Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2016” наадам АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд дэлхийн 120 гаруй орны гоо бүсгүй авьяас, чадвар, ур ухаанаа сорин өрсөлдсөнөөс Пуэрто Рико улсын мисс Стефани Дел Валле тэргүүн титмийг хүртлээ.
Тэрбээр Дэлхийн миссийн титмийг эх орондоо авчирсан хоёр дахь гоо бүсгүй болсон нь энэ юм. 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” Стефани Дел Валле 19 настай бөгөөд 1996 оны 12 дугаар сарын 30-нд төржээ. Нью-Йорк хотын “Pace” их сургуульд харилцааны чиглэлээр суралцдаг тэрбээр испани, англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг байна. Дэлхий миссийн тэмцээнд оролцохоосоо өмнө Пуэрто Рикогийн загвар зохион бүтээгч Карлос Албертогийн загварын шоунд оролцжээ.
Стефанигийн хувьд шүүгчдийн саналыг хамгийн их авсан нь титмийн эзэн болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь тэрбээр Дэлхийн миссийн тэмцээн эхэлснээс авахуулаад олны анхаарлыг татаж, онцгой нэгэн гэдгээ харуулсаар ирсэн нь шүүгчдийн анхааралд ихээхэн өртсөн юм. Тэмцээн эхэлснээс хойш Стефани түрүүлэх магадлалтай оролцогчдын эхний тавд байнга бичигдэж байв.
Түүнийг “Дэлхийн мисс”-ийн хамгийн сайхан даашинзтай гоо бүсгүйгээр шалгаруулж, мөн сайхан инээмсэглэлтэй хэмээн зохион байгуулагчид дүгнэж байжээ. Стефани Дел Валле ийнхүү 66 дахь удаагийн Дэлхийн гоо сайхны олимпийн титмийн эзэн болсноор 40 жилийн дараа “Дэлхийн мисс”-ийн титмийг хоёр дахь удаагаа эх орондоо авчирлаа.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.