• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ямар ч ухамсар муутай хүмүүс УИХ-д суучихсан юм бэ дээ

МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авсан. 2000 онд тэд УИХ-ын бараг бүх суудлыг авч байснаас хойш тохиосон хамгийн том ялалт байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдыг зад шүүм­жилж, сэдэв болгоныг барьж авч байсан МАН-ынхан өөрсдөө Засгийн эрх авснаас хойш ярьсан, хэлсэн, амласан, тэмцсэн болгоныхоо эсрэг ажиллаж эхэлсэн.

Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэж, төгрөг цаас болж хувирах дээрээ тулчихлаа. Валютын ханш өдрөөс өдөрт нэмэгдэж, 2000 хол давчихаад байна. Энэ мэтээр болж бүтэхгүй асуудлыг ярьвал барагдахгүй. Харин энэ бүх асуудлыг хэн шийдэх ёстой вэ. УИХ, Засгийн газар.

Харин УИХ, Засгийн газарт хэн байна, МАН-ынхан. УИХ-д 65-уулаа шаваад суучихсан байгаа. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл юу шийдэв. Яам, тамгийн газар, агентлаг, талбайн нэр сольсон. Цэнхэр өнгөтэй байсан хаягийг улаан болгосон гэх мэт өөрчлөлтийг л хийх шив дээ.

УИХ-ын намрын чуулган эхлээд олигтой хууль гаргасан бил үү. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас авахуулаад нэн шаардлагатай хуулиудыг батлахгүй л байгаа. Харин оффшорчдыг дэмжсэн маягийн ганц нэг хууль гаргасан байх. Одоо бүр сүүлдээ хуралдаа ирдэг гишүүн ч гэж алга.

Намар гэхэд орон нутгийн сонгууль гээд л УИХ-ын чуулганыг завсарлуулаад хөдөө явчих жишээтэй.
Одоо болохоор намын бага хурал хуралдаж байна гэсэн шалтгаанаар бүлэг, байнгын хорооныхоо хурлыг хийдэггүй. Сүүлийн 2-3 долоо хоног МАН-ын бүлэг хуралдаагүй. Цаашлаад байнгын хороо, чуулганы хурлаа ч олигтой хийгээгүй. Угаасаа ирц нь хүрэхгүй байсаар тарсан байнгын хорооны хурал ч байгаа. Сая өнгөрсөн пүрэв гарагт гэхэд 25 гишүүн суулгачихаад,  42 хүний саналаар л хууль батлах ажил хийгээд байх жишээтэй.

УИХ-ын дарга М.Энхболд Орос руу явсан. Тэгэхдээ баахан сайд, гишүүдийг дагуулсан байна билээ. Ганц асуудал хэлэлцэж, баримт бичигт гарын үсэг зурахад Оросын талаас гурван жижиг дарга, манайхаас 10 гаруй гишүүн, сайд байх жишээтэй. УИХ-ын дарга нь 10-аад гишүүн дагуулаад явчихаар л МАН-ын 65-ын бүлгийн ирц хүрэхгүй, чуулганы хуралдаанаа эхлүүлэх гэж цаг хүлээж байна. Уг нь 20 хүн нь байхгүй байсан ч МАН-ын 65-аас 45 нь үлдэнэ. Тэгээд АН-ын ганц нэг дээр О.Баасанхүү, С.Жавхлан нэмэгдэхэд чуулганы ирц хангалттай. Харамсалтай нь тэдэнд тийм ухамсар алга. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж пүрэв гарагийн өглөө телевизээр баахан үглээ биз дээ.

Залуу гишүүдээ хаана явааг сураглаж, туслахуудыг нь дарга нараа сэрээж байж гээд л загнасан. Өглөө 10:00 цагт эхлэх ёстой чуулганы хуралдаанд зарим гишүүнд хаа байсан 12:00, 13:00 цаг болж байхад ирэх жишээтэй. Манайхан баяр, ёслолд хоцорч ирдэг ээ. Тэр дундаа УИХ-ын гишүүд. Хүндтэй царайлж байгаа нь тэр юм байлгүй дээ. Гэхдээ УИХ-ын чуулган чинь баяр ёслолоос арай өөр баймаар. Тэд ажлаа хийхгүй байна. Тэгээд ажлаасаа хоцорлоо гээд энэ нөхдүүдийн цалин хасагддаг уу. Хэн нэгэн хариуцлага тооцох уу. Үгүй шүү дээ.

