож тавьснаараа Төг сбуянтын зурхай давуу. Тухайн цаг үед зурхайн ухаанд мэргэшсэн олон эрдэмтэн, мэргэн хуваргууд судлаж гаргаж ирсэн.

Б.Энхбат: Хоёрдугаар сарын 27-нд хаврын тэргүүн сар гарна

/Гандантэгчэнлин хийдийн зурхайч/

-Жил бүр л цагаан сарыг хэдэн сарын хэдэнд тэмдэглэх талаар маргаан гардаг болж. Монголчууд цагаан сараа ирэх сард тэмдэглэнэ. Тодруулбал, хоёрдугаар сарын 26-нд битүүрч,  27-нд буюу шинийн нэгний өдөр золгуутаа хийх юм. Зурхайч М.Намсрай гэдэг хүн  цагаан сарын шинийн нэгэн  энэ сарын 28-нд болно, энэ өдөр хаврын тэргүүн сар эхэлнэ  гэсэн зүйл ярьсан байна билээ. Энэ жил өвлийн сар илүү байгаа.

Манайх Төгс буянтын зурхайгаар бодон тооцоолж, газрын байршилдаа тохируулан зурдаг. Энэ дагуу хоёрдугаар сарын 27-нд хаврын тэргүүн сар гарна.  Нэгдүгээр сарын 28-нд шинэлнэ гэж ярьсан хүмүүсийн тухайд  Хятадыг дуурайж буй хэрэг. Ер нь хойшдоо Төв Гандантэгчэнлин хийдийн зурхай зурлагыг дагах нь  зүйтэй болов уу.

Төрийн түшээд маань ч гэсэн золгуутаа хийж, Гандантэгчэнлин хийдэд ирж мөргөдөг шүү дээ. Төр шашны ёс гэж байдаг. Түүнийгээ л дагах хэрэгтэй. Хэн нэгэн хүн монголчуудынхаа жилдээ ганц  удаа тэмдэглэдэг уламжлалт баярыг үймүүлж болохгүй. Дашрамд хэлэхэд, цагаан сар дөхөхөөр л олон нийтийг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийдэг  хүмүүсийг төр, засгаас ч шалгаж, асуудлыг нэг тийш нь болгоход гэмгүй байх.  Нангиадын шар зурхайд хааны зарлигийн дагуу өдөр тасарна, давхардана гэсэн зүйл байдаггүй. Харин Төгс буянтын зурхайд зарим өдөр давхцаж, тасарна.

Илүү сараа бодно. Европын тоололд ч гэсэн дөрвөн жилийн давтамжаар 29 хоногтой сар байдаг шүү дээ. Манайх хоногоо нэмээд илүү сараа оруулдаг. Азийн улс гээд бүгд адилхан байх албагүй. Тэр бүү хэл, Увс, Ховд аймаг ч Улаанбаатар хоттой  нэг цагийн зөрүүтэй байдаг. Гэтэл бүр өөр оронтой нэг өдөр таарна гэдэг байж болохгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна”
Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
“Ганц очноос ноцсон аюул”

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Ярилцлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •Улсын Онцгой Комисс
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Бүгд найрамдах нам ноёрхох цаг...
Леброн Жеймс vs Дуэйн Уэйд

Монголчууд хэзээ шинэлэх вэ

Даваахүү 2017-01-05

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна”
Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
“Ганц очноос ноцсон аюул”
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна”

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

2 өдрийн өмнө өмнө

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

2 өдрийн өмнө өмнө

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2025-07-03 өмнө

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

2025-07-03 өмнө

“Ганц очноос ноцсон аюул”

2025-07-03 өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа

2025-07-03 өмнө

Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ оршин суугчдын саналыг авах нь зүйтэй

2025-07-03 өмнө

У.Өнөрцэцэг: “Саруул” захын хойно гарааш буулгаж, тохижуулж байна

2025-07-03 өмнө

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2025-07-03 өмнө

Г.Занданшатан ОХУ-ын Байгалийн нөөц, Экологийн сайдыг хүлээн авч уулзлаа

2025-07-03 өмнө

Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн асуудлаар Албан даалгавар гарлаа

2025-07-03 өмнө

Шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал гардууллаа

2025-07-03 өмнө

2024 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2025-07-03 өмнө

Хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх эрх зүйн орчныг бий болголоо

2025-07-03 өмнө

Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүтэц, орон тоог цөөлнө

2025-07-03 өмнө

Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

2025-07-03 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.07.03/

2025-07-03 өмнө

Үс засуулвал нас уртасна

2025-07-03 өмнө

Өдөртөө 23-25 хэм дулаан байна

2025-07-02 өмнө

Боловсролын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2025-07-02 өмнө

Тамирчид болон дасгалжуулагчид цол, медаль хүртээлээ

2025-07-02 өмнө

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2025-07-02 өмнө

ТЭЦ-5 төслийн түншлэгчийг сонгох шалгаруулалтад дотоод, гадаадын 8 ААН оролцлоо

2025-07-02 өмнө

МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг онцоллоо

2025-07-02 өмнө

Ерөнхий сайд суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

2025-07-02 өмнө

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

2025-07-02 өмнө

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

САНАЛ БОЛГОХ
2025-06-30 өмнө

Задгай төсөв, зангидсан эрсдлээр угтуулсан Г.Занданшатар ба Засаг

2025-06-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

2025-07-02 өмнө

ТЭЦ-5 төслийн түншлэгчийг сонгох шалгаруулалтад дотоод, гадаадын 8 ААН оролцлоо

2025-07-02 өмнө

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2025-06-30 өмнө

"ДЦС-4"-Наадамчдын замыг Эрчим хүчний гудамжтай холбосон замыг хааж, шинэчилнэ

2025-07-03 өмнө

Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ оршин суугчдын саналыг авах нь зүйтэй

2025-06-30 өмнө

Зайсангийн гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөө өглөө 7 цагт нээлээ

2025-07-02 өмнө

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

2025-06-30 өмнө

Өдөртөө 24-26 хэм дулаан байна

2025-07-01 өмнө

Ахмадууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж болох АМРАЛТ, СУВИЛЛУУД

2025-07-03 өмнө

У.Өнөрцэцэг: “Саруул” захын хойно гарааш буулгаж, тохижуулж байна

2025-06-30 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2025-07-03 өмнө

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

2025-07-01 өмнө

“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа

2025-06-30 өмнө

Даншиг наадамд түрүүлж шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа

2025-07-03 өмнө

“Ганц очноос ноцсон аюул”

2025-06-29 өмнө

Нийслэлийн өдөр, даншиг наадамд түрүүлж, айрагдсан морьдын бай, шагналыг гардууллаа

2025-07-01 өмнө

Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ

2025-07-03 өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа

2025-07-03 өмнө

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2025-07-01 өмнө

АН-ынхан “.Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

2025-06-30 өмнө

Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

2025-07-01 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2025-06-30 өмнө

Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөнө

2025-07-02 өмнө

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

2025-07-03 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.07.03/

2025-07-01 өмнө

Өдөртөө 29-31 хэм дулаан байна

2025-07-03 өмнө

Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн асуудлаар Албан даалгавар гарлаа

2025-07-02 өмнө

Тамирчид болон дасгалжуулагчид цол, медаль хүртээлээ

2025-07-01 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.07.01/

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах