• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Амарзаяа: Манай улс томоохон мега төслүүдээ зоригтой хөдөлгөх цаг нь болсон

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.

-Монгол улсын ирэх оны төсөв 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдлаа. Таны бодлоор энэ удаагийн төсвийг юу гэж дүгнэж байгаа вэ?

-2016 оныг бодвол боломжийн төсөв батлагдлаа. Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 2016 онд 18 хувь  байсан бол 2017 оны төсөвт  9.1 хувь байхаар баталлаа. Энэ нь  төсөв ямар болсныг дүгнэж байгаа дүн.

-Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж байна. Ийм үед төсвөө уул уурхай дээр түшиглэн төсөвлөх нь хэр оновчтой юм бол?

-Ер нь манай улс сүүлийн арав гаруй жил зөвхөн уул уурхайд түшиглэсэн төсөвтэй явлаа. Түүхий эд унахаар дагаад унадаг, хамгийн их уналттай нь сүүлийн хоёр жил. Харин одоо дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өсөх хандлага ажиглагдаж байна.  Гэхдээ ойрын жилүүдэд уул уурхайн орлогод тулгуурлан экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төсвийн орлогын 50-70 орчим хувь нь тогтвортой өсөлт бүхий эдийн засгийн төрөлжсөн  зөв бүтэц рүү орох талаар бид бодлогоо чиглүүлэх хэрэгтэй.

-Томоохон мега төслүүдээ хөдөлгөнө гэж ярьж байгаа ч тэр нь хурдан хугацаанд үр шимээ өгөхгүй учир эдийн засгийг хөл дээрээ босоход шууд нөлөөлөхгүй гэж үзэх хүмүүс байна?

-Зоригтой хөдөлгөх цаг нь болсон. Тухайлбал, Тавантолгойн цахилгаан станцыг барьж байж Оюутолгой дотоодын эх үүсвэрт холбогдож жилдээ гадагшаа урсдаг 4000 орчим тэрбум төгрөгийн урсгал дотооддоо шингэнэ. Тавантолгой төмөр замыг яаралтай барьж байж түүхийгээр нь зөөгөөд байгаа нүүрсээ гуравдагч орон руу гаргаж үр ашгаа хүртэнэ. Ойрын хоёр жилдээ бол шууд нөлөөлөхгүй нь  үнэн, 2019 оноос эхний төслүүдийн үр дүн эхлэх болов уу.   

-Төсвийн асуудал яригдаж байхад та ТУЗ-ын гишүүдийн асуудлыг хөндөж байсан. ТУЗ-д орон нутгийн хүнийг сонгох боломж бий юу?

-Бүрэн боломжтой. Энэ бол эргэх холбоотой харилцан хамаарал бүхий  хариуцлагатай асуудал, нөгөө талаар тухайн төрийн өмчийн үр ашигтай байдал, хамгаалалт мөн орон нутгийн ард иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хэрхэн хүрч байгаа талаар бодит мэдээлэлд тулгуурлаж ТУЗ-ийн шийдвэр гарах бодит боломжтой. Ер нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүд  2012 онд 3.5 их наяд төгрөгийн өртэй байсан бол 2015 онд 10.8 их наяд төгрөгт хүрч өссөн. 2016 оны хоёрдугаар улирлын байдлаар 38.6 тэрбум төгрөгийн өртэй гарсан нь ТУЗ-ийн болон удирдлагын хариуцлагагүй шийдвэртэй холбоотой.   

-Ирэх онд манай улс ихээхэн хэмжээний өр төлнө. Төлөх өрийнхөө хэмжээтэй дүйцэхүйц бонд гаргах талаар яриад байгаа. Энэ хэр зөв гарц вэ?

-Нэмж бонд гаргахыг би дэмжихгүй байгаа. Энэ бол буруу гарц. Харин өрөө нягтлан үзэж хугацааг сунгаж, хүүг нь бууруулах талаар анхаарах нь зөв байх. 2017 оны төсвийн байдлыг харахад, юун өр төлөх орлого хаана байна гэхээр л байна шүү дээ.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь нэгэнт тодорхой болж байх шиг байна. Уг хөтөлбөр хэрэгжих нь улс орны төсөв нэг байгууллагын хараа хяналтад орно гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа. Та энэхүү хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. Харин ч цаг хугацааны хувьд нилээд оройтож байна гэж дүгнэж байна. ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь төр, засгийн байгууллагын хамтын зорилго, улс төрийн тогтвортой байдал гээд нилээд олон боломжуудад тулгуурлан хямралыг богино хугацаанд даван туулах боломжтой гэж үзэж байна. Харин энэ хөтөлбөрт хамрагдсанаар тавигдах  шаардлага нөхцөлийг даруй засч, төсвөө эрүүл, сахилга баттай болгож, төлбөрийн балансын тэнцлийг хангах, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг бууруулах зэргээр анхаарах нь чухал.

-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллаж, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийн ажилтай танилцаад ирсэн. Энэ удаагийн томилолт нэлээд үр дүнтэй байсан байх?

-Маш их хүлээлт байсан, Гашуун сухайт хилийн боомтоор бараг 10 гаруй жил нүүрс экспортолж байгаа гэхэд асуудал, бэрхшээл маш их байсан. Сайд маань очиж албаны бүх хүмүүсийн нээлттэй мэдээллийг сонсч, зохих шийдвэрүүдийг гаргаж, үр дүнд хүрсэн. Олон улсын шинж чанартай боомт болохоор шийдвэрлэгдэж байгаа өнөө үед уг боомтын ирээдүйн хөгжлийн асуудал, түүнээ дагаад хөгжих хүн амын төвлөрөл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалыг хамтад нь хөгжүүлэх зэргээр бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх олон асуудал байгаа талаар харилцан ярилцсан. Одоо Засгийн газраас хоёр ч ажлын хэсэг байгуулагдсан.  

-Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллахдаа тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой зэрэг компанийн удирдлагуудад тодорхой үүрэг өгөх шиг боллоо?

-Ерөнхий сайд уурхайн үйл ажиллагаатай танилцаж удирдлагуудад нь үүрэг чиглэл өгсөн. Энэ чиглэл нь ард иргэдийн сэтгэл санаанд нийцсэн бодитой сайн шийдвэр байсанд талархаж байгаа. Ер нь ард иргэдийн бодол санаанд тулгуурласан бодит зөв шийдвэрийг гаргана гэж бид сонгогдсон шүү дээ. Үүний тод илрэл боллоо гэж би дүгнэж байгаа.   

-Гашуунсухайтын боомтын ажилчдын амьдрах, ажиллах орчны болон жолооч нарын аюулгүй байдлын баталгааг хангаж сайжруулах шаардлагатай гэдгийг сайд хэлсэн байсан. Энэ талаар цаашдаа ямар ажил хийгдэх бол?

-Асуудал их байна. Төр ард түмнийхээ төлөө үйлчлэх үүрэгтэй. Тэнд төрийн албан хаагчид ч хүнд байна, уух ус алга, амьдрах байр алга, импортоор цахилгаанаа авч байна, мөнгөө өгөхгүй бол цахилгаана таслуулдаг, амьдрал бэрх байна. Тэнд жирийн наймаа хийж байгаа хүмүүс, жолооч нар, үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн хүмүүс хүнд халуун цэгт байна. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, аймаг орон нутгийн удирдлагууд маань нилээд дорвитой шинэчлэл, хөгжлийн төлөө зорих байх, цаг хугацаа нилээд орно. Гэхдээ амаргүй гээд хойш суухгүй байх.   

-Өнгөрсөн сард та тойрогтоо ажиллаад ирсэн. Төр засгийн бодлогын төвшинд дэвшүүлэх асуудал хэр олон байв. Мэдээж анхаарч ажиллах арга хэмжээний болон хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлаа цэгцлээд ирсэн байх?

-Өнгөрсөн аравдугаар Шадар сайдтай орон нутагт тойргоороо ажилласан. Ард иргэдтэйгээ уулзсан. Төрийн байгууллагуудаар орж, үйл ажиллагаатай нь танилцсан. Ажил хэвийн сайхан үргэлжилж байсан. Миний баримталдаг зарчим байдаг юм. Баг, сум, аймагт амьдарч байгаа Монгол улсын иргэн бүрт хэрэгтэй, шаардлагатай байгаа асуудлыг нь тухай бүр нь шийдвэрлэх, чирэгдэлгүй үйлчлэх боломж нөхцөлийг хангах ажиллах нь төрийн албан хаагч бүрийн үүрэг байх ёстой. Судалгаанд суурилсан шийдвэр гаргахыг гол зорилгоо болгож байна. Урт хугацааны тогтвортой төлөвлөлтийг бий болгох үүнд анхаарлаа хандуулах ч бас бидний л хийх ажил.