Тэгсэн мөртлөө л баахан шударга ёс, зарчим ярьсан хүмүүс. “Нойроо” дийлдэггүй юм бол төр түших гэж дөвчигнөж яана вэ. Эсвэл хувийн ажил нь амждаггүй юм бол гишүүнээсээ татгалзаад, өөрийнхөө ажлыг хий л дээ. Улс орны төлөө ажиллана, зүтгэнэ, сайн сайхан болгоно гэж завьжаа цууртал “бурж” байж сонгогдчихоод дараа нь ажилдаа цагтаа ирэхгүй, дулаан хөнжилдөө дугжирч байх чинь одоо тэгээд ариун явдал уу. Өнөөх зарчим, шударга ёс, мэдлэг чадвар, хариуцлага чинь хаана байна аа.

Өнгөрсөн дөрвөн жилд З.Энхболд УИХ-ын дарга байх даа ирцээ хүргээд, ажлаа хийгээд чадаад байсан. Гэтэл нэг нам бүхэл бүтэн 65 суудал авчихаад яагаад бүгдээрээ хуралдаа ирж суугаад, бүлгээ, байнгын хороогоо, чуулганаа хуралдуулчихаж чадахгүй байгаа юм. Ядаж хуралдаа ирж суухгүй байгаа МАН-ын 65-ын бүлгээс бид улс орныг өөд нь татаж, маныгаа жаргаана гэж найдаад хэрэг байна уу. Хараад байх нь ээ, МАН-ын дотоод асуудал, албан тушаалаа хуваах, хууль журмаа лоббидохоос улс орны ажил хэдэн шат доогуур болчихоод байна. Тэд юугаа хийгээд байна аа. Ямар өнгөрсөн жилүүдийнх шиг сөрөг хүчнийхэн саналаар гацааж, шийдвэр гаргахад тээг садаа болно гэх биш. Арзайсан олон хүн УИХ-ын гишүүн болж, ам хэлээ билүүдэх эрхтэй болоо биз дээ.

Ярс гээд л гар өргөхөд ямар ч шийдвэр гаргах эрх мэдэл энэ намд бий шүү дээ. Гэтэл ирцээ бүрдүүлээд, бүлгээ хуралдуулаад, байнгын хорооны хурлаа хийгээд, чуулганаараа асуудлаа шийдээд явчих чадамжгүй л байна. Уг нь МАН-ын болоод УИХ-ын дарга М.Энхболд Бага хурлынхаа үеэр хариуцлагын асуудлыг баахан ярьсан.

Гэтэл өнөө яриад байгаа хариуцлага нь хаашаа харваад одчихов оо. Ёстой хэлэх муу үг ч олдохгүй гэдэг шиг л юм болоод байна. 65 суудалтай байж ядаж талыг нь чуулганд суулгаад, хууль баталчихаж чадахгүй л байна шүү дээ. Бодвол УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэгт ажилдаа ирэхгүй байж болно гээд заачихсан байдаг юм байлгүй дээ.

Ер нь цаашид гишүүд бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдааныг тасалсан, хоцорсон тоогоор, цаг, минутаар нь торгодог, цалинг нь хасдаг систем рүү шилжих цаг болж. Цаашлаад хуралдаа суухгүй бол буцааж татдаг, огцруулдаг байсан ч яах вэ дээ. Манайд УИХ-ын гишүүнийг торгох, буцааж татах эрх зүйн зохицуулалт байхгүй болохоор тэд өглөө 10:00 цагт ажилдаа оччихож чадахгүй, бүрэн эрхээ эдэлж, гэртээ “унтаад” байхгүй юу.

Тийм болохоор тэднийг “сэрээх” ямар нэг зохицуулалт хэрэгтэй байна. Эсвэл гишүүдээ цуглуулж чадахгүй байгаа дарга нарыг нь өөрчилмөөр юм уу. Уг нь УИХ-ын гишүүн гэдэг ухамсартай, ядаж хуралдаа суучихдаг, ажлаа хийчихдэг л байх ёстой. Гэтэл энэ парламентадад дүүрэн ухамсрын доройтолд орчихсон хүмүүс дүүрчихсэн бололтой.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (16.12.18)
Баячуудын хөлд чирэгдсэн...

Ямар ч ухамсар муутай хүмүүс УИХ-д суучихсан юм бэ дээ

Пунцагболд 2016-12-19

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
59 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах