Иргэний нисэхийн ерөнхий газраас хувь хүн, албан байгууллагын эзэмшиж буй дроныг бүртгэх ажлыг эхлүүлсэн билээ. Энэхүү үйл ажиллагааг хоёр үе шаттай зохион байгуулах гэнэ.
Тодруулбал, энэ сарын 30 хүртэл хувь хүн болон байгууллагын эзэмшигч дроныг сайн дурын үндсэн дээр бүртгэх ажээ. Харин 2017 оноос эхлэн дрон бүртгэх үйл ажиллагааг албажуулж, бүртгэлгүй дроныг зөвшөөрөгдөөгүй бүс, хязгаарлалттай орон зайд нисгэх тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна.
Иргэний нисэхийн ерөнхий газраас эхний ээлжинд Монгол Улсад орж ирсэн болон бүтээгдсэн дронуудыг бүртгэлжүүлэх бөгөөд цаашид дроныг эзэмшигч хувь хүн, байгууллагад зохих зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд зохих зөвшөөрлийг олгох гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Агаарын зайн хэрэглэгчид болох агаарын тээвэрлэгчид болон бусад байгууллагуудын нэгэн адил дрон эзэмшигч хувь хүн, байгууллага нь Монгол Улсын агаарын зайн тодорхой хэсгийг дрон нисгэх үйл ажиллагаанд ашиглах тул нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үүднээс дроныг бүртгэлжүүлж, хэрэглээг цэгцлэх хэрэгтэй байгаа юм байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.