-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын асуудал олны анхаарлын төвд байдаг. Та Тост, Тосонбумбын нуруу орчмын газар нутгийн хилийн заагийг тогтоох ажлын явц болон түүний орчимд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэхээр хийсэн ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьсан байсан. Энэ талаар?

-2016 оны УИХ-ын хаврын чуулганаар Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад аваад харин хилийн цэсийг нь тогтоогоогүй юм билээ. Ард иргэдийнх нийтлэг санал бол энэ тогтоолыг эцэслэн шийдвэрлүүлэх саналтай байгаа. Тэгээд энэ асуудлыг хуулийн дагуу Засгийн газар тогтоодог, эцэслэн шийдвэрлэдэг болохоор асуулга тавьсан.  

-Эмэгтэй гишүүн болоод ч тэр үү, та чуулган байнгын хорооны хурал дээр эрүүл мэнд, боловсролын асуудлыг нэлээд хөндөж байгаа харагддаг?

-Орон нутагтаа энэ салбарынхаа хэмжээнд судалгаа хийсэн. Нөхцөл байдал амаргүй хүнд байна. Ард иргэдийн бухимдаад байгаа асуудлын гогцоо нь энэ хоёр салбараар үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамж хангалтгүй байгаатай холбоотой. Хүүхдийн эцэг, эхээс ч, төр засгаас ч зардал мөнгө гаргаад л зарцуулаад л байдаг. Тэгээд байхад яагаад хүүхдүүдийн маань амжилтын чанар муудаад, сурах идэвхи сонирхол нь буураад, бүгд тэгш бус оролцоотой байна вэ. Үүнтэй холбоотой иргэдийн  боловсрол, эрүүл мэндийн талаарх нийгмийн сөрөг хандлагууд ихсээд байгааг нэг дүгнэх хэрэгтэй байна. Мөн аав ээжийн үед байсан эмнэлгүүд яг л хэвээрээ хэрнээ яагаад заавал аймаг руу орж төрдөг, хот руу орж хагалгаанд ордог, гадаад явж эмчлүүлдэг болоод байна вэ. Хүмүүс арай илүү чанарлаг үйлчилгээ авахыг л хүсээд байна шүү дээ. Үүнийг л анхаарч төрийн эдгээр нийтлэг үйлчилгээнд чанарын өөрчлөлт хийх цаг нь болсон.

-Өмнөх парламентын эмэгтэй гишүүд нэгдэж, хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой эмзэг асуудалд хүчтэй дуугарч, улс төрийн акц үзүүлдэг байсан. Энэ парламентын эмэгтэй гишүүдийн тоо олон болсон. Тиймээс 13 эмэгтэй гишүүн албан бус бүлэг байгуулаад явж болдоггүй юм уу?

-Албан бус бүлгийг байгуулсан, манай НАМЭХ-ны дарга Ц.Цогзолмаа дарга ахлаад явж байгаа. Улс төрийн акц гэхээсээ илүүтэй олон бодит байдлыг олж олон салбар чиглэлээр уулзалт, арга хэмжээг хийж, байгаа газар дээр нь очиж үзэж зохих төвшинд ажиллаж байна. Сүүлийн үед анхаарал тавьж ажиллах асуудал охид, залуучуудын дунд, нийгмийн дунд ч нилээд байна. Шинжлэх ухааны салбараа ч хөгжүүлэх, мэдлэгт суурилсан шинэчлэлт өөрчлөлтийг хөхүүлэн дэмжих, их сургуулиуд дахь чанарын шинэчлэлийг бодитой болгох гээд л асуудлууд  цөөнгүй байна даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Монголоос “дүрвэгсэд”-ийн...
Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй...

Н.Амарзаяа: Манай улс томоохон мега төслүүдээ зоригтой хөдөлгөх цаг нь болсон

Отгонмягмар 2016-11-21

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
19 цагийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

19 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

19 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

19 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

19 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

19 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

19 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах